Интернет Тренд 2015

Интернет Тренд 2015


Kleiner Perkins Caufield & Byers буюу KPCB венч хөрөнгө оруулалтын фирмийн жил болгон уламжлал болгон гаргадаг “ИНТЕРНЕТ ТРЕНД 2015” тайлан тус компанийн сайтад тавигджээ. 40 жилийн түүхтэй тус компани нь энтрепренерүүдэд тэдний санааг бодит ажил болгон зах зээлд гаргахад нь тусалдаг юм. Шинжээчид юу гэж үзэж байгаа бол?

[vision_dropcap style=”square” color=”black-2″]1[/vision_dropcap]

Mary Meeker бол Morgan Stanley-н шинжээч асан бөгөөд венч хөрөнгө оруулагч юм. 2010 оноос эхлэн KPCB-д ажиллан тус компанийн дижитал салбар дахь хөрөнгө оруулалтыг хариуцан ажиллаж байгаа аж. Ингээд түүний бэлтгэсэн тайлангийн онцлох эхний хэсэгтэй танилцацгаая.

[vision_dropcap style=”square” color=”black-2″]2[/vision_dropcap]

Интернет хэрэглэгчдийн тоо 1995 оноос 2014 хооронд хэрхэн өөрчлөгдсөн болохыг дээрх графикаас харж болохоор байна. Тэр дундаа Азийн хэрэглэгчдийн тоо дийлэнх хувийг эзэлж байна.

[vision_dropcap style=”square” color=”black-2″]3[/vision_dropcap]

Интернет компаниудын зах зээлийн үнэлгээ 20 жилийн хугацаанд 144 дахин нэмэгдсэн байна. Apple Inc өөрсдийн байр суурийг баттай хадгалан үлджээ. Өрсөлдөөн Америк болон Хятад улсын дунд хүчтэй өрнөж байгааг та бүхэн харж байгаа байх.

[vision_dropcap style=”square” color=”black-2″]4[/vision_dropcap]


2009 онд АНУ-д нэг хүн дунджаар өдөрт 3 цагийг интернетэд зарцуулдаг байсан бол өнөөдрийн байдлаар 5.6 цагийг зарцуулж байна. Тэр тусмаа гар утаснаасаа ихээхэн хандах болж.

[vision_dropcap style=”square” color=”black-2″]5[/vision_dropcap]

Хүмүүс телевиз, радио, болон хэвлэмэл сонин сэтгүүл  гэх мэт зүйлсэд цаг зарцуулах нь багасаж, интернет болон ухаалаг утсандаа ихээхэн цагийг зарцуулах болсон тул компаниуд ба маркетерууд энэ чиглэл уруу ихээхэн анхаарч байна. Мобайл зар сурталчилгаанд ямар их боломж байгаа нь харагдаж байна.

[vision_dropcap style=”square” color=”black-2″]6[/vision_dropcap]

Мобайл зар сурталчилгааны төрлүүд.

[vision_dropcap style=”square” color=”black-2″]7[/vision_dropcap]

5 жилийн өмнө босоо дэлгэцээр юм үзэх цаг 5%-тай байсан бол өнөөдөр 29%-д хүрсэн байна. Бид бүхний зурагтын хэрэглээ бараг л өөрчлөгдөөгүй байгааг дээрх графикаас харж болох юм. Бид зүгээр л илүү их зүйлийг үздэг болж.

[vision_dropcap style=”square” color=”black-2″]8[/vision_dropcap]

Бизнесийн байгууллагын шийдвэр гаргалт маш хурдтай хийгдэх болсны зэрэгцээ илүү хялбар болж байна. Оновчтой шийдвэр гаргахад шинжилгээний багажууд танд тусална.

[vision_dropcap style=”square” color=”black-2″]9[/vision_dropcap]

Мессежинг аппууд нь хүмүүс хоорондын харилцааг илүү амар болгож байна. Дэлхийн тэргүүлэх, хурдтай томорч буй мессежинг аппуудыг дээрх зурагт харуулжээ. Мөн ямар улс аль аппыг түлхүү ашигладаг талаар хүртэл энэхүү тайланд харуулсан байна.

[vision_dropcap style=”square” color=”black-2″]10[/vision_dropcap]

Фейсбүүкийн видео хэрэглээний график. Хүмүүс өдөрт дор хаяж 1 видео заавал үздэг байна. Тийм ч учраас Фейсбүүк компани өнгөрсөн онд хэд хэдэн видео тоглуулагч хөгжүүлдэг старт-апуудыг худалдан авсан. Тэдний хувьд видео бол орлогын томоохон эх үүсвэрийн нэг зайлшгүй мөн юм.

[vision_dropcap style=”square” color=”black-2″]11[/vision_dropcap]

Ухаалаг утас хэрэглэгчдийн зан төлөв ойрын хэдэн жилдээ энэ хэвээрээ үлдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

[vision_divider style=”hr-solid”]

Уншигч та KPCB-ээс гаргасан дээрх 197 слайд бүхий тайланг татан авч бүрэн эхээр нь үзнэ үү.

ТАТАХ

[vision_divider style=”hr-solid”]

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.