Элон Маск: Ирээдүйг бүтээгч нэгэн

Элон Маск: Ирээдүйг бүтээгч нэгэн


Өмнөд Африк гаралтай АНУ-н бизнесийн магнат, зохион бүтээгч, хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулагч ЭлонРийв” Маск нь 1971 оны 6 сарын 18-нд Өмнөд Африкт төрсөн. Тэрээр SpaceX-ын CEO болон CTO, мөн Тесла Моторсын CEO болон бүтээгдэхүүн загварчлалын захирал юм. SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч юм. Мөн Элон Hyperloop хэмээх өндөр хурдны тээврийн систем болох дараагийн үеийн загварыг боловчруулсан онцгой нэгэн билээ.

#1. Амьдралын эхэн үе болон боловсрол

1971 онд Өмнөд Африкийн Преториа хэмээх газарт Канадын иргэн загвар өмсөгч Maye Musk  болон Өмнөд Африкт төрсөн Британи гаралтай Errol Musk нарын ууган хүү болон Элон Маск мэндэлжээ. Тэрээр багаасаа л компьютер програмчлалыг сонирхон сурч байсан ба 12 настай байхдаа л Blastar хэмээх видео тоглоомыг бүтээж 500$-аар зарж байсан байна. 1980 онд эцэг эх нь салсны дараа Musk ихэнхдээ эцэг Errol-ын хамт Өмнөд Африкт амьдрах болов.

Элон Маск “Waterkloof Hause” хэмээх сургуульд бэлтгэл ангиа, “Pretoria” хэмээх хөвгүүдийн сургуульд ахлах ангиа төгсөн 1988 онд 17 настайдаа ээжээрээ дамжуулан Канадын иргэншилтэй болгосныхоо дараа Канад уруу нүүсэн байна. Түүнд Өмнөд Африкаас Канад уруу, Канадаас АНУ уруу цагаачлах нь амар байсан тул тэрээр Өмнөд Африкийн цэрэг татлагаас өмнө нүүж амжсан байна.

1992 онд Элон Кингстонд байдаг Хатан хааны их сургуульд 2 жил суралцаж дараагаар нь Пенсильванийн их сургууль руу шилжиж Физикийн бакалаврын зэрэгтэйгээр төгссөн юм. Улмаар Вартоны их сургуульд Эдийн засгийн бакалаврын зэрэгтэй болохын тулд нэг жил үргэлжлүүлэн сурч дараа нь Калифорни-руу нүүн Станфордын их сургуульд Хэрэглээний Физикээр докторын зэрэг хамгаалах гэж орсон байна. Тухайн бүс нутагт Интернет, Сэргээгдэх эрчим хүч нэлээд хүчтэй дэлгэрч, яригдаж байсан тул бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн хоёр хоногийн дараа сургуулиа орхижээ. Харин 2002 онд тэрээр албан ёсоор АНУ-н иргэн болсон юм.

#2. Амжилтын түүх

Анхны гараа: Zip2

Элон Маск өөрийн дүү Кимбэлл-тай хамтран Zip2 хэмээх программ хангамжийн компанийг анх нээж байв. Тус компани нь сонин хэвлэлийн салбарт зориулж Интернет “шар хуудас”-ийг зохион бүтээж зах зээлд гаргасан юм. 1999 онд Compaq компани Zip2-г нийт 307 сая доллараар худалдаж авсан юм. Энэ тухайн үедээ хамгийн том үнийн дүнтэй хэлцлээр тодорч байв. Элон Маск 7% болох нийт 22 сая долларыг хэлцлээс олсноор доткомын саятнуудын эгнээнд нэгдсэн юм.

X.com болон PayPal

Zip2-ыг зарсны дараахан 1999 оны 3-дугаар сард Маск онлайн санхүүгийн үйлчилгээ болон и-мэйлд суурилсан төлбөр тооцооны компани болох X.com-г үүсгэн байгуулжээ. Нэг жилийн X.com PayPal гэх үйлчилгээг гаргаад байсан өрсөлдөгч Confinity гэх старап компанитай хүчээ нэгтгэн PayPal  нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болов. X.com болон Confinity нар хоёулаа и-мэйл дээр суурилсан төлбөр тооцооны систем хөгжүүлж байсан юм. 

paypal-new-logo

Элон Маск X.com-оос илүү PayPal үйлчилгээг илүүд үзжээ. X.com-г Paypal-ын дэд домэйн болгов. X.com болон PayPal-г нэг брендийн нэрэнд оруулсны дараа Musk албан ёсоор X.com брендийг үгүй болгосон байна. Үүнийг дагаад удирдах зөвлөл гишүүн PayPal-г үндэслэгч Peter Thiel-г түр зуурын гүйцэтгэх захирлаар томилжээ. PayPal-ын эхэн үеийн өсөлт нь Mаск-ийн эхлүүлсэн компанит ажлаас ихээхэн хамааралтай. байв 2002 оны 10 сард eBay компани PayPal-ыг 1.5 тэрбум доллараар худалдаж авсан бөгөөд үүний 250 сая доллар нь Маскд оногдсон юм. 

Мөрөөдлийн гараа: SpaceX

2002 оны 6-р сард Элон Маск өөрийн гурав дахь компани Сансрын Хайгуулын Технологи буюу SpaceX-г байгуулсан юм. Тэрээр Калифорни мужийн Хавтхорнед байрлах уг компанийн CEO болон CTO үүргийг давхар гүйцэтгэж байлаа. SpaceX пуужингийн технологийг сайжруулан хөгжүүлэхэд төвлөрөн сансрын хөлөг зохион бүтээн, үйлдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байв. Компанийн хөөргөсөн эхний хоёр пуужин Falcon1 болон Falcon9 бөгөөд анхны сансрын хөлөг нь Dragon нэртэй байсан юм. SpaceX-г сансарын пуужин, хөлөг үйлдвэлэдэг анхны хувийн компани гэж хэлж болно.

spacex-logo-7

2008 оны 12 сарын 23-нд SpaceX компани НАСАтай ОУСС уруу ачаа хүргэх Falcon 9 пуужингийн 12 нислэгийн гэрээ хийв. 2011 онд Олон Улсын Сансрын Төв Space Shuttle сансрын хөлөг онгоцыг акталж, оронд нь Dragon хөлөг онгоцыг ашиглахаар болов. Тухайн үед SpaceX нийт 1.6 тэрбум долларын гэрээг хийсэн аж. Falcon9 болон Dragon нь ачаа тээшийг тээвэрлэхэд зориулагдсан бол харин сансрын нисгэгч, судлаачдыг Оросын Soyuz хөлөг онгоцоор тээвэрлэдэг байсан юм.

Элон Маск ”Сансар судлал нь хүний амьдралийн хөгжил дэвшилтийн томоохон алхам” гэж үздэг нэгэн бөгөөд түүний энэ үзэлд Исаак Асимовийн “Сан” цуврал ихээхэн нөлөөлсөн байна.

Гариг эрхсийн амьдрал бол хүн төрөлхтөнд аюул занал хийж буй зүйлсээс урьдчилан сэргийлнэ арга. Сүүлт од, галт уул эсвэл бидний мэдэхгүй вирус, хар нүх, дэлхийн дулаарал, урьд өмнө үзээгүй технологи зэрэг юу ч хүн төрөлхтөнд аюул учруулж болно. Хүн төрөлхтөн хэдэн сая жилийн турш хувьсан өөрчлөгдөж ирсэн боловч сүүлийн 60-хан жилийн дотор бид өөрсдийгөө устгаж чадахуйц атомын цөмийн зэвсгийг бүтээсэн. Эрт орой хэзээ нэгэн цагт бид энэ цэнхэр гаригаасаа өргөжих ёстой, эсвэл эндээ мөхнө. tweet

Автомашины салбар дахь шинэ эрин үе: Тесла Моторс

Тесла Моторс компанийг анх Мартин Эберхард, Марк Тарпeннинг нар үүсгэн байгуулсан юм. Элон Маск 2004 онд тус компанид А шатны хөрөнгө оруулалт хийж компанитай холбогдсон байна. 2008 оны санхүүгийн хямралын үеэр Элон Маск компаний CEO болон бүтээгдэхүүн загварчлалын дарга болж компанийн бүх удирдлагыг гартаа авсан бөгөөд одоог хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байна. Тесла Моторс нь анх Roadster( хоёр хаалгатай, дээвэр нь онгорхой уралдааны загварын машин) хэмээх цахилгаан спорт машин үйлдвэрлэж байлаа. Харин 2012 оны 6 сард хоёрдох машин болох седан загварын 4 хаалга бүхий Model S загвараа гаргасан билээ.

Print

Дэлхийн дулаарлын эсрэг: SolarCity

Элон Маск SolarCity-ийн санааг гаргаж, түүний үеэл ах Лейндрен болон Петер Райв хоёр үүсгэн байгуулж байв. Мэдээж хэрэг Маск тус компанийн хөрөнгө оруулагч болон удирдах зөвлөлийн гишүүн юм. SolarCity бол Америкийн Нэгдсэн Улсад нарны хавтан борлуулалт, суурилуулалтаараа хамгийн томд тооцогдох компани юм. SolarCity болон Теслаг үүсгэн байгуулах болсон үндсэн шалтгаанаа тэрээр дэлхийн дулааралтай тэмцэх явдал хэмээн тайлбарладаг юм. 

SC_Logo_CMYK

Түүний энэ бүх амжилтууд бүгд мөрөөдлөөс нь эхтэй. Мөрөөдөлдөө хөтлөгдөн Африкаас гараагаа эхэлсэн хүү цахим төлбөр тооцоог хялбарчилж, сансар судлалыг хөгжүүлж, цахилгаан машин бүтээж бидний амьдралыг улам л хялбар болгосоор байна. Тэр бол 21-р зуунд төрөн гарсан шилдэг энтрепренерүүдийн нэг яах аргагүй мөн билээ.

Ангилалууд

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.