Бага дата зарцуулах Facebook Lite

Бага дата зарцуулах Facebook Lite


Facebook апп-н Андройд системд зориулсан цоо шинэ хувилбар болох Lite-г  өнгөрсөн оны 6 сард танилцуулсан билээ. Lite хувилбар нь маш баг хэмжээтэй тул ямар ч утсан дээр сууна, мөн бага дата зарцуулахаас гадна wifi-н сигнал сайн, муу ямар ч нөхцөлд ажиллах боломжтой аж.

Өнөөдөр дэлхий даяар тэрбум гаруй хүн facebook-г ухаалаг утаснаасаа янз бүрийн интернетийн орчинд ашиглаж байгаа билээ. Facebook компанийн зорилго бол дэлхийн хүн бүрийг хооронд нь холбож тэднийг холбоотой байлгах. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 56% нь интернетэд холбогдоогүй, 4-ны нэг нь гар утасгүй байна. Mark Zuckerberg энэ зорилгодоо хүрч, хүн бүрд тэгш боломжийг олгох, тэднийг интернетэд холбох үүднээс Internet.org (Free Basics), дэлхийн хүн бүрийг өндөр хурдны интернетэд холбох Connectivity Lab-н бүтээл болох Aquila дрон, Facebook Lite апп гээд маш олон зүйлсийг хөгжүүлж байгаа юм. Буурай хөгжилтэй орны ард иргэд интернетийн үйлчилгээ авах бараг боломжгүй гэж хэлж болно. Тэдэнд үйлчилгээ авах дэд бүтэц, хэрэглэх гар утас байхгүй, мөн интернет гэх ямар ч ойлголтгүй сууж байгаа хүмүүс. Facebook компани судалгаа хийж үзтэл интернетэд шинээр холбогдсон 10 хүн тутмын нэг хүний амьдрал бусдынхаасаа хамаагүй дээшилдэг болохыг олж тогтоожээ. Улмаар хэчнээн хүнийг ядуурлаас бүсээс гаргаж болохыг та бараг ойлгож байгаа байх. Дэд бүтцийн асуудлыг яаж шийдэж байгаа вэ гэвэл өнөөх Aquila дрон. Бид энэ талаар өмнө нь мэдээллэж байсан. Гэхдээ энэ төсөл туршилтын үедээ явж байгаа тул тэд одоохондоо тухайн орон нутгийн үүрэн телефоны операторуудтай хамтран анхан шатны интернетийн үйлчилгээг үнэгүй түгээж байна. Амьдралын боломж тааруу хүмүүс багтаамж, хурд сайтай сүүлийн үеийн утас ашиглаж чадахгүй тул тэд өөрт таарсан хямд үнэтэй, үзүүлэлт муу утас хэрэглэнэ. Иймээс тэдгээр улсуудад тохирсон Lite хувилбарыг Facebook компани гаргасан юм. Тэдгээр хүмүүс утсан дээрээ Free Basics болон Lite аппийг суулгаснаар тодорхой сайтууд уруу үнэгүй хандана бас facebook ашиглах боломжтой болох юм.

Интернетийн хурд удаан газар Facebook апп-н зарим нэг функц ажилладаггүй эсвэл гацаад байдгийг хэн бүхэн мэдэх байх. Энэхүү шинэ хувилбар хэмжээний хувьд 1 mb ч хүрэхгүй бөгөөд дээрх асуудлуудыг шийдэх юм. Ингээд та бага датагаар байнга, ямар ч нөхцөлд фейсбүүк ашиглахыг хүсвэл энэхүү аппийг суулгаарай.

fblite_hero

  • Ямар ч андройд утсан дээр ажиллана
  • Датааг байж болох хамгийн бага төвшинд ашиглана.
  • 2G орчинд ажиллана.
  • Интернетийн хязгаарлалттай байгаа хэн бүхэнд зориулав.

Facebook Lite: татах

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.