Шилдэг СЕО болох 5 алхам

Шилдэг СЕО болох 5 алхам


Бүх СЕО нар адилхан байдаггүй. Энэ бол хамт олноо хэрхэн зөв удирдаж амжилтанд хүргэхийг мэддэг шилдэг СЕО болох 5 алхам  юм. Тэд анх сайн СЕО нар байсан дараа нь тэд гайхалтай СЕО нар болсон.

Алхам #1: Сайн тоглоомын нүүр царай байх

Сайн талын дүрүүд үргэлж нэр хүнд сайтай байдаг. Зах зээл дээр зөв талд нь гарч чаддаг байх нь таныг чиг хандлага, үйл хөдлөлийг тодорхойлогч сайн нүүр царай мэт харагдуулах болно. Сайн талын дүрд хүн бүр дуртай байдаг учраас ажилчид тань хүртэл танд итгэж, хүндлэх болно. Гэхдээ сайн талын дүрд хүртэл сул тал байдаг. Тиймээс түүнийгээ давуу тал болгон ашиглаж чаддаг байхыг мартаж болохгүй.

Алхам #2: Хэдийд бусдаас зөвлөгөө авахаа мэддэг байх

Мэдлэгтэй, чадвартай байсан учраас та СЕО болсон нь ойлгомжтой. Өөрийгөө дутуу үнэлж болохгүй, мөн хэт үнэлж болохгүй. Хүн болгоноос зөвлөгөө аваад байвал ажилчид тань таны ур чадварт эргэлзэж эхлэх бол үргэлж өөрийн толгойгоор шийдээд байвал таны 100% зөв байдаггүйг та удалгүй ойлгоно. Гол нь ХЭЗЭЭ ХЭНЭЭС зөвлөгөө, зөвлөмж авах вэ гэдгээ мэддэг байхад л хангалттай.

Алхам #3: Хүчтэй гинжин холбоос байх

Таны бизнес бол зөвхөн хэрэглэгчтэй  эсвэл зөвхөн хөрөнгө оруулагчтай холбогдох асуудал биш юм. Та амжилтаа нэмэгдүүлэхийн тулд  хөрөнгө оруулагч болон хэрэглэгчдэд итгэлцлийг бий болгох хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид танд итгэвэл тэдний оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж харин хэрэглэгчид зөвхөн таны бүтээгдэхүүнийг авахын төлөө дугаарлан зогсох болно.

Алхам #4: Хэрхэн ажиллаж буйг мэдэх чадвартай байх

Энэ бол үйл хөдлөлийн тухай юм. Гадаад орчин болон дотоод орчны аль алины үйл хөдлөлийг хэрхэн ажиллаж буйг мэддэг байх хэрэгтэй. Ажлын хэсэг болгонд орж ажилчиддаа юу хийхийг нь зааж садаа болохын оронд хэрхэн ажиллаж буйг нь анзаарч түүнд тохирсон шийдвэрүүдийг гаргаж өг.

Алхам #5: Хүрч чадахуйц зорилго тавьж байх

Гол асуудал бол таны дэвшүүлж буй зорилго хөрөнгө оруулагчдад таалагдах гэсэн хий хоосон хөөрөгдөл байж болохгүй. Та үнэхээр чадах зүйлээ л амлах хэрэгтэй. Учир нь хөрөнгө оруулагчид амлалтанд бус үр дүнд итгэдэг. Чадахгүй зүйлээ амлах нь таны үр дүнг бууруулдаг учраас нэг л зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй “Бодит зорилго бодит үр дүнг авчирдаг юм.”

Ангилалууд
Таагууд

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.