Онлайн худалдааны салбар дахь Улбар шар роботуудын арми

Онлайн худалдааны салбар дахь Улбар шар роботуудын арми


Шөнийн 2 цагт агуулахын үүдэнд том том хайрцагтай эд зүйлс хэрэглэгчийн гар дээр хүрэхийн өмнөх сүүлчийн шатандаа хүрэлцэн ирлээ. Хайрцаг дахь эд зүйлсийг “Барак- Обатма” нэртэй улбар шар өнгийн робот байх ёстой тавиурт нь хүргэлээ. Энэ бол сүүлийн үед маш хурдацтай хүчээ авч буй онлайн худалдааны салбарыг даган хурдацтай хөгжиж буй захиалга гүйцээлтийн үйлчилгээ үзүүлдэг компани болох “Quiet Logistics” эзэнт гүрэн дэх нэгэн робот юм.

Энэхүү бизнес нь хүн бүр төдийлөн мэддэггүй тун сонирхолтой бизнесийн салбар юм. Онлайн худалдаа өргөжин тэлсний үр дүнд онлайн худалдаа эрхлэгч компаниудын агуулахын удирдлагын асуудал тун хүнд асуудал болж ирсэн ба энэхүү үйлчилгээг хялбарчлан удирдах зорилготой компани үүсэн бий болох зайлшгүй шаардлага тулгарсан юм. Тус захиалга гүйцээлтийн салбар нь 2012 оны байдлаар 8.8 тэрбум долларын орлоготой, 840 сая долларын ашигтай зах зээл болтлоо өргөжин тэлсэн байна. Товчхондоо хэрэглэгч уруу бүтээгдэхүүн хүргэгдэхээс өмнө агуулахад нэмэлт үйлчилгээ болох сав баглаа боодлыг шинэчлэх, лого наах, өлгүүр нэмэх зэрэг үйлчилгээг үзүүлэн хүргэлт үзүүлэх цаг нь болоход хэрэглэгч уруу бүтээгдэхүүнийг хүргэдэг бизнес юм.

Тус салбарт шинэчлэлийг авчран, үйлчилгээгээрээ ялгарч чадсан компани бол “Quiet Logistsics” юм. Quiet logistics нь “Kiva systems” компанийн агуулахын менежментийн роботуудыг өөрсдийн програмтайгаа хослуулан агуулахаа удирддаг байна. Эдгээр роботууд нь жирийн бусад үйлчилгээ үзүүлэгч компаниудаасаа 400% илүү үр ашигтай ажилладаг байна. Нэгэн судалгаагаар ажилчдын ажлын цагийн 70% нь агуулахаар алхахад зарцуулагддаг гэсэн үр дүн гарсан ба тус роботуудыг ашигласнаар үр ашиггүй цагийг багасгах боломжтой юм.  Quiet logistics-н Массачусэтс дахь агуулахад 26000 м.кв бүхий талбайд 200 роботууд өдөр шөнөгүй ажиллаж байна.

Гэвч энэхүү ашигтай, өргөжин тэлсээр буй зах зээлийг онлайн худалдааны зах зээлийн акул болох Амазон зүгээр орхихыг хүссэнгүй. Тэд тус компанийн ялгарах давуу тал болох робот үйлдвэрлэгч компанийг 2012 онд өөрсдийн эзэмшил болгосон байна.   Ингээд Quiet logistics-д том саад гарч ирсэн ба одоогийн байдлаар тус роботуудаа хэрэглэсээр байгаа. Гэвч ирээдүйд энэ хэвээр үргэлжилнэ гэж үү?

Та тус компанийн удирдлага байсан бол ямар шийдвэр гаргах байсан бол оо?

 

1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    Гантулга

    Нэг хэсэгтээ нэгэнт хийчихсэн хөрөнгө оруулалтаа бодоод amazon-той учираа олохоос өөр аргагүй.
    Харин цаашид энэ төрлийн бүтээгдхүүн үйлдвэрлэдэг startup-ыг худалдаж авах юмуу? хамтарч ажиллахаас өөр аргагүй болох байх даа…
    Эсвэл асуудлаа өөрсдөө дотооддоо шийдэх

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.