Кейс 6: Хэн нь хамгийн сайн менежер вэ?

Кейс 6: Хэн нь хамгийн сайн менежер вэ?


Залуу энтрепренерүүдынхээ аливааг шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх үүднээс бид бүхэн цувралаар кейс оруулж байхаар болсон билээ. Ингээд та бүхэнд дараагийн кейсийг хүргэж байна. Энэ удаагийн кейс шилдэг менежер гэж хэн болох тухай байх болно.

Америкийн цуутай менежерүүдийн тоонд Генри Форд, Альфред Слоун нар зүй ёсоор ордог юм. Удирдлага бол шинжлэх ухааны нэг салбар, удирдагч бол бие даасан мэргэжил гэсэн үзэл хөгжиж эхэлсэн 1920-иод оны үеэс энэ хоёр хүн эсрэг талууд болцгоосон.

Генри Форд бол удирдлагад ганцаар байх үзлийг дэмждэг, өөрийнхөөрөө зүтгэдэг, удирдлагын онол, шинжлэх ухаан байхыг үгүйсгэдэг., дарангуйлагч удирдлагын тоонд ордог. Форд хэдийгээр өөрийн ажиллагсдыг туслагчаа гэж  үздэг ч гэсэн тэднийг Фордтой зөрж, бие даан чухал шийдвэр гаргасан тохиолдолд шууд л ажлаас халдаг нэгэн ажээ. “Форд Моторспүүсп зөвхөн нэг л хүн шийдвэр гаргадаг.

Альфред СлоуныЖенерал Моторс“-ыг шинэчлэн зохион байгуулах тухай саналыг Форд дүгнэхдээ “Залхуучуудын “2 толгой 1-ээс илүү” гэсэн мэргэн үгийг ашиглан хүн бүр хариуцлагаас мултрах гэж мэрийдэг ба удирдлагад байгсдын тоо олширно гэдэг бол хий сэлгүүцэгчдийн тоо олширно гэсэн үг” гэж үнэлсэн байдаг.

12 орчин жилийн дотор Генри Форд бяцхан компаниа Америкийн нийгмийг ч өөрчлөх аварга том корпораци болгож чадсан. Тэрээр өөрийн ажилчдад тэр үеийн хамгийн өндөр ханшаар буюу 7 хоногт 5 долларын хөлс төлж 290-хэн долларын үнэтэй автомашин үйлдвэрлэж болохыг харуулсан. “Форд Моторс” хөнгөн тэрэгний зах зээлийн 56%-ийг хянаж байлаа. Тэр үед хэдхэн тооны, тийм ч том биш хагас автономит компаниудаас бүрдсэн “Женерал Моторс” зах зээлийн 13%-ийг эзэмшиж байсан ч дампуурлын ирмэгт тулаад байжээ. Азаар Дюпоны гэр бүл “Женерал Моторс“-ын акцыг худалдан авч асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, компанийн ажил хэргийг хөтлөх болсон байна. Орчин үеийн удирдлагын талыг баримтлагч Пьер Дюпон ерөнхийлөгчөөр Альфред Слоуныг томилсон нь ихээхэн шуугиан тарив.

Слоуны хуучин баримталж байсан зарчмаа гол болгон удирдлагын хүчтэй баг байгуулж, олон хүнд бие даан шийдвэр гаргах эрх олгосон. Хүн бүхэнд тодорхой үүрэг ноогдсон учраас түүнийгээ биелүүлэх талаар юу хийх нь чөлөөтэй болсон тул Фордын хэлснээр хүмүүс хий дэмий сэлгүүцсэнгүй.

Мөн Слоун ухаалаг зальжин хяналтын систем боловсруулсан нь түүнд болон бусад удирдагчдад байгууллага дотор юу болж байгааг байнга мэдэж байх боломж олгосон. Тэр үед “Форд Моторс” хар “Ти” загвар болон хуучин захиргааны аргатайгаа зууралдсаар л байлаа. Харин Слоуны удирдлагын баг Америк хэрэглэгчдийн хэрэгцээний өөрчлөлттэй уялдуулан шинэ шинэ үзэл баримтлалуудыг амьдралд хэрэгжүүлж байв.

Женерал Моторсстиль, загвар, өнгөний хувьд илүү өргөн, олон нэр төрлийн машинуудыг зах зээл уруу оруулж байв. Маш богино хугацаанд “Форд Моторс“-ын зах зээлийн эзлэх хувь эрс багасаж, удирдагчийн рейтинг ч буурч эхэлсэн байна. 1927 он гэхэд “Женерал Моторс“-ын зах зээлийн эзлэх хувь 43.5% байхад “Форд”-нх дөнгөж 10 орчим хувь байлаа.

Бараг жил  бүр асар их хөрөнгө зарлагадаж байсан хэдий ч хуучин арга барилтайгаа зууралдсаар байсан Г.Фордын компани бага ч болов амжилт үзүүлж чадсангүй.

Асуулт:

1. Хэн нь хамгийн сайн менежер вэ? Форд уу эсвэл Слоун уу? Яагаад?

2. “Форд Моторс“, “Женерал Моторс” пүүсүүдийн амжилтад ямар гадаад дотоод хүчин зүйлс нөлөөлсөн бэ?

3. “Форд Моторс“-ын уналтад ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?

Ангилалууд

19 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    М.Баяртогтох

    1. Хэн нь хамгийн сайн менежер вэ? Форд уу эсвэл Слоун уу? Яагаад?
    Энэ кейсийг уншаад Манлайлагч хүн менежер байх албагүй ч, менежер хүн манлайлагч байх албатай гэсэн үг бодогдлоо. Учир нь Форд бол жинхэнэ манлайлагч байж чадсан хэдий ч менежерийнхээ хувьд Слоун шиг ур чадвартай байж чадахгүй. Слоун ажилчдаа оновчтой сонгон зөв хуваарилан өөр өөрсдийн үүргийг хариуцуулсанаар ажилчид идэвхижэн амжилттай ажилласан.
    2. “Форд Моторс“, “Женерал Моторс” пүүсүүдийн амжилтад ямар гадаад дотоод хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
    Фордын гаргасан цалинг өсгөн бүтээмжийг дээшлүүлэх идэвхижүүлэлтийн арга нь түр хугацааных байсан ба байн2 цалинг өсгөж идэвхижүүлж чадаад байхгүй нь ойлгомжтой. Тиймээс байгууллагын ажилчдын идэвхи “Женерал Моторс”-ын ажилчидын идэвхитэй харьцуулахад сул байсан.
    Слоуны хуваарилалт хийн бусад удирдагчидийн үүрэг, нөлөөллийг өсгөж өгсөнөөр жинхэнэ чин сэтгэлийн урам зоригийг хамтран ажиллагчиддаа өгсөн ба тиймээс бусад удирдагчид маш сайн ажилласан.
    Гадаад орчины нөлөөллийн хувьд Форд Моторс компаний зах зээл тогтворжин өсөлтгүй болж байгаад зах зээлийн хуулийн дагуу уналтанд орж эхэлсэн.
    Харин энэ үед “Женерал Моторс” шинэлэг загварын машинуудыг гаргаснаар Фордын алдаж эхэлсэн зах зээлийг эзлэн салбараа тэргүүлж чадсан.
    3. “Форд Моторс“-ын уналтад ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
    “Форд Моторс“-ын өрсөлдөх чадвар дутмаг байсан. Менежер Форд шинэлэг санаа олох аргыг эрэлхийлэн өөрсдийн хэв маягтай тэсрэлт хийн өөрчлөгдөх хэрэгтэй байсан. Учир нь “Форд Моторс“-ын хуучин загварууд аль хэдийн өлөг болон хуучирч уналтанд орж эхэлээд байсан.

    • 2
      Mr.Red

      Сайн байна уу. М.Баяртогтох та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  2. 3
    Usukhuu

    1. Г.Форд менежерийн хувьд илүү байсан. Учир нь шийдвэр гаргалтын төвлөрөл ихтэй байсантай холбоотойгоор Форд компани уналтанд ороогүй/цаг хугацааг маш сайн ашиглаж чадсан гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй/. Слоун хүн болгоныг хянахад хялбар арга зохиосон болохоос багт шийдвэр гаргах бүрэн эрх өгөөгүй харагдаж байна. Фордын Шинжлэх ухааныг дэмждэггүй байдаг талаар хэлэх мэдэх зүйл алга, шилдэг удирдагч, менежерүүдэд бусад зүйл нэг их нөлөөлөөд байдаггүй нь дээр бусдыг хүлээн зөвшөөрдөг, сонсдогч өөрийнхөө үзлийг түлхүү барин шийдвэр гаргадаг нь нууц биш. Тийм болохоор тэд нар л аугаа байгаад байна.
    2. Форд
    Гадаад хүчин зүйл. Хямд өртөгтэй машиныг зах зээлд нэвтрүүлсэнээрээ 20-иод оны хямралтай байсан иргэдэд маш их нөлөөлж тэр үеийн үнэтэй машин үйлдвэрлэдэг өрсөлдөгчдийг унагаж амжилтанд хүрч зах зээлээ өргөтгөж чадсан.
    Дотоод хүчин зүйлд үйлдвэрлэлийн зөв системийг нэвтрүүлж цаг хугацааг маш сайн ашиглаж чадсан гэж харагдаж байна.,Харин Слоуны баг нь хуучин арга барил дээр буюу “фордын хямд үнэ+сонголт”-ыг санал болгосноороо зах зээлээ улам бүр өргөтгөжээ.
    ЖМ нийгмийн хувьсан өөрчлөгдөж байгаа эрэлт хэрэгцээг мэдэрч компанийн үйл ажиллагааг зохион байгуулж чадсан.
    Дотоод хүчин зүйл. ЖМ ажилчдын хөдөлмөрийг зөв зохион байгуулж, тэр үед шинэлэг системийг нэвтрүүлж чадсан. Мөн үйлдвэрлэлдээ дизайн гэдэг шинэ хандлага гаргаж хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн сонголт хийх боломж олгосон.
    3. Зах зээл өөр зүйлийг хүсэж байгаад мэдрэмжгүй хандсан. Хэрэглэгчид нэг хэв маягаас залхаж бусад сонголтонд татагдсан. Шийдвэр гаргалт яг бодсон санаснаар нь гардаг байсан ч багаар ажиллаж чадаагүйгээс шийдвэр гаргалтын зардал нь Форд компанид ихэсчээ.

    • 4
      Mr.Red

      Сайн байна уу. Usukhuu та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  3. 5
    Usukhuu

    өмнөх дээр нь оролцож болох юм болов уу, оноо орох уу, бас надад 15 билүү 10 оноо байсан юм. 🙂 танай сайт таалагдаад тэгээд л аймар идэвхитэй хандаад байгаа юм.

  4. 7
    Usukhuu

    баярлалаа, уул нь оноо цуглуулж байгаад тасарчихлаа даа. гэхдээ танай сайттай хамт байгаа шүү

  5. 8
    Usukhuu

    хэн хэдэн оноотой байгаагаа мэдэх арга байна уу, жагсаалт гаргачихвал харин жоохон идэвхитэй байх юм болов уу Ноён Улаанаа, танай сайт их таалагдаж байгаа шүү.

  6. 10
    Bayasgalan

    1). Хэн нь хамгийн сайн менежер вэ? Форд уу эсвэл Слоун уу? Яагаад?
    Слоун бол сайн менежер. Слоун орчин тойрны өөрчлөлтийг маш сайн ажиглан, шаардлагатай чухал стратегийг нүүдлийг хийж, өөрийгөө хэр сайн менежер гэдгээ харуулж чадсан. Форд бол маш сайн тооцоолоогч, тэрээр зах зээлд ямар үнээр машинаа гаргаж болох талаар тун сайн тооцоо хийсэн, гэвч түүнд багыг удирдах, ажилчдаа сайн сонсох, хэрхэн компаний зах зээлийн эзлэх хувь хэмжээгээ өсгөх эсвэл хадгалан үлдэх чадвар дутсан.
    2). Форд моторс, Женерал Моторс пүүсүүдийн амжилтанд ямар гадаад дотоод хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
    Форд Моторс Компани
    Гадаад хүчин зүйлс:
    1. Өрсөлдөгч: Авто машиний зах зээл дээр Форд компанитай өрсөлдөх олон хэмжээний өрсөлдөгчид байгаагүй.
    2. Орлох бүтээгдэхүүн: Форд компаний абто машинийг орлох бүтээгдэхүүн дутмаг байсан.
    3. Өртөг: Бусад далд өрсөлдөгчидөд авч үзвэл авто машиний зах зээлрүү орох нь өртөг өндөртэй, мөн зах зээлийн 50 гаруй хувийг эзэлж байсан Форд компантай өрсөлдөх нь асар том эрсдэлтэй байсан байх боломжтой.
    Дотоод хүчин зүйл:
    1. Цалин, тэтгэмж: Форд компани ажилчиддаа тухайн үеийн хамгийн өндөр цалинг өгч байсан нь ажилчид Форд компанид үлдэн тогтвортой ажиллах нөхцөлийг бүрэлдүүлж байсан.
    2. Хүний нөөц: Форд компани өндөр цалин тэтгэмжээр чадвартай ажилчдаа өөрийн үйлдвэрийн шугаман даа авч үлдэж чадсан нь амжилтых нь нэг чухал хүчин зүйл юм.
    3. Үнэ: Тухайн үедээ Форд компани их хэмжээгээр машин үйлдвэрлэж, өртөгөө хэмнэж чадсанаар, зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнийхээ үнийг хямд байлгах нөхцөл бүрэлдэж чадсан. Энэхүү арга нь (economic of scale) хэргэлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэхийн сацуу, зах зээл дээрхи өрсөлдөөний давуу талаа нэмэгдүүлж чадсан.
    Женерал Моторс Компани
    Гадаад хүчин зүйлс:
    1. Хөндлөн хүрээ буюу Horizontal scope: Женерал моторс компани уналтын үедээ өөрийн акц буюу үнэт цаасыг арилжаалж чадсанаар, хөрөнгө оруулалтыг татаж чадсан.
    2. Зах зээлийн эрэлт: Авто машиний зах зээл дээрхи хэргэлэгчдийн эрэлт өөр түвшинд шилжин очсоноор, Женерал моторс конпани өөр төрлийн шинэ машин үйлдвэрлэх боломж нээгдэж, шинэ зах зээлийн үүд хаалгаа нээсэн.
    Дотоод хүчин зүйлс:
    1. Шинэ стратеги: Женерал моторс компани хуучин стратегаа солиж, цоо шинэ стратеги бий болгосон. Энэхүү стратеги нь өргөн хэмжээний ялгаа буюу Broad differentiation стратеги юм. Энэхүү стратеги дээрээ суурилж бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ өнгө үзэмж, чанар, адил бус загвар моделоо нэгэдүүлж чадсан.
    2. Сайн менежментийн баг: Женерал моторс компани сайн менежментийн баг бүрэлдүүлж чадсанаар, стратегийн нөөц, чадвараа дахин сэргээж чадсан.
    3. Эрх мэдлийн хуваарилалт: Эрх мэдлийн хувиарлалтыг бий болгож чадсанаар, ажилчид болон менежерүүд өөрсдөө бие даан шийдвэр гаргах, мөн хариуцаж буй ажилаа бүрэн төгс хийх боломжийг олгож өгсөн.
    4. Хүчтэй компаний соёл: Женералс компани хүчтэй компаний соёл бий болгож чадсанаар нэгдмэл үнэ цэнэ болон төлөв байдлын стандартыг тогтоосон.
    3). Форд Моторсын уналтанд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
    1. Өрсөлдөгч: Женерал моторс компани дотроо менежмент болон стратегийн хувисал хийснээр, авто машиний зах зээлд илүү өргөн хүрээтэй байр суурийг олж авсан, мөн зах зээл дээр Форд компаний бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн гаргаж, худалдан авагчдын эрэлтийг их хэмжээгээр татаж чадсан.
    2. Хүний нөөц: Форд ерөөсөө ажилчдын сэтгэл ханамжийг онцгойлон авч үзээгүй, өөрөөр хэлбэл компаний чухал нөөцийн нэг хүний нөөцийн салбарыг дэндүү орхигдуулсан.
    3. Компаний уридлага: Ганц хүний шийдвэрээс хамаарч Форд компаний үйл ажиллагаа явагддаг байсантай холбоотой, компаний дээд уридлага болон доод түвшний ажилчдын хооронд асар том харилцааны саад бий болсон. Энэхүү саад нь компани цаашдаа үр ашигтай ажиллахад саргөөр нөлөөлсөн.

    • 11
      Mr.Red

      Сайн байна уу. Bayasgalan та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  7. 12
    otgontuya

    1.Хэн нь хамгийн сайн менежер вэ? Форд уу эсвэл Слоун уу? Яагаад?
    Альфред Слоун учир нь компанаа амжилттай сайн удирдаж чадсан хүн юм. Тэрээр Генри фордтой ижил зүйл хиисэн ч удирдах арга барил нь өөр байсан бөгөөд өөрөөрөө удирдагч гэж ямар хүн байдгийг харуулсан юмаа.
    2. Форд Моторс, Женерал Моторс пүүсүүдийн амжилтад ямар гадаад дотоод хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
    Форд бол зөвхөн нэг л хүн шийдвэр гарган гэж үзпэг харин Альфред Слоун бол ажилчидаасаа асууж үйл ажиллагаагаа явуулдаг байсан.
    3. “Форд Моторс“-ын уналтад ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
    форд
    1. зөвхөн нэг л хүн удирдан гэсэн үзэл санаатай байсан
    2. Ажилчидаасаа тусламж авдаггүй байсан
    3.Тулган шаарддаг байсан нь уналтанд нөлөөлсөн байх

    • 13
      Mr.Red

      Сайн байна уу. Otgontuya та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  8. 14
    SB

    1. Хэн нь хамгийн сайн менежер вэ? Форд уу эсвэл Слоун уу? Яагаад?
    Менежмент гэдэг шинжлэх ухаан нь зохистой, зөв, сайн үр дүнтэй харилцаа бий болгох үнэт зүйлийг агуулдаг болвуу. Тэгхээр менежер хүнийг гэдгийг маш бүдүүлэг, бүдүүн бааргаар тодорхойлвол “хүнээр ажил хийлгэх” гэж ойлговол, энэ тодорхойлолттой Слоун нийцэж байна. Форд бол мэдээж мундаг хүн, өөрийн нь баримталдаг зарчим үүлэн чөлөөний нартай адил цухасхан тохиосон нөхцөл байдалд тохирсон, зах зээл нь боломжийг олгосон ашигласан, харин хадгалж чадаагүй юм болвуудаа, өөрийх нь бүтээн бий болгосон зүйлийн өөрөөс нь өөр хэн ч бүтээж чадахгүй гэж хэт итгэснээс, дарангуйлагч маягын хүн болсон байх. Өрсөлдөөнд хүчтэй нь биш, өөрчлөгдөж чадсан нь ялдаг ч билүү, үлддэг ч билүү, тэгхээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн нь сайн менежер байх.
    2. “Форд Моторс“, “Женерал Моторс” пүүсүүдийн амжилтад ямар гадаад дотоод хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
    Форд бол мэдээж мундаг хүн, өөрийн нь баримталдаг зарчим үүлэн чөлөөний нартай адил цухасхан тохиосон нөхцөл байдалд тохирсон, зах зээл нь боломжийг олгосон ашигласан,
    Женерал Мотор бол бид нар ягаад хийж болохгүй гэж, хорвоо дээр боломжгүй зүйл гэж үгүй гэсэн философиор ажилласан болвуу,
    3. “Форд Моторс“-ын уналтад ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
    Нэгэнт цаг агаарын өөрчлөлтийг шингээж чадаж байж л жилийн 4-н улиралд амьд үлдэж байгаа нь үнэн.

    • 15
      Mr.Red

      Сайн байна уу. SB та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  9. 16
    Оюунаа

    1. Хэн нь хамгийн сайн менежер вэ?
    Мэдээж Слоун сайн менежер байж чадсан нь ойлгомжтой. Учир нь тэр цаг үеийн нөхцөл байдлыг соргогоор мэдэрч Фордын арга барилаас яг эсрэгээр нь менежмент хийж чадсанаараа амжилтанд хурдан хүрсэн байна. Бизнесийн амжилт цаг үе 2 бол шууд хамааралтай зүйл. Цаг үеэсээ хоцролгүй үргэлж түүнд тохирохуйц байдлаар хувьсан өөрчлөгдөж өөрчлөлт шинэчлэлийг хийснээр хүмүүсийн хэрэгцээг мэдэрч амжилт олдог гэдгийг Слоун харуулж чадсан байна.
    2. Нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйлс:
    Форд моторсын хувьд
    Гадаад:Тухайн үед хүчтэй өрсөлдөгчид бага байсан учир Форд бизнесийн амьдралын мөчлөгийн дагуу дээд цэгтээ хүрээд буурсан.
    -Хямд үнэтэй тэрэг үйлдвэрлэж чадсан учраас хэрэглэгчдэд бүтээгдэхүүн борлуулалт сайтай байсан
    Дотоод :Ажилчидад өндөр цалин олгосон
    -Женерал Моторс:
    Гадаад: Хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг цаг үеийн нөхцөл байдалд тааруулж мэдэрч чадсан.
    -Өнгө загварын хувьд сонголт өргөн болсон учир хэрэглэгчдийг татсан.
    Дотоод: Ажилчдыг зөв зохион байгуулалтанд оруулсан.
    -Хяналтын оновчтой тогтолцоог бий болгосон.
    -Зорилго тодорхой буюу хэн юу хийх нь тодорхой болсон.
    3. Форд моторсын уналтанд нөлөөлсөн хүчин зүйл:
    -Хувь хүний хүчтэй үзэл баримтлал буюу өөрийн үзэл бодлоо бусдад тулган шаардсан уян хатан бус байдал.
    -Багийн ажиллагаа байгаагүй.-
    -Цаг үеийн нөхцөл байдал хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч чадаагүй.
    -Хуучинсаг арга барилаа хэвээр байлгасан.
    -Өөрийнхөөрөө зүтгэдэг зан төлвийн дутагдалтай байдал зэргээс болж тэр амжилтаа хадгалж чадсангүй.

    • 17
      Mr.Red

      Сайн байна уу. Оюунаа та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  10. 18
    Хишигжаргал

    1. Хэн нь хамгийн сайн менежер вэ? Форд уу эсвэл Слоун уу? Яагаад?
    Миний хувьд мэдээж Слоун нь сайн менежер байж чадсан. Яагаад гэвэл: үйлдвэрлэлийн эхэн үед зах зээлд эзлэх хувь бага байсан, гэсэн хэдий ч дараа нь өөрийн баримтладаг зарчимаа гол болгон /өөрчлөөд/ зарчимаа шинэчлэн тухайн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг авж чадсанаараа компианаа аварсан төдийгүй амжилтанд хүрсэн.
    Бас миний хувьд ямарч компани пүүс тэр үеийн хэрэглэгчидийг мэдэрч, өөрчлөн шинэчлэгдэж байх ёстой.

    2. “Форд Моторс“, “Женерал Моторс” пүүсүүдийн амжилтад ямар гадаад дотоод хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
    Форд Моторс-ын хувьд бол хугацааг маш сайн ашиглаж чадсан. Бага хугацаанд их хүчийг зарцуулан, олон машин хямдаар үйлдвэрлэж байсан нь олон хэрэглэгчийг өөртөө татаж зах зээлийн дийлэнх хувийг эзэмшиж чадаж байсан.
    Харин Женерал Моторс-н хувьд олон зүйл амжилтанд хүрэхэд нь нөлөөлсөн. 1. Өөрийн зарчимаа өөрчилж чадсан нь компианаа сайжруулахад том нөлөө үзүүлсэн ч түүнээс ч илүү гол зүйл бол хөрөнгө оруулалт байлаа.
    Баримталдаг зарчимаа өөрчилсөний талаар: миний бодлоор аливаа ажилтанд тохирох эрх мэдэл, хариуцлагыг өгсөнөөр ажилчид илүү урам зоригтой, бүтээлчээр ажилдаг. /дотоод хүчин зүйл/
    2. Хөрөнгө оруулалт бол компанийн оршин тогтнох үндэсийн нэг л билээ. /гадаад хүчин зүйл/
    3. Хэрэглэгчээ мэдэрч байгаа гэдэгийг тухайн үеийн өөрчлөлтөөс харж болж байна. /гадаад хүчин зүйл/
    4. Шинэ өнгө загвар, олон төрлийн машин үйлдвэрлэх болсон нь хэрэглэгчээ өөртөө татаж чадсан. /дотоод/

    3. “Форд Моторс“-ын уналтад ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
    За 1. энд менежерийн алдаа байсан байх. Магадгүй өндөр зардалаар хямд машин үйлдвэрлэж байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх.
    2. Ажилчидын үгийг мэдээж сонсох хэрэгтэй байсан.
    3. Баримталдаг зарчимааа өөрчлөөгүй нь маш том буруу байсан. Ингээд маш олон гадаад, дотоод зүйлс уналтад нөлөөлсөн.

    • 19
      Mr.Red

      Сайн байна уу. Хишигжаргал та 4 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.