Кейс 5: Америкийн компаниудын гүйцэтгэх захиралуудын цалин өндөр байгаа юу?

Кейс 5: Америкийн компаниудын гүйцэтгэх захиралуудын цалин өндөр байгаа юу?


Залуу энтрепренерүүдийнхээ аливааг шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх үүднээс бид бүхэн цувралаар кейс оруулж байхаар болсон билээ. Ингээд та бүхэнд дараагийн кейсийг хүргэж байна. Энэ удаагын кейс АНУ-ын компаниудын гүйцэтгэх захирлуудын цалинтай холбоотой асуудлын тухай байх болно.

Шүүмжлэгчид Америкийн гүйцэтгэх захирлуудын “шуналтайгаар” авч байгаа, сансрын хурдаар хэмжигдэх их цалин хөлсийн талаар ярьсаар байгаа. Тэд 1990-ээд оны үед корпорацийн ашиг 108 хувьд хүрснийг жишээ татан ярьдаг. Яг энэ үед ажилчдад үүнээс зөвхөн 28 хувийг нь олгодог байсан. Гэтэл гүйцэтгэх албан тушаалтнуудынх 48,1 хувь байсан.

2000 онд, ихэнхи Америк пүүсүүдийн гүйцэтгэх захирлын дундаж цалин дундаж үйлдвэрийн ажилчнаас 531 дахин их байсан. Хэрвээ дундаж үйлдвэрийн ажилчны цалинг гүйцэтгэх захиралынхтай адил хэмжээгээр нэмсэн бол ажилчид 29267 долларын оронд 110399 доллар авах байсан.

АНУ-д өндөр түвшний гүйцэтгэх захиралуудад шагнал олгох явдал өргөн дэлгэрч байгаа. Жишээ нь: 2000 онд Циско Системсийн Жог Чамберс 157.3 сая, Женерал Электриксийн Жак Велч 122.6 сая, Кока Колагийн Дуглас Дафт 91.7 сая долларын ашигтай ажилласан байна. 25 жилийн өмнө 1 сая доллар авсан гүйцэтгэх захирал шуугиан дэгдээж байсан бол одоо энэ нь АНУ-ын томоохон гүйцэтгэх захирлуудын хувьд ердийн үзэгдэл болсон байна.

Энэ их хэмжээний цалинг та юу гэж тайлбарлах вэ? Зарим хүмүүс үүнийг өндөр боловсролтой гүйцэтгэх захирлуудын эрэлт их, нийлүүлэлт ховор нөхцөл байдал дахь сонгодог эдийн засгийн хариу үйлдэл хэмээн үзэж байна.

Цалингийн зөвлөх Ира Кай “Гүйцэтгэх захирлуудыг энгийн ажилчидтай харьцуулах нь шударга биш” хэмээсэн байна. Гүйцэтгэх захирлуудын жилд 1 сая ба түүнээс дээш хэмжээгээр цалинжуулж байгааг хүлээн зөвшөөрөх бусад үндэслэлүүд нь тэдэнд ноогдож буй асар их хэмжээний хариуцлага, дарамт шахалт, хөрөнгө оруулалтын байгууллагуудыг өөртөө татах тэдний чадвар болон ажилтнуудаа удирдах үнэлж баршгүй чадвар зэрэг нь байж болох юм.

Глобал хүрээнд авч үзвэл АНУ-ын гүйцэтгэх захирлуудын цалин  бусад орнуудынхаас үлэмж хэмжээгээр өндөр байгаа. 1998 оны сүүлч үеийн мэдээгээр Америкийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын гүйцэтгэх захирлуудын борлуулалтын орлого жилд дунджаар 250-500 сая доллар байна.

Асуулт:

1. АНУ-ын компаниудын гүйцэтгэх захирлуудын их хэмжээний орлоготой байгаа нь асуудал мөн үү?

2. Хэрвээ тийм бол энэхүү асуудалд тулгаж буй зэмлэл нь юу вэ?

3. Америкийн компаниудын гүйцэтгэх захирлууд “шуналын тулам” гэж үү? Та юу гэж бодож байна.

Ангилалууд

10 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Nomz

    Энэ нийтлэлийг уншихад эдгээр асуултуудад хариулахаас илүүтэйгээр Монголын эдийн засгийн хувьд энэ харьцуулалт ямар түвшинтэй байгаа, эдгээр нь нийгэмд ямар нөлөөтэй байгаа талаар мэдэхийг хүсч байна. Монголын байгууллагуудын жишээгээр бас кейс бэлдвэл амьдрал дээр хүмүүст илүү хүртээмжтэй байх гэж бодож байна. Учир нь бид олон жилийн турш гадны туршлагыг харж, судалж байгаа ч яг дотооддоо хэрхэн буулгах вэ гэдэг дээр байнга гацдаг шүү дээ.

  2. 2
    Bayasgalan

    1). АНУ-ын компаниудын гүйцэтгэх захирлуудын их хэмжээний орлоготой байгаа нь асуудал мөн үү?
    Аливаа компануудын гүйцэтгэх захирлуудын хийж буй ажил нь тухайн компаний ирээдүйн хөгжил, чухал шийдвэр гаргалт, стратеги төлөвлөлт гэх мэт чухал ажлуудтай хамааралтай байдаг, тиймээс мөн шаардагдах чадвар болоод мэдлэг ердийн ажилчдаас илүү байдаг. Америкийн хувид АНУ бол өндөр хөгжилтэй улс орон, АНУ хүн амын амидралын түвшин өндөр, мөн үүнийгээ дагаад хүнүү нөөцийн өртөг өндөртэй газар. Мэдлэгийн зах зээлийн зарчим дагуу, илүү мэдлэг чадвартай хүн нь илүү цалин хангамж авдаг ёс бий. Тиймээс АНУ компаниудын гүйцэтгэх захирлуудын авч буй орлого нь тийм ч том асуудал биш юм.
    2). Хэрвээ тийм бол энэхүү асуудалд тулгаж буй зэмлэл нь юу вэ?
    Магадгүй бусад ажилчид болоод өөр бусад жижиг компаний гүйцэтгэх захирлуудын хувьд энэхүү асуудал нь нөөцийн шудрага бус хувиарлалттай холбоотой байж болох юм, тиймээс АНУ-ын компаниудын гүйцэтгэх захирлуудын их хэмжээний орлого нь асуудал мэт харагдаж байж болох талтай.
    3). Америкийн компаниудын гүйцэтгэх захирлууд шуналын тулам гэж үү? Та юу гэж бодож байна.
    Зах зээл болон өрсөлдөөний журмаар илүү мэдлэг чадвартай ажилчин илүү цалин авах боломж бий, мөн үүнээс гадна аливаа компани бүр ажилчны цалингийн хэмжээ хэд байх, хангамжийн тогтолцоо ямар байх тал дээр өөрсдөө шийддэг, тийм ч учраас Америкийн компаниудын гүйцэтгэх захирлуудыг шуналын тулам гэж хэлэх нь зүй зохисгүй зүйл болвуу. Мөн 1998 оны сүүлээр америкийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын гүйцэтгэх захирлуудын борлуулалтын орлого жилд дунджаар 250-500 саы доллар байгаа нь, эдгээр гүйцэтгэх захирлуудын бүтээмж болон гүйцэтгэл ямар түвшинд байгааг тодорхой харуулж байна.

    • 3
      Mr.Red

      Сайн байна уу. Bayasgalan та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  3. 4
    Bmr

    1. АНУ-ын компаниудын гүйцэтгэх захирлуудын их хэмжээний орлоготой байгаа нь асуудал мөн үү?
    Эздүүд компаныхаа гүйцэтгэх захиралыг урамшуулах нь асуудал биш. Учир нь өндөр цалин, Bonus авч байгаа нь тэдний ажилын ур чадвар, Менежмент төдий чинээ сайн гэдгийн баталгаа юм. Гэхдээ чадварых нь хэмжээг харуулах гэсэндээ өндөр цалин төлөөгүй нь мэдээж. Тэгвэл яагаад өндөр цалин, урамшуулал авдаг вэ? Үүнд тухайн захирал тус компаныг сайн жолоодож ашиг орлого нь тогтмол өсөж буй тохиолдолд, мөн өөр бусад өрсөлдөгчидийнхөө мөнгөөр зодох боломжыг хаахын тулд гэх зэрэг шалтгаанууд байна.
    2. Хэрвээ тийм бол энэхүү асуудалд тулгаж буй зэмлэл нь юу вэ?
    3. Америкийн компаниудын гүйцэтгэх захирлууд “шуналын тулам” гэж үү? Та юу гэж бодож байна.
    Тийм. Хэн өндөр цалин өгнө түүний талд ажиллах хандлагатай байдаг тул гүйцэтгэх захиралуудын “цалин хөдөлмөрөөс хамаарсан схем” үргэлж өссөн, дээш чигэлсэн байдаг.

    • 5
      Mr.Red

      Сайн байна уу. Bmr та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  4. 6
    SB

    1. АНУ-ын компаниудын гүйцэтгэх захирлуудын их хэмжээний орлоготой байгаа нь асуудал мөн үү?
    Энэ бол зөвхөн АНУ-д ажиглагдаж байгаа зүйл биш болвуу, учир нь хөрөнгийн эзэд бас тэнэг хүмүүс биш учраас тэр хүмүүст зарцуулсан хөрөнгөнөөс илүү хэмжээний ашиг, мөнгөөр хэмжигдэхгүй бизнесийн загвар, биет бус хөрөнгөний олзтай шийдвэр гаргаж, үр шимийг нь хүртэж байгаа. Харин ажилтнуудтай харицуулахад их бага байх нь ач холбогдол өгөх зүйл биш, үүний хариулт нь ажилтан өөрийг нь дутуу үнэлэж байна гэж үзвэл хувийн бизнесээ эхлүүлэх, хөрөнөгө босгох боломж байгаа гэдгээр хаагдах асуудал болвуу
    2. Хэрвээ тийм бол энэхүү асуудалд тулгаж буй зэмлэл нь юу вэ?
    Ер нь цалин урамшууллын багц гэж ярьх нь оновчтой болвуу гэж бодож байна. Төлөвлөсөн хүрч болхуйц үр дүнг давуулан биелүүлсэн бол тэрхүү үр дүнгээсээ өсөн нэмэгдүүлсэн байдлаар урамшуулал хүртэх нь шударга. Харин CEO-г өндөр зорилт тавиж богино хугацаанд ажиллуулсан тохиолдолд үр дүн нь богино хугацаанд гарах, үр нөлөө, үр дагавар нь урт хугацаанд гарах шийдвэрүүд гаргасан байх сул талтай.
    3. Америкийн компаниудын гүйцэтгэх захирлууд “шуналын тулам” гэж үү? Та юу гэж бодож байна.
    Эцсийн эцэст хүн өөрийнхөө эрх ашгийг хамгаалан, өөрийн эрх ашгийг хамгийн өндөр байлгахын тулд хэлэлцээр хийнэ, ийм хэлэлцээр хийж чадаж байгаа хүнийг шуналтай гэж хэлэх нь буруу болвуу

    • 7
      Mr.Red

      Сайн байна уу. SB та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  5. 8
    Mr.Green

    Сайн байна уу. Нямсүрэн та 4 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  6. 10
    Нямсүрэн

    1. АНУ-ын компаниудын гүйцэтгэх захирлуудын их хэмжээний орлоготой байгаа нь асуудал мөн үү?
    Жон Максвэллийн хэлсэнчлэн “Удирдлага дор бүх зүйл сэргэн мандаж эсвэл унан доройтдог” гэдэгт би итгэдэг. Үүнийг 21 жилийн дотор компанийхаа үнэ цэнийг 4000% хувиар өсгөж буй гүйцэтгэх захирлууд болон улс орныг маань жолоодож байгаа эрхэмүүдээс тодорхой харж болно. АНУ-ын томоохон компаниуд чадварлаг, найдвартай гүйцэтгэх захирлуудыг өөрсөддөө татахын тулд тэдэнд хувьцаа эзэмшүүлж, өндөр цалин олгож байгаа нь удирдагч хүн ямар үнэ цэнтэй чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулж байна. Компаниудын “удирдагчд”-ыг үнэлэх үнэлэмж ийм өндөр байгааг тийм ч шудрага бус зүйл гэж бодохгүй байна.

    2. Хэрвээ тийм бол энэхүү асуудалд тулгаж буй зэмлэл нь юу вэ?

    3. Америкийн компаниудын гүйцэтгэх захирлууд “шуналын тулам” гэж үү? Та юу гэж бодож байна.
    Тэднийг ашигаа нэмэгдүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй гэж боддогч шуналын тулам гэж бодохгүй байна. Учир нь тэдний ихэнх нь ямар нэг зүйлүүийг бүтээх, хөгжүүлэхийг зорилгоо болгосон баялаг бүтээгчид байдаг. Харин шуналын тулам гэж зөвхөн мөнгө олж хуримтлуулах сонирхолтой хүнийг хэлэх байх.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.