Гарааны өмнөх 4S

Гарааны өмнөх 4S


Бизнесийн сургуульд онолын төвшний мэдлэгийг их заана. Тэр тусмаа томьёо, хураангуйлсан үг хэллэгийг бүүр ч их хэрэглэнэ. Жишээлбэл: 4P, 3C, PESTLE, SWOT шинжилгээ гэх мэт. Дээрх арга хэрэгсэл болгон өөрийн гэсэн үнэ цэнийг бий болгож, өөр өөр зүйлийг хэмжинэ. Ямар ч бизнес эрхэлж байсан гэсэн эдгээр аргуудыг ашиглах бүрэн боломжтой юм.

Старт-апуудын хувьд ч мөн адил дээрхийг ашиглаж болох ч 4S-г мартаж болохгүй. Гарааны компани байгуулж үйл ажиллагаа эхлэх нь 4S-ээс их хамаарна. Хэрвээ 4S-н үзүүлэлтийг хангаж байвал таны стартап гараагаа тавихад бэлэн байна гэж ойлгож болно.

#1. Үйлчилгээ (Service)

  • Та хэрэглэгчийнхээ ямар нэг төвөгтэй асуудал, зовлонг тодорхойлж байсан уу?
  • Таны шийдэл хэрэглэгчийг асуудлаас нь ангижруулан өгч, сэтгэл хангалуун болгож чадах уу?

Та бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, аль эсвэл үйлчилгээ үзүүлдэг байсан ч гэсэн таны компани хэрэглэгчдэд ямар нэг үнэ цэнийг өгч байх ёстой. Шинэ бүтээгдэхүүнүүд байнга л гарч ирж байдаг хэдий ч таны компани заавал дугуйг дахин зохион бүтээх албагүй.

Ихэнх стартап компаниудын үүсгэн байгуулагчдыг харахад тэд бүгд өөрсдөд нь тулгарсан асуудлыг бизнес болгосон байдаг. Хамгийн тод жишээ бол Dropbox, NetFlex зэрэг компаниуд юм. Зах зээл дээр уг асуудлыг шийдсэн шийдэл байгаагүй эсвэл үр дүн муутай шийдлүүд байсан байх.

Тиймээс асуудлыг ол, түүнийг шийдвэрлэ. tweet

#2. Систем (System)

  • Зохиосон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ чи өөрөө үйлдвэрлэж, хүргэлтийг нь хийж чадах уу?
  • Хэн нэгэн чиний өмнөөс үйлдвэрлэж, хүргэлт хийх бололцоотой эсэх?

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхдээ аль болох тодорхой нарийн системтэй байх хэрэгтэй. Зарим үед бизнес санаа нь цоо шинэ байдаг тул түүнийг бий болгоход маш их зардал шаардагдана эсвэл хязгаарлагдмал болно. Нэг бол гэрээний үндсэн дээр захиалгаар тухайн технологийг хөгжүүлж байгаа газар таны бүтээгдэхүүнийг хийн, үйлдвэрлэн өгч болох юм. Энэ хамаагүй үр дүнтэй ч байж мэднэ.

Үүнээс гадна таны хийх ёстой чухал ажлын нэг бол яах аргагүй дотоод системийг бий болгох. Компани ямар бүтэцтэй үйл ажиллагаа явуулах уу, санхүүгийн асуудлыг хэрхэн хянах, дотоод мэдээллийн урсгалыг яаж зохион байгуулах, хадгалах гээд. Та иймэрхүү удирдлагын төрлийн даалгавраа эхэн үедээ хийхгүй бол сүүлдээ мэргэжлийн хүн авч ажиллуулахаас өөр аргагүйд хүрнэ.

#3. Стратеги (Strategy)

  • Анхны үйлчлүүлэгчээ яаж олох вэ?
  • Яаж 100 мянган хэрэглэгчтэй болох вэ?
  • Бизнесийнхээ цар хүрээг хэрхэн томруулах вэ?

Ихэнх энтрепренерүүд гайхалтай санаа олон, түүнийгээ бодит болгохоор компаниа байгуулдаг. Хэсэг хугацааны дараа тэд үйл ажиллагаа явуулах мөнгөгүй болж бүтэлгүйтэх үе шатандаа шилждэг. Магадгүй хэмжих чадвар дутсанаас болж тэд компаниа нэг бол хэт өндрөөр эсвэл багаар үнэлсэн байх.

Алсын хараатай, богино болон урт хугацааны төлөвлөгөөтэй байна гэдэг нь компанийг тогтвортой хөгжлийн зам уруу оруулсантай адил. Бизнес төлөвлөгөөтэй эхэлнэ гэдэг сайн хэрэг ч өнөөгийн цаг үед уян хатан чанар амжилтын чухал үзүүлэлт болоод байна.

Үргэлж алсын хараа болон төлөвлөгөөтэй бай. tweet

#4. Ноён нуруу (Spine)

Стартапаа эхлүүлэхэд шаардагдах сүүлийн зүйл бол зориг, хатуужил. Хэрвээ эхний гурван зүйл бүрдсэн бол бизнесээ эхлэх бүрэн боломжтой. Хүлээгээд байх шаардлага үнэндээ байхгүй. Эндээс нэг зүйлийг ойлгож болох юм. Шинэ стартапуудын бүтэлгүйтлийн шалтгаан бол асуудал, хүнд бэрх зүйл тохиоход түүнийг давж гарах сэтгэлийн хатгүйгээс ээ болсон байдаг.

Эхний бизнестээ амжилт олохгүй гээд хэлчхэд бараг буруудахгүй байх. Энетрепренерүүд өмнөх алдаа бүтэлгүйтэл болгоноосоо суралцаж байдаг. Бүтэлгүйтлийг суралцаж байна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар байнга бас бүтэлгүйтээд байж болохгүй. Эс бөгөөс чи алдаанаасаа суралцахгүй байна гэсэн үг. Бүтэлгүйтэлд хүртэл хэмжээ хязгаар байх хэрэгтэй. Стартап эхлүүлнэ гэдэг яг л анхны болзоо шиг. Эхэндээ маш тав тухгүй, үл мэдэгдэх бас таашгүй.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.