Теслагийн цэнэг хураагуурын дэвшилтэт гига үйлдвэр

Теслагийн цэнэг хураагуурын дэвшилтэт гига үйлдвэр


Нэрт физикч, цахилгааны инженер Никола Теслагийн нэрээр нэрлэгдсэн  Америкийн Тесла компани нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд цахилгаан машин болон тоног төхөөрөмжийн  үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг юм. Инноваци, эко хэрэглээн дээр тулгуурласан ирээдүйг тодорхойлогч уг компанийг цахилгаан машин үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч болгосон хүн бол Тесла компаний CEO Elon Musk (Дэлгэрэнгүй). Тэр бол зохион бүтээгч, хөрөнгө оруулагч, бизнесийн магнат, тэрбумтан. Хүмүүс түүнийг дараагийн Стив Жобс гэдэгч тэр огт өөр хүн юм. Магадгүй илүү ч байж болох юм. Энэ эрхмийн удирддаг Тесла компани нэгэн том төсөл хэрэгжүүлж байгаа нь Невада муж дахь цэнэг хураагуурын дэвшилтэт гига үйлдвэр юм.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн уг төслийн талаар яригдах болсон ч яг нарийн тодорхой зүйл зарлагдаагүй юм. 2020 онд ашиглалтад орох үйлдвэрийг Аризона, Невада, Нью Мехико зэрэг хэд хэдэн газраас сонгохоор төлөвлөсөн байв.

2014 оны 9 сарын 3-нд үйлдвэрийг Невада мужид барихаар шийдвэрлэжээ. 2020 онд ашиглалтад орох нүсэр том үйлдвэр нь $5 тэрбум долларын өртөгтэй бөгөөд дэлхийн хамгийн том зай үйлдвэрлэгч болох юм. Хэрвээ 2020 онд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал, одоо дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаагаас ч ихийг үйлдвэрлэх юм. Үйлдвэр нь 400 гарам га талбайг хамарч, жилдээ 500,000 ширхэг цахилгаан машины зай үйлдвэрлэж, 6500 үндсэн ажлын байр бий болгох юм.  Компаний хувьд үйлдвэрийг ашиглалтад оруулснаар цахилгаан машины зай хураагуурыг илүү хөнгөн, жижиг, чадалтай болгохоос гадна өртгийг 30% бууруулна хэмээн үзэж байгаа аж. Мөн машин нэг удаагийн цэнэглэлтээр 320 гарам км явах боломжтой болох юм. Үүнийг дагаад машины худалдаалах үнийг $35,000 хүртэл буулгаж чадах юм.

gigafac

зурган дээр дарж томруулна уу

tesla-gigafactory-production-582px

зурган дээр дарж томруулна уу

Маш их хөрөнгө оруулалт шаардсан гига төслийг Тесла компани бонд гаргах болон хөрөнгө оруулагч татах замаар шийдэх байх. Тэдний хамгийн гол хөрөнгө оруулагчаар одоогийн гол зай нийлүүлэгч Японы Panasonic компани. Нийт $5 тэрбум долларын өртөгтэй төслийг хоёр тал урьдчилсан байдлаар 50:50 хувиар гаргах бололтой.

Гига төслийн онцлох баримтуудаас:

  • 20 жилийн туршид эдийн засагт $100,000,000,000 нөлөө үзүүлнэ.
  • Дунджаар цагийн $25-н цалинтай 6500 үндсэн ажлын байр бий болгоно.
  • $5 тэрбум долларын 1 тэрбум нь барилга байгууламж барихад, $4 тэрбум нь тоног төхөөрөмжид зарцуулагдана
  • Невадагийн иргэд тэргүүн ээлжинд ажилд орно.
  • Невадагийн Их Сургуулийн зай хураагуурын судалгаанд зориулж $1 сая долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. г.м

Шинэчлэл 2015.10.08: 2017 оноос эхний үйлдвэрлэлээ явуулахаар төлөвлөж байгаа аж. Харин бүрэн хүчин чадлаараа 2020 онд ажиллах юм тус үйлдвэр. Үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцана уу.

2 Сэтгэгдлүүд

бичих
  1. 2
    JKL

    Дажгүй веб байна. Гэхдээ зөв бичих тал дээр анхаарах хэрэгтэй санагдлаа.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.