PEBBLE дахин рекорд эвдэв

PEBBLE дахин рекорд эвдэв


Пало Альто хотод төвтэй ухаалаг бугуйн цаг үйлдвэрлэгч PEBBLE компани шинэ загварын цагаа гаргахаар kickstarter платформ дээр өөрсдийн төслөө 2 сарын 25-ны өдөр байршуулжээ.  Тэд ердөө 49 минутын дотор $1 сая доллар татан төвлөрүүлсэн байна. Энэ нь 2012 онд 2 цаг 42 минутын дотор $1 сая доллар татаж чадсан “Reaper Miniature Bones” тоглоомын рекордыг эвдсэн байна.

Гайхалтай сонсогдож болох юм. Гэвч амжилт үүгээр дууссангүй. Тэдний татан төвлөрүүлсэн мөнгө 3 хүрэхгүй цагийн дотор $4 сая долларт хүрчээ. Энэ нь мөн л 2012 онд энэ хэмжээний мөнгийг 19 цагийн дотор цуглуулж байсан “OUYA видео тоглоомын” рекордыг эвдсэн юм.

Pebble Time нь Kickstarter-н түүхэн дэх хамгийн хурдан санхүүжсэн төсөл болсон юм. Ердөө 500,000$-н санхүүжилт татах зорилготой байсан гээд боддоо. Тэдний kickstarter дээрх анхны цагны төсөл нь мөн л адил тухайн үедээ өндөр амжилт үзүүлж байсан юм. Хамгийн их санхүүжилт татсан төслүүдийн 2-рт бичигддэг аж. Тэгвэл шинэ төсөл нь хамгийн их санхүүжилт татан төвлөрүүлсэн төслүүдийн жагсаалтын 2-рт орж ирж өмнөх амжилтаа эвдлээ.

Одоогийн байдлаар 54,090 хүнээс $11,9 сая доллар цуглуулаад байна. Санхүүжих хугацаа дуусахад 25 хоног үлдээд байгаа аж. Зах зээл дээр зарагдах үнэ $199 доллар бөгөөд kickstarter дээрээс $159 долларт захиалж болох юм.

PEBBLE TIME-н онцлох үзүүлэлтүүд:

  • Өнгөт е-paper дэлгэцтэй. (өмнө нь хар цагаан байсан)
  • Цоо шинэ timeline гэх интерфейстэй болсон.
  • 6500+ аппуудтай.
  • 3 өнгөний сонголттой.
  • Өмнөх загвараасаа 20% нимгэн бөгөөд илүү жижиг, загвар сайтай.
  • 7 хоног бүтэн цэнэгээ барина.
  • Микрофонтой болсон.
  • Усны хамгаалалттай (50 м).
  • Бүхий л андройд болон iphone 4s-0с дээш загваруудтай ажиллана.

 

Анх 2011 онд 1 үүсгэн байгуулагч, 9 ажилтантайгаар үйл ажиллагаа эхэлж байсан гарааны компани өнөөдөр 130 гаруй ажилтантай, хурдтай өсөж буй компани болжээ. Энэ бол таны худалдаж авах ёстой ухаалаг цаг бөгөөд хамгийн оновчтой сонголт тань байж болох юм.

Pebble-ээр зочлох

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.