GOOGLE эко хот

GOOGLE эко хот


Дэлхийн технологийн акул GOOGLE компани өөрсдийн ажлын байрыг шинээр барихаар төлөвлөөд байна. Ажиллах орчны төгс шийдэл, зохион байгуулалт, давтагдашгүй дизайн зэргийг BIG болон Heatherwick Studio нар гардан гүйцэтгэж байгаа аж. Мод, ургамал, цэцэрлэг хүрээлэн зэрэг зүйлсийг багтаасан байгууламж бүр тунгалаг бүрхүүлтэй бөгөөд энэ нь байгууламжийн дотоод цаг уурыг тохируулах юм.  Энэ бол жирийн нэг барилга барих  биш, харин бүхэл бүтэн хот барих төсөл юм. Уг байгууламж дотор дугуйн зам, дэлгүүр, ресторан, үйлчилгээний байгууллагууд гээд бүхий л зүйлийг байлгахаар төлөвлөсөн байна. Google энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ байгальд ээлтэй, усны зарцуулалт бага, эрчим хүчний дээд зэргийн хэмнэлттэйгээр барина гэдгээ мэдэгдээд байгаа юм. Санаа нь маш энгийн бөгөөд ердөө л ажиллах орон зай болон эко орчин. Дизайнеруудын хэлж буйгаар дотоод зохион байгуулалтыг хүссэнээрээ өөрчилж болох аж. Энэ нь ямар хэсэг, төслийн багийнхан ажиллахаас шалтгаалах юм. Ингээд зөгнөлт хотын урьдчилсан төсөөлөлтэй танилцацгаая.

Зургууд :

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.