Кейс 8: Байгууллагын өөрчлөлт

Кейс 8: Байгууллагын өөрчлөлт


Залуу энтрепренерүүдынхээ аливааг шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх үүднээс бид бүхэн цувралаар кейс оруулж байхаар болсон билээ. Ингээд та бүхэнд дараагийн кейсийг хүргэж байна. Энэ удаагийн кейс байгууллагын зан төлөвийн тухай байх болно.

Dalton компанийн бүтээгдэхүүн бөөний худалдаагаар дамжин худалдааны төлөөлөгчдийн гар дээр очихоосоо өмнө дөрвөн шатыг дамждаг: Хэлбэрт оруулах, будах, шалгах, хайрцаглах гэсэн шатууд орно.

Ажилчид үйлдвэрийн дамжлага бүрд оролцон, эцсийн бүтээгдэхүүнийг гаргадаг байсан тул ажилчин бүр хэлбэр оруулж, будаж, шалгаж, мөн хайрцаглаж, өдөрт тодорхой тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв. Тэд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүрээсээ цалин авдаг байв.

Компанийн ерөнхий менежер нэг ажилчин бүх үйлдлийг гүйцэтгэхэд нэг газраас нөгөө уруу очихдоо цаг алдаж байгааг мэдсэнээр хэрвээ ажилчид гүйцэтгэх үүргээрээ төрөлжиж ажиллавал илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохыг ойлгожээ. Зарим ажилчид нь хэлбэр оруулж, зарим нь тэдгээрийг будаж, бас хэсэг хүмүүс нь шалгаж, үлдэх хэсэг нь хайрцаглах төлөвлөгөө боловсруулав.

Байгууллагын захирал менежерийнхээ санааг дэмжиж байсан боловч ажилчид иймэрхүү өөрчлөлтийг хүчтэй эсэргүүцэж магадгүй гэж таамаглаж байв. Учир нь, шинэ программ нь ажилчдын цалинг өмнөхөөс нь бага байлгах ёстой байв. Одоо болтол захирал нь энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэх эсэхдээ тээнэгэлзсээр байна.

АСУУЛТ:

  1. Та компанийн захиралд ямар зөвлөгөө өгөх вэ? 
  2.  Хэрвээ шинэ төлөвлөгөө дэмжлэг хүлээвэл та ажилчдын эсрэг үйлдлийг хэрхэн урьдчилан мэдэж, ямар арга хэмжээ авах вэ? 
  3. Хэрвээ ажилчдын эсрэг үйлдлийг болиулж чадахгүй бол та өөрчлөлтийг ямар ч нөхцөлд дэмжсээр байх уу?

6 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    бархүү

    нийтийн удирдлагын байгууллагын ёс зүйтэй холбоотой кейс оруулаад өгөөч

  2. 2
    Баярмаа

    1. Зөвлөгөө
    Далтон компаний захиралд
    1.1. Шинэчиллэээ эхлэхээс өмнө 1 хүн 4 үйлдлийг хэр хугацаанд хийж байгаа мөн тэр хугацаанд 1 үйлдлийг хэд давтаж байгаа давтамжийг гаргаж, ажлын үр дүнг харах
    1.2. 4 өөр үйлдэл хийснээс 1 үйлдлийг 4 давтсан нь 2 дахин цаг хэмнэж байгаа нь нотлогдвол ажилчидад ажиллах, нөхцөл бололцоог бий болгох, бүтээгдхүүний үйлдвэрлэх орчинг саадгүй, түргэн шуурхай болгох, шат дамжлага хийх боломжийг бүрдүүлэх
    1.3. Ажиллах хүчин 2 дахин цаг хэмнэж байгаа тохиолдолд тэдний цалинг хэдээр бууруулах мөн тэдний ажиллах цагийг мөн тооцоогоор бууруулах тооцооллыг гаргах
    1.4. Тооцоо судалгаа үнэн бодит бөгөөд зардалыг хэмнэх боломж бүрдэх аваас ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ /тооцоо судалгаа, төлөвлөгөөгүй өөрчлөлтийг хийхгүй байх/
    2. Ажилчидын эсэргүүцэлтэй хэрхэн тулгарах
    2.1. Мэдээж ажилчид хийх ажил тэр хэмжээгээрээ үлдэвч цалин төдий хэмжээгээр багасвал эсэргүүцэл үзүүлнэ. /Далтон компаний захирал өндөр ашгийн төлөө ажиллаж байгаа ч энэ ашгийг ажилчид таньд өгдөг гэдгийг ойлгож тэдэнд мөн боломжийг олгох- Учир ажил хаялт эхэлвэл өөрчлөлтөөс гадна төдий хэмжээний алдагдалд орно/
    Мөн тэдний ард ч ар гэр гэж бий. Иймд Эхний ээлжинд сайтар боловсруулсан цалингийн судалгаанд үндэслэн тэдний ажиллах цагийг 2 цагаар багасган ээлжээр ажилуулах боломжийг хайх. Ээлжээр ажилласанаар цалин бага ч ажилчидад өөр зүйл хийх давхар, 2 ээлжээр ажиллах зэрэг боломжууд гарч мөн цалинг төдий хэмжээгээр нэмж авах боломжтойг харуулах /Үүнээс эхлэн давтагдсан ажилчид үйл ажиллагааны эхэнд 2 дахин хурдтай байсан бол гаршаад ирэхлээр 3 магадгүй 4 дахин хурдтай болох магадлал өндөр, мөн явцын дунд техник технологийг ашиглах боломж бүрдэх магадлалтай тул ирээдүйг тооцох/ Ихийг зарж Ихийг олдог!
    2.1. Ажилчид санхүүгийн мэдлэг боловсрол төдийлөн 100 хувь биш тул үүнийг ашиглан тэдний цалинг багасгаж байгаа бус ээлжээр ажиллаж, тэдэнд нэг ажлыг төгс боловсронгуй хийх боломжийг олгож байгаа мөн тэдэнд ээлжээр 2 зэрэг ажиллах, цалинжих боломж байгаа зэрэг давуу талыг харуулах шаардлагатай. Буруу ойлголтоор эхэлж хэрхэвч болохгүй.
    2.3. Өөрчлөлт бүр эрсдлийг /мөн зардалыг/ дагуулдагч давуу талуудыг мөн дагуулах ёстой. Иймд ажилчидыг урамшуулах. Эхний ээлжинд өөрчлөлтөөс өндөр ашиг тооцохгүй байх. Мөн өөрчлөлтийг хүлээн авч чадварлаг ажиллаж буй ажилчидыг урамшуулах зэрэг ажлыг зохион байгуулж, сургалт хийж мэргэшүүлэх, ХАМТ ОЛОН 1-ЭЭР ДУТДАГГҮЙ тиймээс өөрчлөлтийг хүсээгүй ажилчидыг солих шинэ дагалдан ажилчидыг бий болгох
    3. Ажилчидын ажиллах нөхцөл бололцоог хэдий хэр зөв оновчтой хангана төдий хэрээр 3 дах асуултад хариулах шаардлага гарахгүй. Хүний хүчин зүйлээс ажлын үр дүн шалтгаалдаг тул ажилчидын сэтгэл ханамжийн байдлыг нэн тэргүүнд тавих нь чухал. 2 дахин үр дүнтэй ажиллавал 2 дахин урамшуул.
    Урт хугацааны оночтой төлөвлөгөөнөөс урт хугацааны хөдлөшгүй хөрөнгийг бий болгоно
    Тооцоо судалгаа үнэн бодитой бус тохиолдолд ажилчидын эсэргүүцлийг дарах арга ДАХИН СУДАЛГАА ХИЙХ—–ХИЙХ—ХИЙХ-ДАХИН ХИЙХ- хамгийн оновчтой боловсронгуй арга гэж би хувьдаа бодож байна.
    Миний зүгээс ийм санааг өгөх бөгөөд өөрөө хүчирхэг удирдагч, өөрөө хүчирхэг багыг бүрдүүлж, үнэн зөв оновчтой судалгаа, төлөвлөгөөг хийж чадах аваас шат шатны ажилчидыг амжилттай удирдах арга бий болно. Дарга захирал биш ажилчидынхаа МАНЛАЙЛАГЧ болон ажиллах хэрэгтэй.
    Бизнес эрхлэгчийн хувьд 1-2 өдрийн ажил хаялт түүнээс илүү гарзыг учруулна. Хамт олон хамт олон байдаг тул тэд таны бус нэгнийхээ санааг дэмжин эрс ажил хаялт зарлах магадлал тун өндөр.
    Иймд ажилчдынхаа сэтгэл зүйд зөв нөлөөлж сурах хэрэгтэй.
    Баярлалаа

  3. 3
    SB

    1. Дарвины онлын нэг гол санаа бол ХҮЧТЭЙ НЬ БИШ ӨӨРЧЛӨГДӨЖ ЧАДАХ НЬ АМЬД ҮЛДЭНЭ гэсэн санаа гэж боддог. Иймд өөрчлөлт шинэчлэлтээ цаг алдалгүй хий, харин үнэн бодит мэдээллээ ажилласадаасаа бүү нуу, нээлттэй шударга ярьлц. Яг Dalton компаний хувьд гар ажиллагаатай үйлдвэр тул ажиллагсад харилцан орлон ажиллах боломжтой байдлаар зохин байгуулвал ажиллагсад буюу аль 1 хэлтэс тасгаас хамаарсан эсэргүүцлээс үл хамаарсан нөхцөл байдалд байх болвуу?
    2 Ажиллагсад дотор мэдээж өөрчлөлтийн эсэргүүцэгчид байна. тэд бол бүтээжмгүй, өөрлөлт хийснээр бусдын хийдэг байсан буюу үнэлгээний систем өөрчлөгдсөнөөр бага ажил хийж ижил цалин авч байсан нь өөрчлөгдөх гээд байгаа хэсэг. тэдэнтэй эрт тулсан нь дээр шаардлагатай бол ажилаас гаргаж болно, тэд өөрчлөгдөхгүй бол бусдын ажилд саад болно.
    3 ягаад ажилласад өөрчлөлтийн хүлээн авахгүй байгаа шалтгааныг олно, шударга, бүтээмжийг нэмэгдүүлсэн өөрчлөлт бол удирдлагын талд зогссоор байна:

    • 4
      Mr.Red

      Сайн байна уу. SB та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  4. 5
    Bayasgalan

    1. Ta company zahirald yamar zuvluguu uguh ve?
    Dalton company zahiral uildverleldee shine tuluvluguu oruulj ireh ni zuv uu ugui yu gedgiig shiidehiin tuld uil ajillagaanii 2 argig ashiglaj boloh yum.
    1). Operation Research: OR bol undsendee alivaa uildverleliin ashig oloh blomjit hamgiin deed hemjee, urtugiin hamgiin dood hemjeeg sudaldag negen heregsel ba shinjleh uhaanii sudlalt yum. Dalton comany zahiral ehleed uildverleliin shat damjlagiin niit hugatsaa hed orchim, neg shat damjlagat niitdee heden ajilchin orolcvol zohih, ajilchduun ajliin buteemj bolon guitsetgel hedii hemjeend baina, mun neg buteegdehuun garahad hedii hemjeenii urtug orj buig tootson gargah heregtei. Edgeer uildverleliin sudalgaag hiisneer, hamgiin baga urtuguur hamgiin ih ashig olj boloh toon sudalgaag gargaj avahaas gadna, daraagiin tulgrach bui asuudliig shiidehed duhum baih bolno.
    2). Layout Strategy: Company urtuguu bagasgah, uildverleliin huchin chadlaa nemegduuleh, ajilchdiin buteemjiig usguh tal deer mash sain dotood bodlogo bol strategy tuluvluguutei baih yostoi. Layout Strategy iin huvid alivaa uildverlel, uilchilgeenii gazar, aj ahui negjiin dotood zasal, uil yavts, tonog tuhuurumj bolon busad ed zuils haana bairlahiig shiiddeg ba baraa buteegdehuun haaguur orj haaguur garah zereg nariin chuhal oron zaig tuluvludug strategy yum. Dalton company enehuu strategy iig ashiglan, 4 turliin uildverleliin shat damjlagaa uildveriin haana baih yostoig tootsoolj boloh yum. Hervee zuv tootsoololt hiij chadval, neg uildverleliin shat damjlagat niitdee heden ajilchin baival zohih, daraagiin shat damjlagruu buteegdehuunig herhen turgen shuurhai damjuulah zereg asuudluudiig iluu hyalbar shiidej bolno.
    2. Hervee shine tuluvluguu demjleg huleevel ta ajilchdiin esreg uildliig herhen uridchilan medej, yamar arga hemjee avah ve?
    Esreg uildliig uridchilan medeh arguud;
    1). Ajilchdiin esreg uildiig uridchilan tootsool ni gedeg tun yarvigtai. Uchir ni alivaa uridchilan tootsoololt hiihiin tuld ungursun bolon huuchin data, medeelel heregtei. Mun Dalton company umnu ni iimerhuu tustei tuluvluguu bolovsruulj, ajilchdiin hariu uildiig sudalj baisna uu eseh medeeleliin chanartai sudalgaa hereg bolno. Hervee deerh 2 sudalgaa medeelel baigaa tsagt ajilchdiin esreg uildliig uridchilan taah bolomjtoi.
    2). Medeej ajilchdiin tuluv baidlaas hamaaran ajilchdiin esreg uildliig uridchilan tootsoh bolomjtoi. Diilenh ajilchin iluu ih tsalin avahiig husne, tiimees ajilchdiin tsaling bagasgah enehuu tuluvluguund ajilchid iluu esreg bair suuritai handaj boloh taltai.
    3). Deerh tuluvluguug bolovsruulaad, hergejuulj ehlehees umnu ajlilchdiin dund sudalgaa yvuulan, enehuu tuluvluguunii talaar yamar handlaga, bair suuritai baigaa, mun enehuu tuluvluguug yaj sairjuulj boloh talaar sudlaj boloh ym.
    Yamar arga hemjee avah ve?
    1). Ajilchdiin hariu uildel, sudalgaanii dungees hamaaran Dalton company tuluvluguunduu uurchlult oruulah, ajilchdiin erh ashgiig hamgaalsan iluu ur duntei shiidver gargaj bolno.
    2). Todorhoi hugatsaand (sar, uliral, hagas sar geh met) ajilchdiin guitsetgel her zereg baisan talaar ajilchin tus buriig unelj, haritsuulalt hiih heregtei. Enehuu hunii nuutsiin argiig ashiglasnaar todorhoi hemjeenees dooguur dun avsan muu guitsetgeltei ajilchdad arga hemjee avah, ajlaas halah, buteemjiig nemegduuleh zereg ach holbogdoltoi yum.
    3). Hervee Dalton company shine tuluvluguuguu hergejuulvel tsalingaas todorhoi hemjeegeer hasah yostoi. Tiimees ajilchid uuniig eserguutsne gedeg bair suurinaas avch uzvel, enehuu nuhtsul baidal door shan haramjiin bodlogo iluu ur duntei. Ajilchdiin tsalin umnuhuusuu hedii baga baih bolovch, sain ajillasan ajiltandaa tsalingaas gaduur iluu shan haramj ugun tetgeh, busad ajilchdiin eruul mend, niigmiin halamjiig todorhoi hemjeegeer nemegduuleh zergeer shiidverlej bolno.
    3. Hervee ajilchdiin esreg uildliig boliulj chadahgui bol ta uurchlultiig yamar ch nuhtsuld demjseer baih uu?
    Company-iin dotood buttsed uurchult hiih, uildverliin butstiig shinechlen saijruulahad ugatsaa shaardlagati ba mun sain management, strategy heregtei. Uunees gadna negen chuhal oilgolt bol yos zuin (Ethic) asuudal yum.
    Dalton comapny hedii ashgaa nemegduuleh, urtuguu bagasgah ni zuv bolovch, urtuguu bagasgah gants arga zam ni ajilchdiin tsaling hasah bish gedgiig mash sain bodoh heregtei. Urtugiig bagasgah mash olon arga zamuud baidag ba tuunees hamgiin bolomjtoi, sain arguudiig uildverlelteigee holboh ni chuhal yum.
    Ajilchdiin huvid ajilchid company uil ajillagaand iluu setgeleesee handah ni zuv ba iluu ih buteegdehuun uildverleh, Brand neree olon hergelegchided taniulah, zah zeeliin ezleh huvi hemjeegee usguh zereg company-ii gol gol zorilguuddaa ajilchin bur negdmel hamdaj, hamtdaa hicheeh ni zuv.
    Tiimees uurchlultiig yamar nuhtsuld demjihees iluuteigeer, iluu uur busad sain bolomjuudiig haih ni zuv yum.

    • 6
      Mr.Red

      Сайн байна уу. Bayasgalan та 6 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.