Youtube сайтын 10 насны ой

Youtube сайтын 10 насны ой


Адал явдал бүхэн хаа нэгтэйгээс эхэлдэг. Хэний ч мэдэхгүй, сонсож байгаагүй нэгэн сайтад “Me at the Zoo” нэртэй анхны видео 2005 оны 4 сарын 23-ны өдөр тавигдсан тэр цагаас эхлэн Youtube сайтын адал явдал эхэлсэн юм. Энэ мөчөөс эхлэн тус сайт нь дэлхийн өнцөг булан бүрд орших сая сая хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон томоохон платформ болсон юм. Хүмүүс youtube дээр янз бүрийн хэлбэр, агуулга, сэдэвтэй видео хийх болсон билээ.

Өнөөдрийн байдлаар тус сайт:

  • 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй
  • Минут тутамд 300 цагийн видео шинээр тавигддаг
  • 75 оронд төвтэй 61 хэл дээр ашиглаж боломжтой
  • Ихэнх үзэгчдийн тал хувь нь мобайл төхөөрөмжөөс ханддаг байна

10 жилийн ойн хүрээнд тус сайт A-аас Z хүртэлх буюу өнгөрсөн хугацаан дахь бүхий л гайхалтай, сэтгэл хөдөлгөсөн, анхаарлыг татсан, гайхамшигтай, биширмээр видеонуудаа онцолсон байна. Хэрвээ санаж байгаа бол Harlem Shake, Justin BieberBaby, Susan Boyle, ОХУ-д унасан солир, Red Bull Stratos гэх мэт маш олон гайхалтай видеонууд бий. Мэдээж хэрэг Gangnam Style -г мартаж болохгүй шүү дээ.

 


Ингээд та бүхэн өнгөрсөн хугацаан дахь тэрхүү гайхалтай видеонуудыг Youtube сайтын 10 жилийн ойн булан уруу орж эргэн нэг санаарай!!!

Энд дарж орно уу – Youtube.com/10


+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.