Nike: Just Do It урианы үүсэл

Nike: Just Do It урианы үүсэл


Nike компанид амжилт авчирсан зүйл яах аргагүй тэдний “Just Do It” гэх уриа. Уг уриа бүтсэн түүх маш сонирхолтой аж.

1980 онд Nike компани пүүзний зах зээлийн төлөөх ширүүн дайныг Reebok компанитай хийж байлаа. Тухайн үед Nike өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд спортын оддыг ашиглаж байсан явдал нь чамлахааргүй амжилтыг үзүүлж байв. Харин Reebok компани тухайн үед эд дэлгэрч байсан гүйлтийн хөнгөн пүүзийг зорилтот зах зээл болох эмэгтэйчүүд уруу чиглүүлсэн нь байгаа онов. Тэд 1987 онд $1.4 тэрбум долларын орлого олж өрсөлдөгчөө ардаа орхилоо.

Үүний хариуд Nike Портландын зар сурталчилгааны компани Wieden & Kennedy-г хөлслөв. Тэдний гол зорилго бол илүү их хэрэглэгчдийг татах шинэ компанит ажил эхлүүлэх байв. Анх удаа дасгал хийж байгаа эмэгтэйгээс эхлээд мэргэжлийн тамирчин гээд бүхий л хүмүүст ямар нэг зүйл бодогдуулсан юм хийх нь зөв гэдгийг сурталчилгааны компанийн Dan Wieden мэдэж байв.

Nike-н удирдлагуудад танилцуулахын өмнөх шөнө Wieden компанит ажилд ашиглах уриагаа олоогүй л байлаа.

Dan Weiden: “Тэр орой би маш их сандарч байсан. Учир нь миний гаргасан санаа хангалттай сайн биш гэж би бодож байлаа. Тэгээд би суугаад 20 минут хэртэй хэсэг бодсоны эцэст хэд хэдэн уриа бичсэн юм.”

“Гэнэт яагаад ч юм би Gary Gilmore тухай бодсон. Gilmore бол цуутай гэмт хэрэгтэн, тухайн үед түүний талаар хэвлэл мэдээллээр маш хүчтэй шуугьж байсан. Тэрээр 10 жилийн өмнө Utah-д хэд хэдэн хүн амьны хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн байлаа. Шүүх түүнийг яллан түүнд буудуулах ял оноосон юм. Ял гүйцэлдүүлэх өдөр түүнийг байрнаас гаргаж сандал дээр хүлээд, шуудай толгойд нь углахын өмнө эцсийн үгийн сонсохоор болов. Түүний хэлсэн сүүлийн үг бол “Let’s do it” байсан юм.”

“Эндээс л би санаагаа авсан. Надад “Let’s” гэдэг нь таалагдаагүй учир би түүнийг “Just”-аар солисон. Үүний дараа би бичсэн зүйлээ унштал энэ гайхалтай болсон байлаа.”

Nike-н “Just Do It” уриа анх 1988 онд гүйтийн тамирчин Walt Stack-н тоглосон телевизийн зар сурталчилгааны үеэр цацагдсан. Гайхалтай амжилтыг дагуулсан зар сурталчилгаа болсон байлаа. Энэхүү компанит ажил нь 1990 онд Nike компани Reebok-г гүйцэхэд нэн чухал нөлөө үзүүлээд зогсохгүй дэлхий даяарх борлуулалтыг $877 саяас $9.2 тэрбум доллар болтол өсгөсөн байна.

Таалагдсан бол та бүхэн LIKE & SHARE хийгээрэй!!!

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.