EVERNOTE = ОНЛАЙН ТАРХИ

EVERNOTE = ОНЛАЙН ТАРХИ


Одоо болтол тэмдэглэлийн дэвтэр ашигласаар байна уу? Бичиж, тэмдэглэсэн зүйлс чинь эмх замбараагүй, дотроос нь хэрэгтэй зүйлээ хайх гэж цаг алдаад байна уу? Танд гэж зөвлөхөд EVERNOTE уруу анхаарлаа хандуулах цаг хэдийн болжээ. Evernote бол ухаалаг утасны апп болон компьютерын үнэгүй программ юм. Бичиж тэмдэглэн, хадгалахад зориулсан программ хангамжийн иж бүрдэл. Энэ хүчирхэг зэвсэг чухам юу хийдэг гэж та бодож байна. Та өөрийн бодож санасан, харсан үзсэн, сурсан, мэдсэн гэх мэт бүхий л зүйлсээ энд хадгалж, тэмдэглэж болно. Энгийнээр хэлэх юм бол үүлэн орчин дахь битүү бичиг баримттай өрөө гэж ойлгож болно. Уг үйлчилгээг та ямар ч зориулалтаар, юу хийдэг, ямар мэргэжилтэйгээс үл хамааран ашиглах боломжтой. Учир нь Evernote нь гуравдагч талын маш олон аппуудыг дэмжин ажилладаг хүчирхэг хэрэгсэл.

Sticky notes, Notepad, Мemory stick, Google keep гэх маш олон тэмдэглэлийн хэрэгслүүд байхад яагаад заавал Evernote  гэж үү.  Evernote-н хамгийн том давуу тал бол ухаалаг утас, таблет, Mac, PC гэх мэт бүхий л төхөөрөмжөөс хэзээ ч хаанаас ч интернет байвал ашиглах боломжтой. Дэвтэр чирч явалгүйгээр хаана байхаас үл хамааран өөрийн Evernote уруу нэвтрэн орно. Хүмүүс Evernote-г онлайн тархи гэж ярих нь ч бий.

Дараах холбоос дээр даран бүртгүүлж ашиглаарай. https://evernote.com/sign-up/ 

Онлайн тархины бүтцийг 3 төрөлд ангилж болох юм:

  • Notes – Зураг, текст, дуу, URL гэх зүйлсийг дотроо агуулсан тэмдэглэлүүд.
  • Notebooks – тэмдэглэлүүдийг бүлэглэн, нэгтгэсэн дэвтрүүд. Жишээлбэл та “Уншсан номын сэтгэгдэл” гэх нэртэй дэвтэр нээсэн гэж бодъё. Тэгвэл уг дэвтэрт ном тус бүрээр бичсэн сэтгэгдлүүд байрлана гэсэн үг.
  • Stacks – Хамт олны голдоо ашиглаж байгаа тэмдэглэл энэ төрөлд багтана. Та өөрийн тэмдэглэлээ найз, нөхөд болон хамтран ажиллагсадтайгаа хуваалцаж болно.

Бас нэг давуу тал бол маш хүчирхэг хайлтын багажтай. Тэмдэглэл түүнд хавсаргасан word, excel, ppt, pdf зэрэг бүхий л файлаас хайлт хийнэ. Мөн та бичсэн тэмдэглэлдээ тааг оруулж өгснөөр хайлтыг улам ухаалаг болгоно. Жишээлбэл цүнхний төслийн “зорилго” гэх тэмдэглэлийг хайсан гэе. Хайлтын хэсэг дээр “зорилго” гэж хайхад хэд хэдэн төслийн зорилго гарч ирнэ. Хэрвээ би зорилго бүрээ тохирох нэрийн дагуу таагалсан бол ийм асуудал үүсэхгүй байлаа. “цүнх” гэсэн таагаар хайсан бол цүнхний төсөлтэй холбоотой бүх тэмдэглэл гарч ирэх юм.

Evernote-г бид бүхэн тодорхой хязгаарлалтын хүрээнд үнэгүй ашиглах боломжтой. Илүү их багтаамж, нэмэлт боломжуудыг ашиглахыг хүсвэл жилийн $45, сарын $3,75 төлөн хэрэглэж болох юм. Яг одоогийн байдлаар би 52 тэмдэглэл 4 дэвтэртэй, дөнгөж 0,1 mb зайг л ашигласан байна. Үнэгүй ашиглах эрх эхний ээлжид бидэнд хангалттай гэж бодож байна.

Яг одооноос эхлэн өөрийн онлайн тархинд бодож, санасан зүйлсээ эмх цэгцтэй байршуулан, үр бүтээлтэй ажиллах үндсээ тавьцгаая. Та юу ч хийхээр төлөвлөсөн бай түүнийг амжилттай гүйцэтгэх газар бол EVERNOTE. Ажил, амьдрал бүх зүйл нэг дор, нэг газарт. Танд ердөө эхний алхмаа хийх л үлдлээ.

Evernote маш олон давуу тал, өргөн боломж, үйлчилгээнүүдтэй хүчирхэг хэрэгсэл. Иймээс манай сайт та бүхэнд Evernote-г хэрхэн яаж ашиглаж болох цуврал хичээлийг тун удахгүй хүргэх болно. Түүнээс өмнө та бүхэн апп болон программыг өөрийн төхөөрөмжид суулган бэлтгэлээ базаагаарай.

НИЙТЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ LIKE&SHARE ХИЙГЭЭРЭЙ!!!

7 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    David

    Сайн уу.Та бүхний хийж буй ажилд амжилт хүсье.Үргэлж шинэ мэдлэг, шинэ мэдээллээр хангаж байдагт талархаж явдаг шүү. EVERNOTE-ийг хэрэглэх гэсэн чинь сайн болохгүй байна.Зөвлөгөө өгнө үү.Thankss

    • 2
      Mr.Red

      Сайн байна уу. Та манай бусап постуудыг харсан уу. Янз бүрийн note үүсгээд үзээрэй. Жишээлбэл: миний заавал үзэх удахгүй гарах кинонууд, дурсамж, сэтгэгдэл, бүртгэлтэй сайтуудынхаа нэвтрэх нэр нууц үг гэх мэт. Мөн Зорилго гэсэн Notebook үүсгээд дотор нь 01.Зорилт, 02.Зорилт гээд note үүсгээд дэд зорилтуудаа тус тусад нь бичиж болно.

  2. 3
    David

    Сайн уу.Та бүхний хийж буй ажилд амжилт хүсье.Үргэлж шинэ мэдлэг, шинэ мэдээллээр хангаж байдагт талархаж явдаг шүү. EVERNOTE-ийг хэрхэн, сайн ашиглах талаар зөвлөгөө хэрэгтэй байна. Thankss

  3. 4
    даваа

    Play store оос татсан чинь this item is not available in your country гээд суухгүй ч байна. Яаж суулшаад байна.

    • 5
      Mr.Red

      Болохгүй байвал apk-н татаад суулгах боломжтой. Эхний ээлжид PC дээр суулгаад юм уу эсвэл Web дээр ашиглахыг зөвлөж байна.

  4. 6
    Mr.Red

    Ер нь бол гүүглийн бүтээгдэхүнүүд ч ярих юмгүй сайн. Keep бол жижиг сажиг зүйл тэмдэглэхэд л зориулсан эд, юм бичиж тэмдэглэхэд тухгүй. Удахгүй нийтлэгдэх EVERNOTE хичээл #1-ээс хэрхэн яаж ашиглаж болох талаар дэлгэрэнгүй үзээрэй!!! Бидэнтэй хамт байдагт баярлалаа SHIJIR.

  5. 7
    shijir

    Туршиг үзсэн, дажгүй шүү. Тэмдэглэлээ бичгээр, зургаар, аудио рекордоор хадгалах боломжтой нь их таалагдсан.
    Үүнээс илүү дутахааргүй саак нөүт бол google-с гаргасан “keep”. Google-н аккаунтаараа холбогдоод жинхэнэ эрх чөлөөг эдэлж буй мэт сэтгэгдэл төрсөн.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.