Цаг хэмнэх хүчирхэг зэвсэг

Цаг хэмнэх хүчирхэг зэвсэг


Интернет орчинд хэсэж явахад янз бүрийн л сонирхолтой мэдээ, контент, видео таардаг. Тэр бүгдийг нэг доор үзнэ гэдэг маш хэцүү. Орхисон зарим нэгийн дараа нь бүүр хайж үзнэ. Энэ асуудлыг шийдэх хүчирхэг нэгэн апликейшнийг бид та бүхэнд танилцуулж байна.

Энэ бол Pocket. Хүмүүст сонирхолтой нийтлэл, дуу, видео гэх мэт олон зүйлсийг дараа үзэхээр хадгалахад нь туслах зорилгоор Nate Weiner гэгч эр 2007 онд Pocket-г бүтээсэн байна. Таны хадгалсан контентуудын жагсаалт бүхий л төхөөрөмжүүд дээр  харагдах болно. Мөн та аялалаар, автобусаар явж байхдаа  буюу хүссэн үедээ ханаас ч хадгалсан контентоо үзэх боломжтой юм. Бүүр интернэт байхгүй байхад ч гэсэн. Дэлхийн тэргүүлэх дараа үзхээр хадгалах үйлчилгээнд 12 сая хэрэглэгч бүртгүүлсэн бөгөөд  1 тэрбум зүйлийг хадгалжээ. Pocket нь 500-аад апп болон маш олон платформыг дэмжин ажилдаг болохоор хэн бүхэн ашиглах боломжтой.

Хэрхэн Pocket-г ашиглах вэ?

1. https://getpocket.com/ хаягаар орж бүртгүүлнэ. Бүртгүүлсэний дараагаар та өөрийн pocket-г үзэх боломжтой. Шинээр нээсэн болохоор pocket хоосон байна.

2. Веб хөтөч дээрээ pocket-г суулгана. Хэрвээ та:

Chrome ашигладаг бол  энэ http://goo.gl/iy54eB  хаягаар татаж аван суулгана уу.
Mozilla Firefox ашигладаг бол  энэ http://goo.gl/G5KsB8 хаягаар татаж аван суулгана уу.

Chrome дээр суусан байдал

3. Контентоо хадгалах маш энгийн. Pocket icon дээр ердөө л ганц дарахад хангалттай. Хадгалагдсан үед icon улаан болно. Та гараар болон е-майлээр гээд янз бүрийн аргаар контентоо мөн халааслах боломжтой.

save

4. Мөн та ухаалаг утсан дээрээ Pocket-г суулгаж болно. Хэрвээ та:

Android хэрэглэгч бол энэ http://goo.gl/VArgND хаягаар суулгана уу?
IOS хэрэглэгч бол энэ http://goo.gl/0CalKS хаягаар суулгана уу?

5. Та утаснаасаа ямарваа нэг контентыг халааслах бол Share to -> Add to pocket гэхэд л болно.

Ухаалаг төхөөрөмж дээрхи хадгалагдах байдал

7.Ингээд миний халаасласан контентуудын жагсаалтыг харвал.
my pocket
Энэ нийтлэл танд таалагдсан бол биднийг дэмжээд LIKE дарж цааш түгээгээрэй!!!

9 Сэтгэгдлүүд

бичих
  1. 3
    jagaanaa

    Yamar mundag zaluu ve manai mongolchuud iim bie biendee tusarhuu ih sain hvmvvs bsan shvv . Odoo ahaid saihan setgelvvd ni neegdej bhshig ene zaluu shig olon olon hvmvvs bh boltugai gej erooe……….

  2. 4
    unshigch

    Танайх нийтлэлийн дундах линкүүдээ дарангуут шинэ хуудсанд нээгдэж байхаах тохируулах хэрэг юм байна даа. Сайтдаа үлдээх нэг арга 🙂

  3. 7
    TOMOO

    сайн уу, танай сайтын байнгын уншигч байна. нийтлэлийн бодлого, шинэ санаа, зөвлөгөө, мөн сайтын харагдах байдал /текстийн Font…/ гээд бүгдэд нь BIG Big LIKE 🙂 THANKS http://www.youngreader.mn/

  4. 8
    Mr.Red

    Гар утсан дээрх Pocket аппаараа үзэх боломжтой. Юуны өмнө апп тань sync хийн тухайн контентийг татан авсан байх шаардлагатай. Баярлалаа

  5. 9
    Цэдэндамба

    би хадгалсан контентоо интернет байхгүй үед хэрхэн үзэх үү?

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.