Ричард Брансоны ишлэлүүд #1

Ричард Брансоны ишлэлүүд #1


Ажилчид нь түүнийг ноён “ТИЙМ” гэж хочилдог ч хүмүүс түүнийг “эрсдлийг үл тоогч” гэнэ.

Тэр бол 50,000 гаруй ажилчидтай, 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй охин компаниас бүрдсэн VIRGIN группийг үндэслэгч юм. 1950 онд төрсөн тэрээр багадаа юм уншиж чаддаггүй өвчтэй байсан хэдий ч өвчнөө тэрээр давуу талаа болгон ашиглаж чадсан гэдэг. Өвчнөө ялан дийлсэн Брансон боловсролын системээ маш муу хэмээн байнга шүүмжилдэг байлаа. Тэрээр өөрийн үзэл бодлоо байнга бичиж тэмдэглэдэг зуршилтай байв. 15 настай хүү өөрийн бизнесээ эхлэхээр сэтгэл шулуудан сургуулиа хаялаа. Түүний анхны бизнес нь сургуулийн оюутнуудад зориулсан “Student” сэтгүүл байв.

Ингээд та бүхэнд тэрбумтан, хөрөнгө оруулагч, энтрепренер, сайн үйлстэн, телевизийн од, аялагч Ричард Брансоны хэлсэн ишлэлүүдийг цуврал болгон хүргэж байна.

branson#1branson#2branson#3branson#4branson#5

 

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.