Кейс 9: Твиттер бизнес модел

Кейс 9: Твиттер бизнес модел


Залуу энтрепренерүүдынхээ аливааг шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах чадварыг үнэлэх үүднээс зохион байгуулсан 8 цуврал кейс уралдааныхаа хамгийн сүүлчийн кейсийг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн кейс твиттерийн бизнес модел дээр хийх шинжилгээ байх болно. Хэдий уралдаан маань энэхүү кейсээр дуусаж байгаа ч дараа дараагийн кейсүүд маань үргэлжлэн та бүхэнд хүрсээр байх болно оо.

Твиттерийн 2 дахь мөнгө олох хувилбар нь 2010 оны 7-р сард Промотед Тренд буюу дараагийн чиг хандлага гэсэн нэртэйгээр гаржээ. Энэхүү Тренд нь юу хэрэглэгчдийн анхаарлын төвд байгааг мэдэгддэг Твиттерийн үндсэн хуудасны хэсэг байв. Компани нь үүнийг амьд буюу хүмүүс юуны талаар ихэвчлэн жиргэж байгаагийн тусгал гэдгийг тунхаглав. Промотед Тренд нь компаниуд, жиргээчдийг сэдэлжүүлэх чиг хандлага юм. Аливаа компани Промотед Тренд сурталчилгааны зайг хуудасны доод хэсэгт байрлуулах ба үүн дээр хэрэглэгч дарахад өөрсдийн кино эсвэл бараа бүтээгдэхүүний хуудсанд хүргэдэг байна. Дисней нь өөрийн бүтээл болох “Тоглоомын Түүх 3” кинонд үүнийг ашигласан.

2010 оны 7-р сард Твиттер тухайн жилийн 3 дахь мөнгө олох хувилбарыг нийтэд дэлгэсэн нь @earlybird буюу эртэч шувуу байв. Энэ нь хэрэглэгчийг худалдан авах тусгай саналыг харахад боломж олгох байв. Walt Disney Pictures нь “The Sorcerer’s Apprentice” бүтээлээ уг үйлчилгээг ашиглан 1 тасалбар авбал 1 тасалбар үнэгүй гэсэн саналыг жиргээчдэд бий болгосон. Энэхүү үйлчилгээ нь үзвэр үйлчилгээ, загвар, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, технологи болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд хэрэглэгчдэд хурдан хүргэх маркетингийн кампанит ажил болоход яг тохирсон үйлчилгээ юм. Одоогийн байдлаар 50,000 гаруй @earlybird-г бусдаас ялгарсан худалдан авалт хийхийг хүссэн хэрэглэгчид дагачихсан байна.

Бас нэгэн мөнгийг эргэлтэд оруулах үйлчилгээ нь яг тухайн бодит цагийн хайлтын систем юм. Хэрэв Твиттерт бусад бүх нийгмийн сүлжээнээс цор  ганц өөр зүйл байдаг гэвэл тэр нь бодит цагийн мэдээлэл. 2010 онд Твиттер нь Google, Microsoft болон Yahoo зэрэг компаниудтай тэдгээрийн хайлтын системд нь жиргээг заан харуулах зөвшилцөлд хүрсэн. Энэ твиттерийг бодит цагийн хайлтын системийг интернетэд тэр чигт нь боломжтой болгоно. Уг үйлчилгээ нь архивын мэдээлэл бус яг одоогийн мэдээллээр хангана. Үүнд хэн үйлчилгээ үзүүлж, хэн үүнийг хийж байгаа нь тодорхой бус мөн санхүүгийн зохицуулалт нь нууцлаг.

Үүний хажуугаар бусад томоохон тоглогчид ч туршилт хийсээр. Dell нь @delloutlet гэх бүртгэлийн хайрцаг нь задарсан буюу ашиглагдахаа больсон компьютер худалдаалах зорилготой нээсэн. Мөн Dell нь хэд хэдэн хэрэглэгчдэд үйлчлэх зорилготой олон хаягтай. Твиттер нь иймэрхүү төрлийн бүртгэлүүдээс хураамж авах боломжтой. Учир нь твиттер Amazon шиг интернетэд тулгуурласан худалдааны талбар хэлбэрээр ажиллаж байгаа. Бусад байгууллагууд ч твиттерийнхээ дагагчдад нислэгийн тийз болон мэндчилгээний картад хямдрал үзүүлэх зорилгоор твиттерийг ашигладаг.

Үнэгүй байдал нь бас нэгэн боломж: Дүрст бичлэг болон дуу хөгжим татаж авдаг үйлчилгээ авснаар хураамж авдаг шиг төлбөр нэхэх. Гэвч үнэгүй үйлчилгээ авах гэж бүртгүүлсэн хэрэглэгчдэд энэ нь хэтэрхий хуучин санаа юм. Эмч нар, хуульчид болон үсний салон зэрэг тэдгээрийн хэрэглэгчдэдээ төсөөлшгүй боломжийг бий болгож байгаа үйлчилгээ үзүүлэгч нараас хураамж авч болох юм. Гэвч Твиттерийн хэдэн зуун сая бодит цагийн жиргээний мэдээллийн сан нь тогтвортой орлогын эх үүсвэр байж болох юм. Starbucks, Amazon, Intuit болон Dell зэрэг томоохон пүүсүүд хэрэглэгчдээ бараа бүтээгдэхүүн болон веб сайтад хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйг ойлгон тэдгээрийг засаж залруулахад Твиттерийг ашиглаж байна. Твиттер нь хэрэглэгчийг сонсох интернетийн аятайхан орчин юм.

Боломжууд бол дуусашгүй, дээрх хувилбарууд нь компанийг орлогогүй байх (ашгийг март) асуудлын зарим шийдлүүдийн нэг байж болох юм хэмээн санал болгож байна. Твиттер нь өөрийн бизнес загвараа олон нийтэд дэлгэхдээ нэлээд ичимхий байдаг. Үүнийг нөлөө бүхий хүмүүс “Silicon Valley Mona Lisa Smile” хэмээн тодорхойлж цаана юу нуугдаж байгаа бол хэмээн ярьцгаадаг. Мөн үүнээс гадна Google нь аливаа компанийн талаарх сүүлийн таван жиргээг зардаг. Твиттер харин үүнээс хураамж авдаггүй. Энэ хооронд 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт ашгаа өгөхгүй, нэр хүнд нь жиргээд яваад өгөх вий хэмээн хөндлөнгийн ажиглагчид гайхаж байна.

АСУУЛТ:

  1. Уг бүлгийг уншаад Твиттерийн бизнес загварыг хэрхэн тодорхойлох вэ?
  2. Хэрэв твиттерт ашгийн загвар байх бол энэ бүлэг тодорхойлогдсон загваруудаас аль нь таарах вэ?
  3. Твиттерийн хамгийн чухал хөрөнгө юу вэ? Үүнийг хэрхэн эргэлтэд оруулах вэ?
  4. Twitter-ийн зар сурталчилгааны ашигт үйл ажиллагаанд идэвхгүй хэрэглэгчийн тоо түүнд нөлөөлж буй хамгийн хүчтэй хүчин зүйл юу вэ?

2015.03.23-ны өдрийн онооны байдал:

case

Ангилалууд
Таагууд

8 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Mr.Red

    Тэмцээн маань амжилттайгаар энэ хүрээд дуусаж байна. Идэвхтэйгээр оролцож байсан уншигч та бүхэндээ баярлалаа.

  2. 3
    SB

    Хариут №2: Адам Смитын ҮЛ ҮЗЭГДЭГЧ ГАР онлоос эхлэн бизнесийн орчин, нөхцөл хөгжсөн улсуудад тухайлбал АНУлсад ямарва зүйлсийг бүтээн бий болгод худалдааны зах зээлд нийлүүлэх, эсвэл зохиогчийн эрх гэх мэт зүйлсээ хөрөнгийн биржид худалдан борлуулах замаар ашиг олох арга зам нээлттэй байдаг. Твитерийн хувьд бүтээн бий болгосон зүйлээ ашиглан ашиг олох, хөрөнгийн бирж хөгжсэн тул IPO хийх замаар хөрөнгөтөй болгно гэсэн зорилгтой байсан болвуу

  3. 4
    SB

    Хариулт №1. нэгэнт зах зээл нь бэлэн, тэрхүү зах зээл дээрх тоглогчид нь хүчтэй бол ялгарлаа ямар нэгэн байдлаах хэрэглэгчид хүргэх ёстой. Яг л үнэртэй усыг нь зарахгүй гэсэн их дэлгүүрт өөрийн үнэртэй усыг хаглаж тодорхой тооны худалдан авагчтай болж, өөрийнхөө үнэтэй усыг гаргаснаа тунхагласан Coco Channel билүү Dior-тай адил үйлдэл болвуу? эхлээд үнэгүй хэрэглэ, хэрвээ үр дүнтэй болоод цаашид ашиглах бол гар цайлгах хэмжээний мөнгө л өгчих, сайхан хамтран ажиллье
    Хариулт №2.
    Хариулт №3. хандлагыг тодорхойлох: хүмүүсийн асуудалд дүн шинжилгээ хийх замаар ирээдүйд хэрэгтэй бүтээгдэхүүний талаарх төсөөллийг бий болгож зарж болно
    Хариулт №4. твитерийн амжилттай явж байгаа шалтгаан нь хүн бүрийн чөлөөтөй жиргэх хувйин орон зай. үндсэн зорилго нь үнэгүй хувийн жиргэх орон зай, харин хэрэглэгчид ямарваа зүйлийг үнэгүй ашиглах сонирхолтой. энэ нь үндсэн зарчимтай зөрчилдөж гарч ирж байгаа тул ашигт ажиллагаанд үүсгэж байга сөрөг нөлөөг боломжтой хэмжээгээр бууруулах арга хэмжээ байнга эрэлхийлэх ёстой байх

    • 5
      Mr.Red

      Сайн байна уу. SB та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

      • 6
        SB

        сонирхолтой байлаа, Баясгалан ч уйгагүй ч бичих юм, мэдлэг ч сайтай юм, би ч сүүлдээ мэдэхгүй, бичих ч юм олдохгүй хуйхаа маажиж байлаа шдээ, яг энэ кейстэй холбоотой монгол хэл дээр 1 ном уншчихмаар байна, бүгдээрээ зөвлөгөө өгөөрөй,
        танай сайтыг их шимтэн сонирхож байгаа шүү, сонирхолтой, user interface сайтай гэж харж байгаа, та бүхний цаашдын ажилд улам өндөр ажилт хүсье

  4. 7
    Bayasgalan

    1). Ug bulgiig unshaad Twitter-iin business zagvariig herhen todorhoiloh ve?
    Alivaa business zagvar niitdee 9 hesgees burelddeg. Harin ug case-iin aguulga bolon medeeleltei niitsuulen tohiroh business zagvariig iinhuu todorhoilj baina.
    1. Business key activity: Twitter-iin gol businessiin uil ajillagaa bol “platform” yum. Enehuu platform-oor damjij B2B, B2C business chigleleer uil ajillagaagaa yavuuldag.
    2. Key Resources: Tsahim orchind uil ajillagaagaa yavuuldag uchir Twitter-iin gol nuutsuud ni goltsuu helbergui baih bolomj undurtei. Jishee ni: brend name, oyunii capital, licens, tehnik geh met.
    3. Value proposition: Enehuu heseg ni alivaa company business zagvaraa heregjuulehdee, heseg hergelegchided ontsgoi buteegdehuun uilchilgee niiluulj, hergelegchdiin setgel hanamjiig nemegduuldeg, mun asuudliig ni shiidej ugdug chuhal butets yum. Twitter company Promoted Trend, Ertech shuvuu geh met todorhoi hergelegchided tohirson uilchilgee uzuulseneer company bolon engiin hergelegchdiin hoorondoh hariltsaag ulam nemegduulj, neg heseg hergelegchdiin ereltiig hangaj chadaj baina. Enehuu Value proposition ni Twitter company-ii B2B bolon B2C businessiin helberiig todorhoi hemjeend demjij bui ni todorhoi baina.
    4. Channels: Twitter company uursdiin platform-oor damjin shuud hergelegchidteigee holbogddog, uuruur helbel Twitter bolon hergelegch 2 hoorond alivaa dundiin damjin unguruh juuchlagch, esvel holbogch baijgui. Tiimees Direct Channel buyu shuud suvagaar uil ajillagaagaa yvuuldag.
    5. Revenue: Twitter-iin gol orlogiin eh nuuts ni Licens, Zar surtalchilgaa bolon hergelegchdiin medeeleliin san bolvuu gej bodoj baina.
    2). Herev Twitter-t ashgiin zagvar baih bol ene bulegt todorhoilogdson zagvaruudaas ali ni taarah ve?
    1. Promoted Trend: Alivaa company uursdiin Twitter huudsandaa enehuu trend-iig bairshuulsnaar, hergelegchid tuhain company-ii baraa buteegdehuun, uilchilgeeg turgen shuurhai sonirhoh bolomjtoi bolj baigaa ni tuhain company-ii marketing zardaliig hemneh bolomjtoi. Gehdee hamgiin chuhal no Promoted Trend ni hergelegchdiin anhaarliin tuvd yu baigaag medeggdeg buyu hergelegchid goltsuu yunii talaar jirgej bui talaar mash ih hemjeenii medeeleliig tsugluuldagaaraa ach holbogdol undurtei yum.
    2. Medeeleliin san: Twitter deerh hergelegchdiin medeeleliig burtgen avch, tednii ereltiig sudlaj, tohirson medeeleliig alivaa company-uudad hudalddag baih bolomjtoi. Tiim uchraas mash olon tom company-uud Twitter-eer damjin hergelegchdiin hariu uildliig sudlah, tedend tohirson baraa uilchilgee niiluuleh, mun asuudliig shiidverlej baina. Ene ni ergeed Twitter company-ii ashig oloh zagvar ni baij boloh taltai.
    3). Twitter-iin hamgiin chuhal hurungu yu ve? Uuniig herhen ergelted oruulah ve?
    Twitter company-d chuhal 2 turliin hurungu baigaa ni, neg ni undsen hurungu, nuguuh ni hergelegchdiin medeelel buyu “Customer Database”.
    Undsen hurungu dotor medeej Company Brand Name buyu Twitter hemeeh ner orno, mun company soyol, ajilchid, oyunii capital, licens bolon busad technique technology bagtana.
    Cutomer Database bol alivaa company uil ajillagaagaa yavuulah, hergelegchdiig oilgoh, tednii asuudliig shidverleh, setgel hanamjiig nemegduuleh, tsaashdaa urtugiig bagasgah, ahsigiig nemegduuleh chuhal zuil yum. Twitter company huvid ch mun yalgaagui yum.
    Herhen ergelted oruulah ve?
    Undsen hurungu bolood Customer Database-iig medeej Twitter anh uusgen baiguulagdah uil yavtsaasaa ehlen uil ajillagaandaa ashiglaj irsen. Gehdee CDatabase haritsangui tuvugtei, zardal ihtei yum. Orchin uyed Big Data geh shine oilgolt uussen, mash ih hemjeenii medeelelliig ashiglaj ashig oloh tuhai. Uunii adilaar Twitter company hergelegchdiin medeeleld iluu nariin sudalgaa hiij, tuuniigee uur busad shaardlagatai company-uudad hudaldah zamaar ergelted oruulah bolomjtoi.
    4). Twitter-iin zar surtalchilgaanii ashigt uil ajillagaand idvehgui hergelegchdiin too tuund nuluulj baigaa hamgiin huchtei huchin zuil yu ve?
    Medeej hergelegch buriin erelt heregtsee adil bus. Tiim uchraas Twitter-t burtguulsen hergelegch buhen Twitter-iig ashiglah bolomjgui. Nuguu talaas Twitter-iin uuriin content, uilchilgee zereg ni zarim hergelegchdiig tatah chadvargui baij boloh taltai, uchir ni social media-giin zah zeel deer mash olon avarga tom company-uud uil ajillagaagaa yvuulj bui. Jishee ni: Facebook, Instagram, Linkedln geh met. Edgeer comany buhen uursdiin ontslog shinjtei, busad ursuldugchuusuu yalgaatai zuil bii. Tiimees Twitter hergelegchdee iluu oilgoh, tedniig sonsoh, uilchilgeegee iluu saijruulah shaardlaga baigaa bolvuu.

    • 8
      Mr.Red

      Сайн байна уу. Bayasgalan та 4 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.