Кейс 7: Залхуутай ажлыг сонирхолтой болгох удирдахуйн арга

Кейс 7: Залхуутай ажлыг сонирхолтой болгох удирдахуйн арга


Залуу энтрепренерүүдынхээ аливааг шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх үүднээс бид бүхэн цувралаар кейс оруулж байхаар болсон билээ. Ингээд та бүхэнд дараагийн кейсийг хүргэж байна. Энэ удаагийн кейс байгууллагын зан төлвийн тухай байх болно.

1985 оны хавар Чикаго хот дахь Үндэсний 1-р банкны Баталгаат захидлын тасгийн ажилтнууд “Та өөрийн ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу?” гэсэн анкетийг бөглөж байлаа. Судалгааг боловсруулсны дараа ажилчдын 80 гаруй хувь нь ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг нь тодорхой болжээ. Түүний хажуугаар харилцагчдаас чухал захидал нь хожуу ирдэг тухай гомдол байнга ирдэг, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж доогуур байгаа зэрэг нь удирдлагын санааг зовоож байлаа.  Иймд байгууллагын зохион байгуулалт, хөгжлийн асуудлаар мэргэшсэн нэгэн нэртэй мэргэжилтнийг урьж ирүүлсэн байна.

Мэргэжилтний арга зүйн зөвлөгөө, туслалцаатайгаар тэдний ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун бус байгаа нь үйлдвэрлэлийн дамжлага дээрх нэг хэвийн залхуу хүргэсэн үйлдлүүдтэй, ижил төстэй бичиг захидлыг ялгах уйтгартай ажлаас гол төлөв хамаардгийг тогтоосон байна. Нэгхэн ширхэг баталгаат захидлыг илгээхэд дор хаяж 10 ажилтан оролцох бөгөөд хүн бүр харилцан адилгүй үүрэг гүйцэтгэдэг болохыг тэд илрүүлэв. Тухайлбал: нэг ажилтан зөвхөн бичгийн машинд лент суулгах л үүрэгтэй байсан нь илэрч, гайхшрал төрүүлжээ.

Уригдан ирсэн мэргэжилтэн ажилтан бүртэй уулзаж, нухацтай ярилцсан юм. Тэр ярилцлагын үед ажилчид өөрсдийн ажлын байранд гүйцэтгэдэг үйлдлүүдийг бусадтай хэтэрхий салангид байдаг, иймээс яагаад энэ бүхнийг хийх ёстойг ойлгодоггүй хэмээн гомдоллож байлаа . Үнэхээр ч ингэж эмх замбараагүй ажилладгаас шалтгаалан үйлчилгээний хөлс нэмэгдсээр байсан юм.

Үүний дараагаар хэдэн сарын турш ажилтнуудын оролцоотойгоор саланги үйлдэл бүхий үүргүүдийг өөрчилж, аль болохоор ажлын үр дүн хүн бүрд мэдэгдэхээр болгов. Хүн бүрийн хүлээх үүрэг, хариуцлага тодорхой байхаар зохион байгуулалтыг өөрчлөв. Эдгээрийн дараа ажилтнууд шинэ чиг үүргийн дагуу дадлага олгох сургалтад хамруулж, эцэст нь шалгалт авав. Ингээд ажилтнууд олон үйлдлийг нэг дор гүйцэтгэх болсон төдийгүй хөдөлмөрийн бүтээмжийг тодорхойлогч ажлын ачаалал, дотоод нягтрал нэмэгдсэнтэй холбогдуулан цалин урамшууллын хэмжээг нэлээд нэмэгдүүлсэн байна. Жилийн дараа гэхэд л Чикаго хот дахь Үндэсний 1-р банкны Баталгаат захидлын тасагт хөдөлмөрийн бүтээмж дээшилж, ашиг өсөж, ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун байх төвшин эрс нэмэгдэж, ажил үйлчилгээ урьдынхаас  илүү эрч хүчтэй өрнөх болсон тухай  тайландаа бичсэн байна.

АСУУЛТ:

1. Баталгаат захидлын тасгийн ажилтнуудын ажил үүргийг өөрчлөх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхээс өмнөх үед байгууллагын харилцааны уур амьсгал ямар төвшинд байсныг үнэлэн дүгнэнэ үү?

2. Тус тасгийн үйлчилгээний зорилго, ажлын үйлдлийн технологид өөрчлөлт гарсан уу? Хэрэв гарсан бол түүнийг дэлгэрэнгүй тайлбарлан бичнэ үү?

2015.02.24-ны өдрийн онооны байдал:

onoo2015.02.24

 Танд одоо ч боломж байсаар байгаа.

18 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    лхагваа

    1,Харилцаа нь хүн дээр тогтдог харин байгууллагын харилцаа баг хамт олны хүсэл тэмүүлэл дээр тогтох учиртай гэж би боддог. Тухайн байгууллагын хувьд ажилтнууд салангид үйл ажилгаатай маш энгийн залхмаар ажил гүйцэтгэдэг, Баг хамт олны бүтээлч байдал байхгүй сөрөг үр дагаварыг үүсгэсэн байна.
    2.Ажлын зорилгод хүрэх арга зам нь өөрчлөгдөж идэвхитэй байдал руу шилжсэн. Үйлдэлийн технелогид сургалт явуулж маш олон үйлдэлийг нэг хүн гүйцэтгэх болсон. Урамшуулал илүү цагийн орлого нь хүмүүсийн хүсэл эрмэлзэлд зорилгодоо хүрэх арга замыг олоход тусалсан.

  2. 2
    Otgontuya

    1. Тухайн байгууллагын хувьд бол ажилтнууд нь ажилаа бүрэн таньж ойлгоогүйгээс болж харилцагчдын үйлчлүүлэх нь багасаж ажилтнуудын сэтгэл ханамж нь буурж ашиг, бүтээмж нь буурсан.
    2. Өөрчлөлт гарсан. Ажилтнууд нь ажилаа бүрэн таньж мэдсэнээс хойш нэг хүн олон үйлдэл хийх боломжтой болж бүтээмж, ашиг зэрэг нь өсж үйлчлэх үйлчилгээн хүртэл сайжирсан

  3. 3
    Otgontuya

    1. Тухайн байгууллагын хувьд ажилтнууд нь үүрэгт ажилаа сайн таньж мэдээгүйгээс болж харилцагчын үйлчлүүлэх байдал буурсан учир ажилтнуудын сэтгэл ханамж буурч харилцагчтайгаа хандах байдал ч бас бууран энэ байгууллагын ашиг, бүтээмж буурсан.
    2. Өөрчлөлт гарсан. Ажилтнууд үүрэгт ажилаа ойлгож эхэлсэн учир нэг доор олон үйлдэл хийх боломжтой болсон бөгөөд сэтгэл ханамж нь өсөн ачаалал ихсэж ашиг, бүтээмж, ачаалал нэмэгдсэн.

    • 4
      Mr.Red

      Сайн байна уу. Otgontuya та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  4. 5
    ueS

    1. Баталгаат захидлын тасгийн ажилтнуудын ажил үүргийг өөрчлөх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхээс өмнөх үед байгууллагын харилцааны уур амьсгал ямар төвшинд байсныг үнэлэн дүгнэнэ үү?

    Муу, 10 хүн 1 – ширхэг баталгаат захидалыг илгээх гэж хүн тус бүр бусдаасаа салангид үйлдэл хийн үр дүн нь хүн бүрд хүрдэггүй ийм зохион байгуулалтай ажил байгуулагагын харилцааны уур амьсгалыг муутгасанд гайхах юм алга. Мөн дээр дурдсанаар нэг ажилчин бичгийн машинд лент суулгах л үйлдэл хийдэг байсан юм бол үүний үр дүнд байгуулага цалин өгж давхар алдагдал хүлээж байна. Ажилчид үүрэг, хариуцлагаа бүрэн ойлгохгүй байсан нь ажилдаа хандах хандлагад нь сөргөөр нөлөөлж, байгууллагын харилцааны уур амьсгалыг дордуулжээ.

    2. Тус тасгийн үйлчилгээний зорилго, ажлын үйлдлийн технологид өөрчлөлт гарсан уу? Хэрэв гарсан бол түүнийг дэлгэрэнгүй тайлбарлан бичнэ үү?

    Өөрчилөлт гарсан. Ажилчид нэг дор олон үйлдэлийг гүйцэттгэх болж, үүрэг хариуцлагаа ойлгох үед ажилдаа хандах хандлага нь сайжирч, эрч хүчтэй болж эхэлсэн. Энэ нь дотоод зохион байгуулалт, нягтарлыг сайн хийсний ашиг тус юм. Мэргэжилтэн ажилчин тус бүртэй ярилцаж, ажилын явцтай танилцсаны эцэст багахан шинэчлэлт хийснээр байгуулагагын харилцааны уур амьсгалыг төдийгүй, ажилын бүтээмжийг ихсэгэжээ.

    • 6
      Mr.Red

      Сайн байна уу. ueS та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  5. 7
    Bayar

    1. мэдээж муу. үүнийг нэг их олон талаас нь нотлох шаардлагагүй ойлгомжтой зүйл болов уу. юу хийж байгаагаа ойлгоогүй, хийж буй тэр ойлгомжгүй зүйлдээ сэтгэл дундуур байгаа хүн тэр ойлгомжгүй зүйлийнхээ талаар хэн нэгэнтэй ярилцах, үр дүнтэй санал бодол дэвшүүлэх нь маш ховор үзэгдэл болов уу. магадгүй манай төрийн албанд түгээмэл байж болохын.
    2. ашиг өссөн гэдэг нь үйлчилгээний зорилго биелсэн, хөдөлмөрийн бүтээмж дээшилсэн гэдэг ажлын үйлдлийн технологид өөрчлөлт гарсан гэсэн үг болов уу.

    • 8
      Mr.Red

      Сайн байна уу. Bayar та 1 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  6. 9
    SB

    1. Баталгаат захидлын тасгийн ажилтнуудын ажил үүргийг өөрчлөх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхээс өмнөх үед байгууллагын харилцааны уур амьсгал ямар төвшинд байсныг үнэлэн дүгнэнэ үү?
    Товчхондоо өөрчлөлт хийхээс өмнө харилцааны уур амьсгал гэхээсээ ажиллагсад болон удирдлага ямар үр дүнд хүрхийн тулд энэ ажлыг хийж байгаагаа тодорхойлоогүй, хийж байгаа үйлдлүүд нь хэн ямар үнэ цэнэ хүргэх гэж байгаа нь тодорхойгүй, манан дунд төөрсөн явж байгаатай адил байсан юм шиг санагдлаа.
    2. Тус тасгийн үйлчилгээний зорилго, ажлын үйлдлийн технологид өөрчлөлт гарсан уу? Хэрэв гарсан бол түүнийг дэлгэрэнгүй тайлбарлан бичнэ үү?
    Үйлчилгээний зорилгод бол өөрчлөлт гараагүй байх, харин ажиллагсад мэдээлэлтэй болсноор хэнд ямар үнэ цэнэтэй зүйл бий болгож өгөх ёстойгоо мэдэж үйл ажиллагаагаа оновчтой, бүтээмжтэй байдлаар зохион байгуулж, шаардлагагүй үйлдлийг хасах замаар хэмнэлт хийж, гарсан үр дүнгээс хамааран өндөр хэмжээний урамшуулал хүртэх болсон байх. Үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад нарийн ур чадвар шаардаггүй бол ажилласандынхаа хийх үйлдлүүдийг төрөлжүүлж нэмэгдүүлснээр олон төрлийн үйлдэл, ажил хийх боломжтой болгосон байх.

    • 10
      Mr.Red

      Сайн байна уу. SB та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  7. 11
    Bayasgalan

    1). Баталгаат захидлын тасгийн ажилтнуудын ажил үүргийг өөрчлөх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхээс өмнөх үед байгууллагын харилцааны уур амьсгал ямар төвшинд байсныг үнэлэн дүгнэнэ үү?
    Байгууллагын харилцааны уур амьсгал тийм ч таатай төвшинд байгаагүй болов уу, үүнийг хэд хэдэн хүчин зүйлсийн хамаарлаас судлан авч үзэж болох юм.
    1. Ажилтны гүйцэтгэл (Individual Performance): Үндэсний 1-р банкны баталгаат захидлын тасгын ажилтнууд нэгэн хэвийн тогтсон ажилтай, тодорхой нэг ажлын орчин тойронд онцгой хэдэн ажлыг хийдэг, ажилчин бүрийн хийж гүйцэтгэх үүрэг даалгавар бүгд адил бус. Өөрөөр хэлбэл компаний дээд уридлага болон хүний нөөцийн хэлтэс ажилчин бүрийн ажлын хувиарлалтыг буруу шийдсэнээс болж нэг ажилтаны хийж болох ажлын хэмжээг багасгаж, ажилчдын гүйцэтгэл эрс муудан, ажилчин бүр үйлдвэрлэлийн дамжлагат оруулж буй хувь нэмэр тэнцвэрээ алдаж эхэлсэн. Ингэснээр компаний хувьсах өртөг нэмэгдэх, ажилчдын сэтгэл ханамж буурах шалтгаанууд бий болсон.
    2. Хамтын ажиллагаа: Баталгаат захидлын тасгын ажилчин бүр адил бус ажил хийж, хувь хүн буюу нэг ажилтан гэсэн дүрээр компаний үйл ажиллагаанд оролцдогоос болж компаний дотоод хэсгийн хамтын ажиллагаа болон харилцааны уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн. Ингэснээр ажилчид хоорондоо мэдээлэл солилцох, ур чадвар мэдлэгээ хоорондоо хуваалцах, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжууд үгүй болдог.
    3. Зохион байгуулалтын бүтэц (Organization Structure): Компани бүр дотоод бий бүрэлдэхүүн, компаний зохион байгуулалтын нөөцөөс хамаарч өөрсдийн зохион байгуулалтын бүтцийг бий болгодог. Зөв зохион байгуулалтын бүтэц компаний үр ашигийг нэмэгдүүлэхээс гадна, ажилчид хооронд, бүтэц хоорондын уур амьсгал, бүтээмжийг нэмэгдүүлдэгээрээ давуу талтай. Магадгүй үндэсний 1-р банк зохион байгуулалтын бүтцээ буруу төлөвлөснөөс болж компаний дотоод байгууллагын уур амьсгал муудсан байж болох талтай.
    2). Тус тасгийн үйлчилгээний зорилго, ажлын үйлдлийн технологид өөрчлөлт гарсан уу? Хэрэв гарсан бол түүнийг дэлгэрэнгүй тайлбарлан бичнэ үү!
    1. Зорилго бол хэмжиж болдог зүйл, зорилгыг богино хугацаа эсвэл урт хугацааны зорилго гэж 2 ангилж болдог. Тухайн тасгын ажилчдын ажлын бүтээмж буурсан учираас, зорилго нь хүрэх ёстой түвшиндээ хүрээгүй. Мөн байгууллагын зохион байгуулалт, хөгжлийн асуудлаар мэргэшсэн мэргэжилтэн үндэсний 1-р банкны баталгаат захидлын тасгын ажилчдын салангид бүхий үйлдлүүдийг өөрчилж, ажлын үр дүн хүн бүрт мэдэгдэхээр төлөвлөсөн. Тиймээс тухайн тасгын ажилчдын ажлын арга барил, тоо хэмжээ, төрөл зүйл өөрчилөгдөж, өөрөөр хэлбэл тухайн тасгын зорилготой хүрэх стратеги нь өөрчилөгдсөн. тиймээс тус тасгын үйлчилгээний зорилгонд өөрчлөлт гарсан байх боломжтой.
    2. Тухайн тасгын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилчдын сэтгэл ханамжийг өсгөх зэрэг нь тулгамдаж буй асуудал нь байсан, эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд хэд хэдэн ажлын үйлдлийн технологийг өөрчилсөн байх боломжтой. Жишээлбэл нэг хүн нэг тогтсон ажил хийдэг байхаа болиод олон үйлдлийг нэгэн зэрэг доор хийдэг болох. Мөн дотоод нягтрал буюу хамтын ажиллагааг нэмэгдүүлсэнээр, ажилчин бүрийн салангид үйлдлүүд багасаж, харин ажилчин хоорондын харилцан үйлдэл(Interactive) нэмэгдсэн.

    • 12
      Mr.Red

      Сайн байна уу. Bayasgalan та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  8. 13
    М.Баяртогтох

    1. Баталгаат захидлын тасгийн ажилтнуудын ажил үүргийг өөрчлөх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхээс өмнөх үед байгууллагын харилцааны уур амьсгал ямар төвшинд байсныг үнэлэн дүгнэнэ үү?
    Энэхүү байгууллагын зохион байгуулалтын дутмаг байдлаас болж ажилчид өөрсдийн ажилын үүрэг, хариуцлагыг таньж ойлгоогүй байсан төдийгүй, энэ нь ажилчдын ажилдаа хандах хандлагад сөргөөр нөлөөлж байсан. үүнээс үүдэн энэхүү байгууллагын ажилын үр дүн муудан харилцагчдын итгэлийг алдаж байсан.
    2. Тус тасгийн үйлчилгээний зорилго, ажлын үйлдлийн технологид өөрчлөлт гарсан уу? Хэрэв гарсан бол түүнийг дэлгэрэнгүй тайлбарлан бичнэ үү?
    Өмнө нь тус тасгийн ажилчдын ажиллаж буй ажилын зорилго төдийлөн тодорхой бус , ажилын үр дүнгийн явц ч мөн адил тодорхойгүй байдаг байсан/хэт салангид ажилладгаас болж/. Харин ажилчдын үүргүүдийг тодорхойлон оновчтой хуваарьлан ажлын үр дүн ажилчдад мэдэгдэхээр болгосны үр дүнд ажилчид өөрсдийн үүргээ ухамсарлан, ажлын үр дүнг дээшлүүлэхээр хүн бүр чармайн ажилладаг болсон. Мөн ажилчдын сургалтанд суулгаснаар ажилчид өөрсдийн ажилын мөн чанар, хариуцлагыг ойлгон таниж, ажиллах ур чадвар, ажлын үйлдлийн технологи нь өссөн./би энэ ажилын үйлдлийн технологи гэдэг үгийг сайн ойлгохгүй байна. Нямсүрэнгийн хариултаас үзэхэд ажилын зохион байгуулалтын хэлбэр юм шиг байна. ЗӨВ ҮҮ ???/

    • 14
      Mr.Red

      Сайн байна уу. М.Баяртогтох та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  9. 15
    Нямсүрэн

    1. Баталгаат захидлын тасгийн ажилтнуудын ажил үүргийг өөрчлөх арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэхээс өмнөх үед байгууллагын харилцааны уур амьсгал ямар төвшинд байсныг үнэлэн дүгнэнэ үү?

    Аливаа байгууллагын хэрэглэгчидтэйгээ тогтоосон харилцаа холбоо, түүний найрсаг, найдвартай, хэр зэрэг сэтгэлж ханамж өгч байгаа байдлаас тухайн байгууллагын амжилт ихээхэн хамааралтай байдаг билээ.
    Тус банкны “Баталгаат захидлын тасаг”-ийн ажилтнуудын ажилдаа сэтгэл ханамжгүй байдаг, өөсрдийн гүйцэтгэж буй үүргийн ач холбогдлыг ойлогдоггүй зэргээс үзвэл тухайн банкны төлөөллийн нэг хэсэг буюу харилцааны нэг хэрэгсэл нь үйлчилүүлэгчидтэйгээ үнэн сэтгэлээсээ харилцахгүй байгааг харж болно.
    Бид харилцаж буй хүн маань үнэн сэтгэлээсээ харилцахгүй байгааг мэдэрч чаддаг ба тийм тохиолдолд дээрх харилцаанд өгөх ач холбогдол, сонирхол буурдаг билээ. Хүмүүс бид үнэн сэтгэлээсээ харилцах үедээ л харилцаанаасаа таашаал авч, харилцах сонирхолтой болдог. Хэрэглэгчид чухал захидлыг хожуу ирүүлж байгаа нь тэдний харилцах сонирхол бага байгааг харуулж байна.
    Ийм учир тухайн банкны харилцааны уур амьсгал хуурам ч, хөндий, сэтгэл татам бус байсан болов уу.

    2. Тус тасгийн үйлчилгээний зорилго, ажлын үйлдлийн технологид өөрчлөлт гарсан уу? Хэрэв гарсан бол түүнийг дэлгэрэнгүй тайлбарлан бичнэ үү?

    Дээр өгөгдсөн мэдээллээс үзэхэд үйлчилгээний зорилго өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгү байна. Харин ажлын үйлдлийн технологи дараах байдлаар өөрчлөгдсөн байж болох юм.
    Өөрчлөлт хийхээс өмнө тэд шат дамжлагын маягтай буюу нэг хүн тодорхой хэдхэн төрлийн ажил гүйцэтгэдэг ба 1 захидал олон хүний гар буюу дамжлага дамжсаны эцэст бэлэн болдог байсан. Яг авто машин үйлдвэрлэж байгаа юм шиг.
    Ажилчид нэгэн төрлийн ажил үүргийг гүйцэтгэснээр 10 хүний 1 нэг л захидал бичих буюу хэрэглэгчидтэй харилцаж үлдсэн нь түүнд туслах ажил гүйцэтгэдэг гэсэн үг. Ийм учираас тэр 1 хүнд нь хэт олон захидал бичих үүрэг ногдож улмаар нэгэн хэвийн захидлууд бичих болж харилцааны дотно уур амьсгал үгүй болж байхад үлдсэн 9 хүн нь нэгэн хэвийн уйтгартай, утаггүй ажил хийнэ.
    Дээрх байдлыг олж мэдсэн мэргэжилтэн шат дамжлагыг үгүй болгож 1 захидал бичиж бэлэн болгох ажлыг 1 хүн хариуцаж эхнээс нь аваад төгсгөл хүртэлх бүх үүргийг дангаараа гүйцэтгэдэг болгож өөрчилсөн байх. Ингэснээр ажилчид олон төрлийн үүрэг гүйцэтгэх болж мөн хэрэглэгчидттэй үнэн сэтгэлээсээ харилцах боломжийг олгох болсон.

    • 16
      Mr.Red

      Сайн байна уу. Нямсүрэн та 6 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  10. 17
    Зочин

    Сайн байна уу? Энд ер нь кэйс гэж яг юуг хэлээд байна аа? Уг нь мэдээллийг нь их л таашаагаад л уншмаар санагдах юм. Тэгтэл лаг лаг гадаад хэллэг байхаар учрыг сайн ухаж чадахгүй юм. Кэйс гэдгийг нь Англи хэлээр нь бодохоор “Гаднах гэр, хуй, цаашлаад хэрэг явдал…” гэх мэт утга байх юм. “Энэ удаагийн кэйс…” үүнийгээ нэг Монголоор тайлбарлаад өгөх арга байна уу? Мундаг “Өндөр боловсрол”-той хүмүүсийн үг хэллэгийг ойлгож чадахгүй байгааг маань уучлахыг хүсье. Монгол хэлээр ярьдаг биз дээ, Монголоороо бич л дээ нөхөд өө

    • 18
      Mr.Green

      Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Кейс гэдэг үгийг орчуулах гэхээсээ илүүтэйгээр кейс ажиллах /case study/ гэдгийг тайлбарлавал илүү ойлгомжтой байхаа. Энэ маань аливаа үйл явдал, нөхцөл байдалд дүн шинжилгээг хийж шинжлэхийг хэлдэг. Ихэвчлэн бизнесийн чиглэлээр сурдаг оюутнуудын хувьд аливаа байгууллагад тохиолдсон асуудлуудыг дүгнэн, шинжилж шийдвэр гаргуулахад ашигладаг. Энэ маань өөрөө хүний аливаа зүйлийг задлан дүгнэх, шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг. Одоогоор кейс гэдэг үгийг яг таг Монгол хэлээр орчуулаагүй кейс гэдгээр нь ашигладаг. Ер нь бол кейс гэдэг үгээ хэрэг явдал, үүссэн нөхцөл байдал гэдэг утгаар нь ойлговол дээр байх. Харин кейс ажиллах гэвэл энэн маань тэрхүү хэрэг явдал дээр дүн шинжилгээ хийхийг хэлж байна гэж ойлгоход болно. Мөн танд энэхүү үгийг орлох илүү оновчтой үг байвал бидэнд хэлээрэй БАЯРЛАЛАА 🙂

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.