10 тэрбум долларын клуб

10 тэрбум долларын клуб


The Wall Street Journal болон Dow Jones VentureSource нар хамтран $1 тэрбум доллар ба түүнээс дээш үнэлгээ бүхий олон орны гарааны компаниудыг 2014 оны 1 дүгээр сараас эхлэн жагсаасан байна. Анх 42 компани тэрбум долларын жагсаалтад байсан бол энэ оны 3 сар гэхэд 78 компани бүртгэгдсэн байна. Ингээд $10 тэрбум долларын үнэлгээг давсан 9 компанитай танилцацгаая.

[vision_divider style=”hr-solid”] [vision_dropcap style=”square” color=”black-2″]9[/vision_dropcap]Dropbox: $10 тэрбумdrew

CEO: Drew Houston

Үүсгэн байгуулагдсан он: 2007

Юу хийдэг: Интернет буюу үүлэн орчинд файл хадгалах, түгээх үйлчилгээ үзүүлдэг.

Хөрөнгө оруулалт: $1.1 тэрбум

Хөрөнгө оруулагч: Accel Partners, Benchmark Capital, Greylock Ventures

[vision_divider style=”hr-solid”] [vision_dropcap style=”square” color=”black-2″]8[/vision_dropcap]Airbnb: $10 тэрбумchesky

CEO: Brian Chesky

Үүсгэн байгуулагдсан он: 2008

Юу хийдэг: Airbnb бол түр хугацаагаар амьдрах байр эсвэл өрөө хайж байгаа, байраа түрээсэлж буй хүмүүст зориулсан сайт юм. 190 гаруй улсыг хамарсан онлайн талбар.

Хөрөнгө оруулалт: $794.8 сая

Гол хөрөнгө оруулагч: Andreessen Horowitz, Founders Fund, Sequoia Capital, Greylock Partners

[vision_divider style=”hr-solid”] [vision_dropcap style=”square” color=”black-2″]7[/vision_dropcap]Pinterest: $11 тэрбумsilbermann

CEO: Ben Silbermann

Үүсгэн байгуулагдсан он:  2008

Юу хийдэг:  Зургийг pin хийх үндсэн дээр түгээх, хуваалцах үйлдлийг хийхээс гадна бараа бүтээгдэхүүн борлуулах боломжтой сайт.

Хөрөнгө оруулалт: $762.5 сая

Хөрөнгө оруулагч: Andreessen Horowitz, Bessemer Venture Partners, Rakuten

[vision_divider style=”hr-solid”] [vision_dropcap style=”square” color=”black-2″]6[/vision_dropcap]Flipkart: $11 тэрбумbansal

CEO: Sachin Bansal

Үүсгэн байгуулагдсан он:  2007

Юу хийдэг:  Энэтхэг улсад интернет худалдаа эрхэлдэг компани. Гол төлөв цахилгаан бараа, дуу, ном борлуулдаг. Ер нь бол Энэтхэгийн Amazon гэж ойлгож болно.

Хөрөнгө оруулалт: $2.5 тэрбум

Хөрөнгө оруулагч: Digital Sky Technologies, T. Rowe Price, Morgan Stanley, Vulcan Capital, Tiger Global Management

[vision_divider style=”hr-solid”] [vision_dropcap style=”square” color=”black-2″]5[/vision_dropcap]SpaceX: $12 тэрбумMUSK

CEO: Elon Musk

Үүсгэн байгуулагдсан он:  2002

Юу хийдэг:  Сансрын хөлөг, пуужин үйлдвэрлэл, судалгаа. Мөн сансрын тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Сансар судлалын NАSА-тай хамтран ажилладаг.

Хөрөнгө оруулалт: $1.2 тэрбум

Хөрөнгө оруулагч: Founders Fund, Draper Fisher Jurvetson, Google

[vision_divider style=”hr-solid”] [vision_dropcap style=”square” color=”black-2″]4[/vision_dropcap]Palantir: $15 тэрбумkarp

CEO: Alexander Karp

Үүсгэн байгуулагдсан он:  2004

Юу хийдэг: Palantir бол дата шинжилгээ хийхэд зориулсан программ хангамж хөгжүүлж, үйлдвэрлэдэг компани. Тэдний гол харилцагчид нь CIA, FBI гэх мэт улсын томоохон байгууллагууд юм.

Хөрөнгө оруулалт: $1 тэрбум

Хөрөнгө оруулагч: Founders Fund, Tiger Global Management, Glynn Capital Management, Jeremy Stoppelman

[vision_divider style=”hr-solid”] [vision_dropcap style=”square” color=”black-2″]3[/vision_dropcap]Snapchat: $19 тэрбумspiegel

CEO: Evan Spiegel

Үүсгэн байгуулагдсан он:  2012

Юу хийдэг:  Зураг болон видео дээр төвлөрсөн мессежинг аппликейшн хөгжүүлдэг.

Хөрөнгө оруулалт: $648 сая

Хөрөнгө оруулагч: Yahoo, Kleiner Perkins, Benchmark Capital, Lightspeed Venture Partners, Coatue Management, SV Angel

[vision_divider style=”hr-solid”] [vision_dropcap style=”square” color=”black-2″]2[/vision_dropcap]Uber: $41.2 тэрбумkalanik

CEO: Travis Kalanick

Үүсгэн байгуулагдсан он:  2009

Юу хийдэг:  Uber бол такси дуудлагын апп. Маш ухаалаг бөгөөд өргөн хүрээг хамарсан үйлчилгээ.

Хөрөнгө оруулалт: $5.9 тэрбум

Хөрөнгө оруулагч: Benchmark Capital, Menlo Ventures, Google Ventures, KPCB

[vision_divider style=”hr-solid”] [vision_dropcap style=”square” color=”black-2″]1[/vision_dropcap]Хiaomi: $46 тэрбумjun lei

CEO: Jun Lei

Үүсгэн байгуулагдсан он: 2010

Юу хийдэг:  Xiaomi бол Хятад улсын хамгийн том электрон бараа үйлдвэрлэгчдийн нэг  бөгөөд гол төлөв ухаалаг утас үйлдвэрлэдэг. Тус компаний утаснууд нь Андройд үйлдлийн систем дээр суурилдаг. Хятад улсын Apple гээд хэлчхэд буруудахгүй байх.

Хөрөнгө оруулалт: $1.4 тэрбум

Хөрөнгө оруулагч: Digital Sky Technologies, Hopu Investment Management Company, DST Global, IDG Capital Partners, Qualcomm Ventures, Morningside Group

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.