Энтрепенерүүдийн хүлээн зөвшөөрдөг 5 зүйл

Энтрепенерүүдийн хүлээн зөвшөөрдөг 5 зүйл


[vision_pullquote style=”3″ align=””] Энтрепренер байх гэдэг мэргэжил биш, амьдралын хэв маяг юм. [/vision_pullquote]

Хүмүүс ямар ч ажил эрхэлдэг байсан хийж буй ажил нь их зүйлийг ойлгуулж, хорвоо ертөнцийн талаар их зүйлсийг таниулж өгдөг. Энтрепренер байснаар хүмүүс дараах зүйлсийг туйлын ихээр ойлгож ухаарсан байдаг.

[vision_divider style=”hr-dotted”]

[vision_highlight color=”pink” style=”style-1″]1. Төлөвлөгөө тань хэзээ ч яг санаснаар чинь болохгүй[/vision_highlight]

Ихэнх хүмүүст энэ үнэхээр гол гонсойлгомоор сонсогдож магадгүй. Харин алдаж онож туршлагажсан энтрепренерүүд үүнийг хатуу үнэн гэдгийг мэддэг. Хэчнээн гайхалтай төлөвлөсөн бай, хэчнээн бүгдийг ул суурьтай бодсон ч бай төлөвлөгөө тань хэзээ ч яг бодож байгаагаар чинь шулуун дардан замаар явдаггүй. Энтрепренерийн ертөнцөд маш олон мэдэхгүй чадахгүй зүйлс, маш олон гэнэтийн хүчин зүйлүүдтэй тулгардаг. Энэ бүхнийг бүгдийг нь эртнээс харж төлөвлөнө гэдэг хэцүү.

[vision_highlight color=”pink” style=”style-1″]2. Хамгийн тохиромжтой мөч гэж хэзээ ч байдаггүй[/vision_highlight]

Хүмүүс хувьцаа худалдан авах хамгийн тохиромжтой мөч, шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулах тохиромжтой мөч, ажлаасаа гарч хувийн бизнес эрхлэх тохиромжтой мөч гээл үргэлж л тохиромжтой цаг мөчийг хайж байдаг. Энэ уламжлалт сэтгэлгээ нь ямарваа зүйл хийхийн өмнө үргэлж л хүлээгээд байх хэрэгтэй гэсэн санааг суулгадаг.

Энтрепенерүүд ийм тохиромжтой мөч гэж байдаггүйг мэддэг. Энтрепренер байхын тулд та том эрсдэлтэй тулгарах шаардлага гардаг. Удалгүй та ямар нэг үйлдэл хийх нь огт үйлдэл хийхгүй байснаас дээр гэдгийг ухаарч, “хамгийн тохиромжит мөчийг” хүлээх нь цаг үрсэн зүйл юм гэдгийг мэдрэх болно.

[vision_highlight color=”pink” style=”style-1″]3. “Хүн” гэдэг хамгийн чухал нь[/vision_highlight]

Энтрепренерүүд ихэнхдээ санаагаа хэрхэн хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн хүргэх, хөрөнгө хэрхэн босгохыг л чухалчилдаг байснаа яваандаа энэ бүгдээс илүү “хүн” хамгийн чухал нь болохыг ухаардаг. Танд гайхалтай санаа байлаа ч үүнийг тань дэмжих хүмүүс үгүй бол таны санаа юу ч биш гэсэн үг.

Энтрепренер болох замналд тань хүмүүс л хамгийн ихээр тус хүргэх болно. Тэд таны хамрагч, үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагч, найз нөхөр, гэр бүл тань байх болно. Үүнийг ухаарсан хүмүүс үргэлж өөрсдийг нь дэмждэг хүмүүсийг дэргэдээ байлгах, тэднийг ямагт урамшуулж, уриалж байхад зориулж чадах бүхнээ хийдэг.

[vision_highlight color=”pink” style=”style-1″]4. Бүтэлгүйтнэ гэдэг огт санаа зовох зүйл биш[/vision_highlight]

Эцсийн эцэст бүхий л энтрепренерүүд бүтэлгүйтэж үзсэн байдаг. Ихэнх амжилттай яваа Билл Гэйтс, Ричард Брэнсон зэрэг энтрепренерүүд амжилтынхаа замдаа эхлүүлсэн ажлаа сүйрүүлж үзсэн байдаг.

Зарим хүмүүс бүтэлгүйтэхгүйгээр эхэлсэн ажлаа яаж ийгээд л үргэлжлүүлээд байхыг зорьдог. Харин энтрепренер хүн бол бүтэлгүйтэхийг хүлээн авч ойлгож чаддаг, тэгж их зугтаамаар зүйл биш болохыг нь мэддэг.

Уналтад орно гэдэг замын тань төгсгөл биш, алдаанаасаа суралцах, илүү ихийг бүтээх боломж юм. Үүнийг хүлээн авч ойлгож сурснаар их бага аливаа уналтыг даван туулахад хялбар болдог. Бүтэхгүй санаа барьж аваад бүтэлгүйтээд үзчихэд гэмгүй.

[vision_highlight color=”pink” style=”style-1″]5. Тууштай байдал бол амжилтын үндэс[/vision_highlight]

Сая сая хүмүүст өдөр бүр янз бүрийн санаа төрж байдаг. Гэвч шулуухан хэлэхэд тэдэнд санаагаа хэрэгжүүлэх авхаалж самбаа байдаггүй. Мөн олон хүмүүс санаагаа хэрэгжүүлэхээр оролдлого хийдэг ч бэрхшээл тулгармагц орхичихдог.

Тууштай байх нь амжилтанд хүрэх үү бүтэлгүйтээд дуусах уу гэдгийг шийддэг. Хэдий та эргэлзэж байсан ч, эмээж байсан ч, эрч хүч тань буурсан байсан ч тууштай байдал бол зорилгодоо хүрэх ганц зам юм.

Та анхныхаа оролдлогоор бүтэлгүйтээгүй, бизнес тань амжилттай явж байлаа ч эдгээр 5 хичээл танд хэзээд хэрэг болно. Амжилт, уналт хэрхэн ирдгийг мэддэг, өөрийнхөө чадварт итгэдэг, хэчнээн олон бэрхшээлтэй учирлаа ч өөрийн онцлогийг хадгалж чаддаг, тэмцэж чаддаг байна гэдэг бол энтрепренер байх шинжүүд юм.

2 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Нэргүй

    Сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байгаад баярлалаа. Энтрепренер, энтрепренёр гэж бичээд байхын яг аль нь зөв юм бэ?

    • 2
      Mr.Green

      Сайн байна уу? Бидэнтэй хамт байдагт баярлалаа. Одоогоор нэгдсэн нэг нэршил гараагүй байгаа учир бидний хувьд Хоффманы “Та өөрөө старт-ап” номонд бичигдсээр энтрепренер хэмээх бичиглэлийг ашигладаг байгаа.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.