FORBES 30U30

FORBES 30U30


Дэлхийн томоохон сэтгүүлийн нэг Forbes жил болгон 30 наснаас дооших технологийн салбарт хүч үзэж буй, өөрийн тэрбум долларын үнэлгээ бүхий старт-ап компанийг бий болгохоор зорьж яваа 30 залуучуудыг онцлон нэрлэдэг билээ. Энэ жил буюу 2015 оны залуучуудыг онцлох явцдаа 3 асуулт бүхий нэгэн бяцхан судалгааг авсан байна. Эдгээр залуусын амжилттай яваа бас нэг шалтгаан нь магадгүй энэ байж болох юм. Дэлхийг өөрчлөх гэж шаргуу хөдөлмөрлөж яваа тэдэн шиг хүмүүст цаг зав тун ховор байдаг нь тодорхой биз. Ингээд тэдний мөрөөдлийн зөвлөгч, гэрлэлтийн байдал болон хүүхдийн талаар юу гэж хариулсан болохыг сонирхоцгооё.

4

8Мөрөөдлийн зөвлөгчийг Tesla болон SpaceX компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Элон Маск тэргүүлжээ. Технологийн салбарт ажиллаж буй хэн бүхэн түүнийг шүтэхээс аргагүй биз. Хэдхэн доллартай Америк улсад ирсэн хүү, хэрхэн өөрийн тэрбум долларын үнэлгээ бүхий хэд хэдэн компанийг бий болгон, технологийн чиг хандлагыг тодорхойлогч, энтрепренер болсон Америк мөрөөдлийн эзний түүх хэн бүхний анхаарлыг татах нь маргаангүй. Ирээдүйг бүтээгч нэгнээс суралцах зүйл маш их бий шүү залуусаа.

Та бүхэн өөрсдийн хүндэлж, биширч, суралцаж байдаг мөрөөдлийн ментороо сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй!!!

3 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Одхүү

    Apple үүсгэн байгуулагч Стив Жобс-г агуу гэж боддог. Ер нь ажиглаад судлаад байхад амжилтанд хүрсэн хүмүүс бүгд их бага хэмжээгээр ярих чадвар нь маш сайн хөгжсөн байдаг. Тэр дундаа Стив Жобс бол хамгийн мундаг илтгэгч. Ихэнх томоохон хурал цуглаан нээлтэн дээр хэний ч санаанд оромгүй зүйлсийн тухай ярьж тэр бусдыг өөртөө татаж чаддаг авьяастай нэгэн. Ер нь өөрийн хийсэн бүтээсэн зүйлээ ярих, хүнд сурталчилахын тулд маш сайн ярих ёстой гэдгийг тэр хамгийн сайн ухамсарласан байж магадгүй байх.

  2. 3
    Steve

    Elon Musk alj bn aa…ternii neg sul tal n iltgeh urlagaa saijuulah heregtei bn, tegwel olon tumend ner hundtei bolood ychina!

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.