Өөрөөсөө харамлаж бусдад хандивлагчын түүх: Ингвар Кампрад #2

Өөрөөсөө харамлаж бусдад хандивлагчын түүх: Ингвар Кампрад #2


Өмнөх хэсгийг унших бол ЭНД дарна уу?


[vision_highlight color=”green” style=”style-1″]6. ИКЕА бол үзэл баримтлалтай компани[/vision_highlight]

Ingvar Kamprad

Ingvar Kamprad in 1961.

Кампрад IKEA-н бүтэц зохион байгуулалтыг бий болгоход маш их анхаарал хандуулж ухаалаг ханддаг байв. IKEA-нхан үйлчлүүлэгчдэд уян зөөлөн ханддаг ч өөрийн ажилчдад нэлээд өндөр шаардлагыг тавьдаг бөгөөд IKEA-н хажууд тэдэнтэй дүйцэх компани тогтдоггүй байсан байна. IKEA бол “үзэл баримтлалтай компани” мөн гэж Кампрад хэлэх дуртай байсан тэрээр 1976 онд нэг ёсондоо “Тавилгын наймаачны гэрээс” хэмээсэн тунхаг гаргажээ. Энэхүү гэрээсийнх нь гол санаа “IKEA-гийн үзэл санаа”-г тодорхойлох явдал байсан тул урам зориг, эдийн засгийн хувьд хөгжин цэцэглэх эрмэлзэл, хариуцлага, энгийн, даруу байдал гэх зэрэг ойлголтыг өөртөө агуулж байв. Үүний дүнд IKEA номлосон зүйлээ бодит зүйл болгож чадсан юм. Энэ нь сайн бүтээгдэхүүн хийх төдийгүй үйлдвэрлэл өөрөө хэрхэн явагдаж байгаагаар илэрсэн байна. Жишээ нь, тус компанид хэт нүсэр захиргаа байгаагүй. Учир нь “бид болоод тэд” гэх сэтгэлгээний жирийн арга менежерүүдийн нь дунд дэлгэрээгүй байсан ажээ. Бүх албан хаагчдаа менежерүүдтэй эн тэнцүү ажилладаг ажилтнууд хэмээн авч үздэг байв. Хөдөлмөрийн нөхцөлийг ийм байдлаар зохион байгуулах нь компанид хөдөлмөр зохион байгуулалт, ажил үүргийн хуваарийн өндөр соёл бий болгоход тус дөхөм болсон байна.

Би компанийн дүрэм журмыг дагаж байхдаа үнэхээр их бахархдаг. tweet

[vision_highlight color=”green” style=”style-1″]7. IKEA өргөжин тэлсээр[/vision_highlight]

Скандинаваас гаднах хамгийн анхны дэлгүүрээ Щвейцарийн Цюрихт нээхээр төлөвлөж байсан бөгөөд нэгэн өдөр гудамжаар явж байхдаа залуу хосын ярилцахыг сонсжээ. “Ямар гоё сандал вэ хайраа” гэж бүсгүйг хэлэхэд залуу нь “Даанч үнэтэй юм. Хоёулаа ирэх жил авъя” гэсэн үг түүний эргэлзээг арилгаж, тэрээр эцсийн шийдвэртээ хүрчээ. Энэхүү алхам нь IKEA-г цаашид маш хурдацтайгаар хөгжүүлж, Германд нээлтээ хийхэд нөлөөлсөн юм. Одоо Герман нь IKEA-гийн хамгийн том зах зээл юм. 1975 оноос IKEA-гийн анхны Канад болон Нидерланд дахь салбар дэлгүүрүүд нээгдэж, 1985 онд Анхны IKEA-гийн салбар АНУ-д нээгдлээ. Дараагийн 7 жилийн дотор IKEA-гийн шинэ салбар дэлгүүрүүд Их Британи, Итали, Унгар, Польш, Чех, Арабын Нэгдсэн Эмират улсуудад нээгдэв. Харин 2014 оны 12 сарын байдлаар IKEA 5 тивийн 46 улсад 351 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөнгө хүнийг эвддэг. Тиймээс дур хүслээ хангах гэж биш хөрөнгө оруулалтад ашигла. tweet

[vision_highlight color=”green” style=”style-1″]8. Харамч зан ба хайр энэрэл[/vision_highlight]

ikea volvoИ.Кампрадыг зарим нэг хэвлэлд “Дэлхийн хамгийн харамч тэрбумтан” гэж нэрлэх нь бий. 1976 онд тэрээр төрөлх нутаг Шведээс зугтсан юм. Шалтгаан тун энгийн Швед маш өндөр татвартай орон байлаа. Тэрбээр Швейцарын Лозанн хотноо амьдардаг бөгөөд ажилдаа метрогоор явж, хуучин “Volvo” машин унадаг, гадагшаа явахаар бол Bed&Breakfast хэмээх өдрийн хоолгүй 3 одтой зочид буудлыг сонгодог аж. Хэрвээ орсон газрынх нь кофе үнэтэй санагдвал хажуугийн дэлгүүр уруу гялс гүйж ороод авчихдаг, халаасандаа бутархай мөнгө байнга авч явдаг зантай. “1 крон ч гэсэн мөнгө” хэмээн хэлэх дуртай тэрээр үнэтэй хувцас өмсдөггүй байна. Хэдий тийм ч түүний дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгийнхаа эмзэг хэсэгт үргэлж тусалдаг бөгөөд И.Кампрад өөрөөсөө харамласан мөнгөө ЮНИСЕФ зэрэг байгууллагад харамгүй хандивладаг ажээ. Мөн Ингвар Кампрад нь IKEA групп дотроо ажилчдад зориулан The Big Thank You Event-ийг мянганы урамшуулал болгон 1999 оны 10- р сарын 9-ний өдөр зохион байгуулсан байна. Энэ онцгой өдөр дэлхий дахинд борлогдсон бүх орлого ажилчдад олгогдсон байна. Энэ өдрийн зорилт өндөр байсан ч бодит үр дүн нь бүр ч их байсан юм. Бараг 187 сая NLG (еврогоос өмнөх Голланд улсын мөнгөн тэмдэгт) болсон байна. Бүх ажилтанд, захирлаас эхлээд худалдагч хүртэл яг ижил хэмжээний урамшуулал хүртсэн байна. Ихэнх ажилчдын хувьд энэ урамшуулал нь сарын цалингаас ч илүү гарсан байна.

Би тав тухтай тансаг орчинд цагаа өнгөрөөгөөд байвал яаж өөрийнхөө ажилчдаас арвич хямгач байдлыг шаардах юм бэ. tweet

3.4 тэрбум долларын хөрөнгөтэй цагтаа Билл Гейтсээс ч их хөрөнгөтэй хэмээн бүртгэгдэж тэрбумтнуудын эгнээнд толгой цохиж, адал явдалтай кино мэт амьдралыг туулсан Ингвар Кампрадын амьдрал, амжилтын түүх танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та ч гэсэн өөрийн амьдралдаа зоригтой алхам хийж ирээдүйн амжилтын түүхээ бусадтай хуваалцах эхлэлээ тавиарай.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!!!!

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.