Зөвхөн Gmail хэрэглэгчдэд

Зөвхөн Gmail хэрэглэгчдэд


Хэрвээ та Gmail ашигладаг бол наашаа анхаарлаа хандуулна уу. Цаг завгүй хөдөлмөрлөх шаардлагатай өнөө үед та бидэнд хамгийн их тусалдаг, өдөр тутмын салшгүй багаж болсон зүйл бол яах аргагүй э-мэйл. Тэр тусмаа залуучууд бид э-мэйл хаяггүйгээр амьдарна гэдэг боломжгүй зүйл мэт болж. Хамгийн чухал багаж тань мэдээж хэрэг сайн байх шаардлагатай. Хэрэглэхэд хялбар, өнгө үзэмж сайтай, хурдан мөн найдвартай гэх мэт. Yahoo, Gmail, Outlook, AOL зэрэг маш олон э-мэйл үйлчилгээнүүд бий. Энэ удаа бид Inbox-г онцолж байна. Өнгөрсөн буюу 2014 оны 10 сард Google компани шинэ үйлчилгээ гаргаж байгаа тухайгаа өөрсдийнхөө блог хуудсаараа анх мэдээлсэн юм. Энэ бол Gmail-г бүтээсэн хамт олны цоо шинэ бүтээл Inbox байлаа. Яг л таны хэрэгцээнд тохируулсан мэт. Яагаад онцлоод байгааг доор тодруулан бичье.

Багцууд (Bundles). Илүү нарийн зохион байгуулалт.

Энэхүү шинэ боломж нь анх gmail дээр нэмэгдсэн бөгөөд энэ удаагийн Inbox-д мөн ашиглагдсан байна. Нэг төрлийн мэйлүүд нэг дор байршина. Жишээлбэл таны онлайн худалдаа хийсэн тооцоонууд болон банкны мэдээллүүд бүгд нэг дор хадгалагдах болно. АЖИЛ гэсэн багцад ажилтай холбоотой, SOCIAL гэсэн багцад сайтуудаас ирсэн notification бүхий мэйлүүд байрлана. Мөн та өөрийн хүслээр хүссэн багцаа үүсгэж, тэрхүү багцдаа ямар мэйл хаяг бүртгэхээ шийдэх боломжтой.

Онцлох зүйлс (Highlights). Чухал мэдээллийг онцолно.

Мэйлтэй хамт хавсарган ирүүлсэн зураг, файл, хөтөлбөр зэргийг гарчигны доор онцлон харуулах болно. Тухайн мэйл уруу орж үзэлгүйгээр дотор нь юу байгааг хальт хараад мэдэх боломжтой. Мөн тухайн мэйл дээр байхгүй ч мэйлтэй холбоотой чухал мэдээллийг интернетээс шууд харуулах болно (Газрын зураг, цагийн хуваарь г.м). Илүү ухаалаг боломжийг танд санал болгож байгаа юм.

Сануулах болон хойшлуулах (Reminder and Snooze). Хийх зүйлсээ дэс дараалуул.

Inbox таныг төвлөрөхөд туслахаас гадна энэ бүх зүйлийг маш хялбар болгож байна. Хийх ажлын жагсаалтаа Inbox-н reminder хэсэгт оруулж өгснөөр та юуг ч мартахгүй. Жишээлбэл та өглөө бүр тухайн өдөрт хийх хамгийн чухал 5 ажлаа оруулж болно. Ингэснээр та мэйл уруугаа орох болгондоо хийх зүйлсийн жагсаалтаа олж үзэх болно. Мөн ирээдүйд хийх зүйлсээ өдөр бүр эсвэл тухайн өдөр нь сануулахаар оруулж өгч болно. Өөр янз бүрийн апп ашиглах шаардлагагүйгээр энэ бүгдийг хялбараар хийх боломжийг Inbox танд олгож байгаа юм.

Дараагийн том боломж бол Snooze хэсэг. Танд ирсэн мэйлд та хариу илгээх хэрэгтэй болсон гэж бодъё. Гэхдээ өнөөдөр биш харин ажлынхантайгаа ярилцаж байгаад ирэх 7 хоногт ажил эхлэхээр ч юм уу. Энэ тохиолдолд та тухайн мэйлийнхээ snooze-г дарж 2 хоног хойшлуулж болно (ямар ч хугацаагаар хойшлуулж болно). Хойшлуулсан өдөр болоход мэйл илгээх ёстойг тань Inbox танд сануулах болно. Нэг бол гэртээ хариад хариу бичих аль эсвэл орой болтол хойшлуулах гэх мэтчилэн.

Pin. Хамгийн хамгийн гэснээ тусдаа.

Бас нэг томоохон боломж бол Pin. Та хамгийн их буюу өдөр тутам харилцдаг мэйлүүдээ тусад нь pin хийх боломжтой. Мөн уншаагүй байгаа ч юм уу аль эсвэл чухал гэж бодсон мэйлүүдээ pin хийж болно. Таны pin хийсэн мэйлүүд дараа нь тусдаа харагдах болно. Inbox дотроосоо мэйл хайж цаг алдалгүйгээр шууд л pin хэсэг уруу орох хэрэгтэй.

УРИЛГА: Google компаний Inbox үйлчилгээ үнэ төлбөргүй хэдий ч үйлчилгээг зөвхөн уригдсан gmail-н хэрэглэгчид хэрэглэх боломжтой аж. Google танд уг үйлчилгээг хэрэглэх урилга явуулах юм. Нэг бол та inbox@google.com хаягаар өөрийн хүсэлтээ илгээж урилга явуулах жагсаалтад бүртгүүлж болно. Урилга ирэх хүртэл хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй болох байх. Урилга ирсний дараагаар юун түрүүнд inbox апп-г утсандаа суулгаж мэйл хаягаараа нэвтрэн орох шаардлагатай. Үүний дараагаар https://inbox.google.com хаягаар веб орчинд орох боломж нээгдэх юм.

Дэлгэрэнгүй:


Шинэчлэл 2015-12-25: Inbox-г ашиглахын тулд та эхлээд тус апп-г ухаалаг утсан дээрээ суулган нэвтэрч орох хэрэгтэй. Дараагаар нь веб орчноос https://inbox.google.com хаягаар орох боломжтой юм.

26 Сэтгэгдлүүд

бичих
    • 7
      Mr.Red

      Сайн байна уу. Inbox одоо хүн бүхэнд нээлттэй буюу урилга шаардлагагүй болсон.

    • 10
      Mr.Green

      inbox урилга явууллаа. Ашиглаж үзээд сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцаарай. 🙂

    • 12
      Mr.Green

      inbox урилга явууллаа. Та ашиглаж үзээд өөрийн сэтгэгдэлээ үлдээгээрэй 🙂

  1. 13
    Mr.Red

    Adiya болон Munkhbat нарт урилга явуулав!!! Э-мэйлээ шалгаарай. Мөн сэтгэгдлээ эргээд үлдээгээрэй баярлалаа!!!

  2. 18
    Ulzii

    Sain baina uu
    Bi yahoo bolon gmail ashigladag yahoo hayagiig facebook geh metchilen chuhal bish zvildee ashigladag harin gmail hayagaa chuhal alban ajildaa ashigladag.
    Bayarlalaa. Inbox urilga yawuulna uu

  3. 19
    Odhuu

    Сайн байна уу? Gmail, g+, Outlook, ashigladag. Outlookiig ajiliin heregtseend yer ni alban hariltsaand harin Gmailiig bol udur tutam medeelel awah soliltsoh zergeer ashiglaj bn. Ter TASK ih taalgdsan shuu. Ih amjilttai heregjuulj bga. Mun Inbox urilga ywuulna uu. Bayrlalaa

  4. 20
    Maralaa

    Gmail bolon Yahoo ashigladag. Yahoo-g zuvhun facebook heregleh zorilgoor ashigladag harin Gmail-iig hamgiin chuhal buguud alban mail bolgoj shigladag. Mun Inbox urilga yvuulna uu.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.