Ваар хийсэн нь

Ваар хийсэн нь


Нэгэн хөгшин багшийнхаа ярьсан түүхийг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Бүхий л амьдралынхаа туршид санаж явах энэ түүх надад маш их зүйлийг ойлгуулсан юм.

Шавар урлалын багш сурагчдаа хоёр хэсэг болгон хуваав.

Эхний хэсэг сурагчдад багш ийнхүү хэлэв. “Та бүхэн энэ хичээлийн улирал өөрийн хамгийн сайн ваарыг хэрхэн загварчлах, төлөвлөх, урлах, бүтээх талаар сурна. Хичээлийн төгсгөлд хэний ваар хамгийн сайхан болсныг шалгаруулах болно.”

Нөгөө хэсэг сурагчдад багш ийнхүү хэлэв. “Та бүхэн энэ хичээлийн улирлын турш маш их ваар хийх болно. Хир ихийг хийснээр чинь дүн тавих болно. Хичээлийн төгсгөлд та нар ч гэсэн шилдэг ваар шалгаруулах өрсөлдөөнд орох боломжтой.”

Эхний хэсэг сурагчид эхний ээлжид судалгаа хийн, төлөвлөж, ваарынхаа хийц загварыг гаргалаа. Дараагаар нь тэд тэмцээнд зориулан өөрсдийн цор ганц, төгс ваарыг хийхээр ажилдаа оров.

Нөгөө хэсэг сурагчид шууд л шавраа бэлдэн ваараа урлаж эхлэв. Тэд томыг ч нэг хийгээд, жижгийг ч хийгээд, энгийнээс ярвигтайг хүртэл хийв. Маш их ваар бүтээхийн тулд тэд хэдэн долоо хоног уйгагүй гараа өвдтөл хийв.

Хичээлийн төгсгөлд хүн болгон өөрийн хамгийн сайн болсон ваараа өрсөлдүүлэхээр авчрав. Удалгүй санал хураалт дуусч шилдгүүдийг тодруулав. Хамгийн сайхан ваарууд бүгд л их ваар хийх даалгавартай хэсгийн суралцагчдийх байв. Эхний хэсгийг бодвол, нөгөө хэсгийн хуримтлуулсан туршлага тэднийг хамгийн гайхалтай ваарыг хийж чадахад хамгийн их нөлөөлсөн байна.

Амьдралд ч тэр, бизнест ч тэр чадварыг олж эзэмших хамгийн төгс арга бол маш их ваар хийх юм. tweet

НИЙТЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ LIKE&SHARE ХИЙГЭЭРЭЙ!!!

3 Сэтгэгдлүүд

бичих
  1. 2
    Ogo

    Uneheer gaihaltai, Амьдралд ч тэр, бизнест ч тэр чадварыг олж эзэмших хамгийн төгс арга бол маш их ваар хийх юм.

  2. 3
    Micheal

    Амьдралд ч тэр, бизнест ч тэр чадварыг олж эзэмших хамгийн төгс арга бол маш их ваар хийх юм.

Leave a Reply to Ogo Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.