Кейс 4: Бенеттон

Кейс 4: Бенеттон


Залуу энтрепренерүүдийнхээ аливааг шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх үүднээс бид бүхэн цувралаар кейс оруулж байхаар болсон билээ. Ингээд та бүхэнд дараагийн кейсийг хүргэж байна. Энэ удаагын кейс стратегийн менежменттэй холбоотой асуудлын тухай байх болно.

Бенеттон амжилтанд хүрсэн олон асуудал байдаг. Тэдгээрийн нэг нь яриангүй өвөрмөц үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо юм. Нэхмэл бүтээгдэхүүнд гол анхаарлаа хандуулж ажилладаг Бенеттон нь удаан хугацаанд өмсөх, биед тохирсон цамц үйлдвэрлэхээс илүүтэй шинэлэг загвартай нэхмэл цамцыг улиралд тохируулан гаргах болжээ. Тэдний дан өнгө нь залуу имиж бүрдүүлсэн төдийгүй энэ төрлийн бараагаар дагнан  худалдаа эрхэлдэг жижиглэнгийн худалдаачдад хэрэгцээ бий болгосон байна. Жуилиано загвар бүтээж, Лучиано бүтээгдэхүүн борлуулдаг хоёрхон хүн оролцдог бизнесийн хувьд бүхэл бүтэн тогтолцоо ажиллуулах хэрэгцээ бага байлаа. Тэд өөрсдийн эхний амжилтанд урам орж шинэ тоног төхөөрөмж худалдан авч орон нутгийн иргэдийг авч ажиллуулан цөөн төрлийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэхээр болжээ. Бенеттоны үйлдвэрүүдэд ажилтны санаачлага зөвлөгөөг үнэлдэг төдийгүй ажил хэрэг болгож, бүтээгдэхүүнийг гэрээт гүйцэтгэгчээр үйлдвэрлүүлж эхэлжээ. Эхэн үедээ дамжлагаас хагас оёсон хувцасны хэсгүүдийг гэрээт гүйцэтгэгчийн гэрээр тарааж, бэлэн бүтээгдэхүүнийг цуглуулж авч байлаа. Олон тооны гэрээт гүйцэтгэгчид Бенеттоны гол үйлдвэрийн дэргэд ажиллаж улам бүр нэмэгдсэнээр компани дотооддоо хөрөнгөө зузаатгах боломжгүй болох тэр мөч хүртэл үргэлжилсэн байна. Лучиано эдгээр гэрээт гүйцэтгэгчидтэй нөхөрлөлийн гэрээ байгуулж байнгын ажлаар хангасны хариуд нийлүүлэгчид үндсэн хөрөнгөнд хөрөнгө оруулж нөгөөтэйгүүр тэд зөвхөн Бенеттонд ажиллаж байхаар тохирч чаджээ.

Жижиглэн худалдаачидтай харьцах харилцаа мөн Бенеттоны үйл ажиллагааны тогтолцоонд нөлөө үзүүлж ирсэн байна. Бүтээгдэхүүний жижиглэн худалдаа нь тусдаа бизнес бөгөөд бүтээгдэхүүнийг хүргэж өгөхөд бэлнээр төлснөөс арван хувийн хямдрал эдэлдэг (толгой компани онцгой татвар төлдөггүй). Үйлдвэрлэлийн шугам жил ирэх тутам өргөжиж шинэ материал, бүтээгдэхүүнийг нөгөө л нөхөрлөлийн гэрээний зарчмаар ажилладаг олон тооны бие даасан нийлүүлэгчидтэй ажилласаар, өргөжиж хөгжсөөр байна.

Иймээс Бенеттон нь Японы автомашины үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн олон зарчмын шинжийг өөртөө агуулж гэрээт гүйцэтгэгчид хэрхэн Бенеттоны нийлүүлэгчдийн хүрээ амжилттай ажиллаж байгааг харуулж байна. Эдгээрийг хийхэд үйлчлүүлэгчид сонголт, төрөл, мөнгөөр үнэлэх үнэ цэнэ, баталгаат үйлчилгээ, чанар гэсэн итгэл үнэмшлийн тогтолцоонд нийцүүлэн хийж чаджээ.

Асуулт:

1. Таны бодож байгаагаар Бенеттон бизнесээ ямар өвөрмөц туршлагыг нэвтрүүлсэн бэ?

2. Олон тооны бие даасан нийлүүлэгчид, борлуулагч дэлгүүрийн эзэдтэй байгууллагын удирдахад ямар асуудлууд гарч ирнэ гэж та бодож байна вэ?

3. Бенеттон гар үйлдвэрлэл үү, үйлдвэрлэлийн тогтолцоо юу?

4. Бенеттоны тогтолцооны давуу ба сул талуудыг олж бичнэ үү?

Ангилалууд

8 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    shijir

    1) Гэрээт гүйцэтгэгч-Жижиглэн худалдаа
    2) Ажлын график зөрөх,
    Гүйцэтгэлийн чанарын зөрүү гарах
    3) Гар үйлдвэрлэл
    4) Давуу тал:-Зардал бага байж болох юм.
    -Нэг дор олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Хурдан
    -Өрсөлдөөн үүсч чанар сайжирна
    Сул тал: -Ажлын график төлөвлөгөө янз бүр, өөрчлөгдөх магагдлалтай
    -Бүтээгдэхүүний чанар өөр өөр гарах

    • 2
      Mr.Red

      Сайн байна уу. Shijir та 1 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  2. 3
    Bayasgalan

    1). Таны бодож байгаагаар Бенеттон бизнестээ ямар өвөрмөц туршлагыг нэвтрүүлсэн бэ? Бенеттон бизнес моделдоо цөөн тооны өөрчилөлт оруулсан байна.
    1. Чухал хамтын ажиллагааны харилцаа: Өөрсдөө бүх бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байснаас, үйлдвэрэгдэн гарч ирж буй бараа бүтээгдэнүүйи тоо хэмжээ цөөн, өртөг өндөр байж. Тиймээс гэрээт гүйцэтгэгчүүдтэй хамтран ажиллаж цоо шинэ харилцааны моделыг бий болгосон байна.
    2. Чухал нөөц: Бенеттон компани анх байгууллагдахдаа хэлбэрт нөөц хангалттай биш байсны улмаас, үүсгэн байгууллагч 2 хүн гар нэхмэлийн бараа бүтээгдэхүүн хийж борлуулдаг байж. Хангалттай хөрөнгө мөнгө хуримтлагдсаны дараагаар, компаний нөөцөө нэмэгдүүлжээ, үүнд: шинэ ажилтан авах, шинэ тоног төхөөрөмж авах, мөн шинэ гэрээт гүйцэтгэгчтэй болж авсан байна.
    3. Борлуулалтын суваг: Бенеттон компани эхэн үедээ үйлдвэрээс шууд хэргэлэгч гэсэн борлуулалтын сувгаар бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг байж. Өөрөөр хэлбэл үйлдвэр, хэргэлэгч хоёрын дунд дамжин өнгөрөх борлуулалтын суваг байгаагүй байх нь. Хожим нь Бенеттон компани жижиглэнгий н худалдаачидтай хамтран ажиллаж, борлуулалтын сувгаа нэмэгдүүлсэн байна.
    4. Орлогын урсгал: Гэрээт гүйцэтгэгчид нэмэгдсэний улмаас Бенеттоны компани доторх орж ирэх мөнгөн урсгал багасаж, дотоод хөрөнгөө нэмэгдүүлэх боломжгүй болж. Тиймээс гэрээт гүйцэтгэгчидтэй нөхөрлөлийн гэрээ байгуулсанаар, гэрээт гүйцэтгэгчид тогтсон хугацаанд Бенеттон компаний хөрөнгийн санд үйлдвэрлэлийн гэрээт ажилтны(гишүүдийн зардал) хувь ашиг төлөх болжээ.
    2). Олон тооны бие даасан нийлүүлэгчид, борлуулагч дэлгүүрийн эзэдтэй байгууллагыг удирдахад ямар асуудлууд гарч ирнэ гэж бодож байна вэ?
    Буе даасан нийлүүлэгчид, борлуулагч байна гэдэг зарим тал дээр удирдахад хүндрэл дагуулдаг, гэхдээ гэрээ хэлэлцээр мөн зарим давуу талуудыг бий болгодог. Учирч болох асуудлууд:
    1. Бие даасан шийдвэрүүд гаргах: Бие даасан нийлүүлэгчид өөрсдийн бие даасан шийдвэрийг гаргах боломжтой, тиймээс зарим тохиолдолд үйлдвэрлэлийн борлуулалт буурах, эсвэл зах зээлийн эрэлтийн буруу тоовоо гарах эрсдэл нэмэгдэх боломжтой.
    2. Адил бус соёл: Компани байггууллага бүр өөрсдийн гэсэн соёлтой байдаг. Урирдлагын түвшинд адил бус соёлууд нөлөөлдөг. Жишээ нь: адил бус соёлтой, хэлтэй газар бүтээгдэхүүн борлуулахад хэл, харилцааны асуудлууд учирдаг, ингэснээр ойлголцоход асуудал гарах, цаашдаа өртөг нэмэгдэх хандлага байдаг.
    3. Брендийн чанарт нөлөөлөх: Бие даасан шийдвэр, удирдлагууд Бенеттон компаний брендэд сөргөөр нөлөөлөх, худалдан авагчдын сэтгэл ханамжийг үгүй хийх, үнэнч хэмжээг бууруулах эрсдэлтэй.
    4. Бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх: Адил бус бие даасан нийлүүлэгчид тодорхой үйлдвэрлэлийн стандарт тавихгүй бол бүтээгдэхүүний чанар алдагдах аюул маш их байдаг.
    3). Бенеттон гар үйлдвэрлэл үү, үйлдвэрлэлийн тогтолцоо юу?
    Мэдээлэлүүд дутуу байгаа улмаас оновчтой хариулт өгөх боломжгүй юм. Гэхдээ аливаа хувцас, нэхмэлийн үйлдвэрт 100% үйлдвэрлэлийн тогтолцоо байх боломжгүй, зарим нэг үйлдвэрлэлийн процесс хүний гараар дамжих боломжтой. Гэхдээ дийлэнх үйлдвэрлэлийн процесс үйлдвэрлийн тоног төхөөрөмж дамжин үйлдвэрлэгдэн гарч ирдэг.
    4). Бенеттоны тогтолцооны давуу тал болон сул талуудыг олж бичнэ үү? Давуу тал болон сул талуудыг бичхэд SWOT судалгааны strength болон weaknesses-г ашиглая.
    Давуу талууд:
    1. Улирлын чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэргэлэгчдийн эрэлтийг нэмэгдүүлдэг
    2. Гэрээт үйлдвэрлэгч дээр дамжин үйлдвэрлэлийн өртөгөө багасгасан
    3. Нөхөрлөлийн гэрээгээр дамжин сайн хамтын ажиллагаа байгуулсан, мөн компаний дотоод хөрөнгөө нэмэгдүүлсэн
    4. Компаний дотоод ажилчидаа сайн сонсдог, тэдний санал бодлыг ажил хэрэг болгодог
    5. Жижиглэнгийн худалдаачид бараа бүтээгдэхүүнийг шуурхай борлуулахад туслах, мөн толгой компани онцгой татвар төлөх шаардлага байдаггүй.

    • 4
      Mr.Red

      Сайн байна уу. Bayasgalan та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  3. 5
    SB

    1. Таны бодож байгаагаар Бенеттон бизнесээ ямар өвөрмөц туршлагыг нэвтрүүлсэн бэ?
    Хариулт: SNJ-тэй санал нэг байна. Outsourcing хийсэн байна. Өөрийн боломжийг бусадтай хуваалцаж, зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл бий болгохгүй, өөрийн сул талыг бусдад байгаа давуу талаар буюу бусадын үйлдвэрлэлийн хүчин чадлыг ашиглах замаар харилцан ашигтай хамтран ажилласан байна.
    2. Олон тооны бие даасан нийлүүлэгчид, борлуулагч дэлгүүрийн эзэдтэй байгууллагын удирдахад ямар асуудлууд гарч ирнэ гэж та бодож байна вэ?
    Хариулт: нийлүүлэлтийн хувьд нэгдсэн удирдалага байхгүй тул цаг барилт, тоног төхөөрөмж өөр тул оёдол өөр байж магадгүй, мөн харилцан үр ашигтай хамтын ажиллагаа. Бенеттоноос үйлдвэрлэлийн оновчтой зохион байгуулалтаас хамааран аль болох их хэмжээгээр боломжит төлбөрийг зөвшөөрсөн гүйцэтгэгчийг сонгох сонирхолтой байх боловч нөхөрллийн гэрээний дагуу заавал ажил өгөх нөхцөл үүсч болно.
    Борлуулалтын хувьд дэлгүүр өөрийн борлуулалтаас ашиг хүртдэг. Энэ нь Бенеттоны барааг өндөр үнээр зарах сонирхол төрүүлнэ, иймд Бенеттоноос лагууны эргэцийг өндөр байлгаснаар мөнгөн дүнгээрээ өндөр ашиг олох боломжтой гэдгийг ойлгуулж, байга хяналт тавих шаарлага гарна.
    3. Бенеттон гар үйлдвэрлэл үү, үйлдвэрлэлийн тогтолцоо юу?
    Бөөнөөр үйлдвэрлэх болон борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаагын хувьд үйлдвэрлэл гэж харж байна.
    4. Бенеттоны тогтолцооны давуу ба сул талуудыг олж бичнэ үү?
    Давуу тал нь нөөцийг хамгийн үр ашигтай байдлаар ашиглаж чадаж байна, тухайлбал үйлдвэрийн тоног төхөөрмжийн хөрөнгө оруулалтыг хамгийн бага түвшинд байлгаж байна, энэ нь зах зээлд илүүдэл байлгахгүй төгс өрсөлдөөнт зах зээлийн сул талыг багасгасан ХАМТДАА ХӨГЖЬЕ гэсэн уриатай зохистой зохион байгуулалт. Сул тал нь гүйцэтгэлийн чанараас хамааран брэндийн нэр хүнд эрсдэлд орох, гүйцэтгэгч өрсөлдөгч болох боломж өндөр.

    • 6
      Mr.Red

      Сайн байна уу. SB та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  4. 7
    SNJ

    1) Тухайн үед беннотон аутсорсинг бизнесийг анх нэвтрүүлсэн юм байна. Ингэснээр цаг хугацаа,зардал мөнгө гээд маш олон төрлийн боломж бий болгон ашиглах боломжтой юм.
    2) 2талт гэрээн дээр тулгуурлан олон жижиг кластерийн үйлдвэрүүдтэй үйл ажиллагаа явуулхад бэрхшээлтэй, нөгөө талаасаа тэдэнд үнэхээр итгэл үнэмшил харилцан ашигтай харилцаа байсан бол үүнд асуудал бага тулгамдан. Жишээ нь: Дуусаагүй үйлдвэрлэл гарах хугацаа, чанар гэх мэт
    3) Бенотон бол хосолсон хэлбэр буюу Гар үйлдвэрлэлийн тогтолцоо юм.
    4) Давуу талууд аутсорсинг бизнес зардал багатай, түргэн шуурхай, чанарын өндөр түвшинг эрхэмлдэг уян хатан.
    Сул тал: эрсдэлтэй

    • 8
      Mr.Red

      Сайн байна уу. SNJ та 4 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.