Кейс 3: Форд Пинтогийн түүх

Кейс 3: Форд Пинтогийн түүх


Залуу энтрепренерүүдийнхээ аливааг шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх үүднээс бид бүхэн цувралаар кейс оруулж байхаар болсон билээ. Ингээд та бүхэнд дараагийн кейсийг хүргэж байна. Энэ удаагын кейс бизнес төлөвлөлттэй холбоотой асуудлын тухай байх болно.

АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн дотоод зах зээл 1960-аад оны сүүлээр хилийн чанад дахь өрсөлдөгчдийн зүгээс үзүүлэх аюултай нөлөөлөлд өртсөн. Фордын ерөнхийлөгч болсон Лий Якоакка /Lee Iacocca / 1971 оны  шинэ загвар болох Форд Пинтог зах зээлд гаргаж өрсөлдөхөөр шийдсэн. Энэ зорилго нь бүтээгдэхүүний зураг төслөөс илүү үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийхэд хүргэсэн ба бүтэн жил хагасын бүтээгдэхүүний төлөвлөгөө, стандартыг /үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд сөргөөр нөлөөлөн/ бууруулсан юм.

Форд шинэ загвараа туршихдаа тухайн үед хүчинтэй байсан төдийгүй хэлэлцүүлгийн шатандаа байсан хууль тогтоомжуудыг ашигладаг байлаа. Ослын үеийн нөхцөл үүсгэсэн туршилтуудын үед Форд Пинтогийн араас нь цагт 20миль хурдтай мөргөхөд бензиний сав нь хагарч бусад эд ангиуддаа маш аюултай байгааг илрүүлсэн. Энэ нь шинээр хэлэлцэгдэж байсан хуулийн “шинээр үйлдвэрлэгдэж байгаа машинууд цагт 30милийн хурдтайгаар мөргөх үйлчлэлийг шатахууны алдагдалгүйгээр тэсвэрлэх ёстой” гэсэн заалттай зөрчилдөж байлаа. 

Дээрх туршилтуудын үр дүнд галын аюулын талаар багагүй мэдээлэлтэй болсон Якокка “аюулгүй байдлын үүднээс шинэ загвараа худалдаанд гаргах боломжгүй боллоо” гэж харамсалтайгаар хэлсэн. 

Удирдлага зорчигчийн аюулгүй байдлыг хангах уу? өрсөлдөөний шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэлээ үргэлжлүүлэх үү? гэсэн хоёр сонголтоос нэгийг нь сонгох хэрэгтэй болсон. Харин инженерүүд Пинтогийн загварыг сайжруулахад машин бүрд 11 доллар шаардлагатай гэж тооцсон бөгөөд нарийн тодорхойлохын тулд зардал, ашгийн шинжилгээг хийх хэрэгтэй гэж үзсэн. Үүний тулд Фордынхон авто тээврийн осол бүр нийгэмд 200.000$-ийн хохирол учруулдаг гэсэн засгийн газраас гаргасан тоо баримтыг ашиглан дараах тооцооллыг хийсэн.

Пинтогийн загварыг үл өөрчилсний үр дүнд гарах зардал:

Авто тээврийн ослоос шалтгаалан гарч болзошгүй нас баралтын тохиолдол 180, мөн үүнтэй адил шалтгаантай хүнд ноцтой гэмтлийн гарч болох тохиолдол 180, авто тээврийн осолд орох машины тоо 2100.

Зардал: Зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралт бүр 200,000$. Хүнд ноцтой гэмтэл бүр 67,000$, осолд орсон авто машин бүр 700$-н хохирлыг тус тус нийгэмд учруулсан хохирлынхоо төлөө төлнө. 

Нийт зардал: 49.5 сая доллар

Пинтогийн загварыг өөрчлөхөд шаардагдах зардал:

Борлуулалт: 11 сая хөнгөн тэрэг, 1,5 сая бага даацын ачааны машин.

Нэгж зардал: Хөнгөн тэрэг болон бага даацын ачааны машин тус бүрд 11$

Нийт зардал: 137,5 сая

Энэ тооцоогоор Пинтогын загварыг өөрчлөхөд шаардагдах зардал нь үл өөрчлөхөөс зардлаас их байгаа нь тогтоогдсон учир Фордынхон анхны загвараар нь үйлдвэрлэхээр шийдсэн юм. Фордынхон Пинтогийн анхны загвар засгийн газраас гаргасан аюулгүй байдлын бүх стандартыг хангасан гэж бодож байсан. Хэдийгээр хэлэлцүүлгийн шатандаа байгаа хуулийн заалтад нийцэхгүй байгаа ч зах зээл дээрх бусад загваруудтай адил аюулгүй байдлыг хангасан гэдэгт итгэлтэй байлаа.

Тийм учраас Форд 1971 онд Пинто загварын машинаа үйлдвэрлэж эхэлсэн. Ажиглагчдын тооцоолсноор 1971-ээс 1978 он хүртэл 1700 – 2500 хүн Пинто загварын машинтай холбоотой гал түймэрт өртөж нас барсан байдаг.

Энэ бүх хугацаанд хэлэлцүүлгийн шатандаа байсаар байсан  шатахууны савны тухай хууль 1977 онд сая л нэг дэмжигдсэн учраас Фордынхон шатахууны савыг нь өөрчлөхийн тулд Пинто 1971-1976 оны загварын бүх машинаа эргүүлэн татах болсон билээ. Ингэснээр иргэдэд 250 сая долларын нөхөн олговор олгосон. Хэд хэдэн шүүх ажиллагааны үед Пинто загвар нь тухайн үед мөрдөгдөж байсан хуульд заасан стандартад нийцэхгүй байгааг тогтоосон төдийгүй Форд компанийг хүн амины гэмт хэрэг гаргах шалтгааныг бий болгосон гэж шүүхэд дуудаж байсан. Хэдий тийм боловч 1980 онд Форд компани энэ хэрэгт буруугүй гэсэн шийдвэр гаргасан билээ. 

Асуулт:

1. Хэрвээ та Фордын маркетинг юм уу үйлдвэрлэлийн менежер байсан бол дээр дурдсан 2 сонголтын алийг сонгох байсан бэ?

2. Та Фордынхны сонголтыг хэрхэн тайлбарлах вэ?

Ангилалууд

20 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Mr.John

    Сайн байна уу?
    1. Миний хувьд хувь хүн талаасаа үйлдвэрлэлийг зогсоон сайжруулах тал дээр ажиллах байсан гэж бодож байна. Тэрхүү батлагдаагүй байсан хууль хүний амь насыг хамгаалах, илүү баталгаатай байлгах гэсэн үндэслэлийн улмаас хэлэлцэгдэж байсан учир батлагдах нь тодорхой байсан гэж бодож байна. Тиймээс зах зээлийн эрэлт хэрэгцээг судалдаг шиг, хууль дүрэм орчинтойгоо бас зохицох шаардлагатай байх. Хэрэглэгч хаан гэдэг шиг, хэрэглэгчээ бодохгүй бол тэд биднээс цугтаат л явах болно. Хэрвээ Монгол шиг цөөн хүн амтай байсан бол энэ бол бөөн сенсаци болох байсан байх.

    2. Мэдээж бизнесийн байгууллага учир ашиг дээр анхаарлаа хандуулсан гэж бодож байна. Нийт засварлан гаргах зардал нь тухайн үед тийм ч бага тоо биш байсан учир.

    Мөн өөрсдийн машины найдвартай байдалд хэт их найдсан, бас осол гарсан ч хүний амь эрсдэх магадлал нь баг гэх мэт өөрсдийн итгэл үнэмшил дээрээ дөрөөлөн гаргасан гэж үзэж байна. Мэдээж ямар ч бүтээгдэхүүн гаргасан энэ нь хүний амьнд хүрнэ гэж гаргахгүй нь лавтай.

    • 2
      Mr.Red

      Сайн байна уу. Mr.John та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  2. 3
    Мөнхөө

    1. Миний хувьд Ford-ын гаргасан шийдвэрийг зөв гэж бодож байна. Хэдий тухайн үедээ бага зардал гарна гэж тооцож байгаа боловч Ford company уулын цаадах уулыг харсан гэж ойлгож байна.
    2. Тухайн нөхцөлд Ford company-тай зэрэгцээд гадны өрсөлдөгч company гарч ирсэн нь энэ шийдвэрийг гаргахад хүргэсэн. Хэрвээ Ford company бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татсан бол өрсөлдөгчдөө зах зээлээ зүгээр туугаад өгсөнтэй ялгаагүй болчино. Бас хэрэглэгчидэд сөрөг хандлагыг бий болгох аюултай байсан. Мэдээж бизнесийн чухал хэсэг бол маркетинг, зах зээлээ алдчихвал тэртээ тэргүй их хөрөнгө зарцуулах байсан ба өрсөлдөгч company нь байр сууриа хэдийн олчих боломжтой. Ford company 1971-1978 он хүртэл 12.5 сая бүтээгдэхүүнээ зарсан гэж үзвэл дундажаар 1 жилд 1.562.500 бүтээгдэхүүн зарсан. 1971-1976 оны бүтээгдэхүүнүүдийг эргүүлэн татсан гэвэл 9.375.000 бүтээгдэхүүн татсан.
    9.375.000*11$=103.125.000$
    137.500.000$-103.125.000$=34.375.000$ (ашиг)
    company-аас гарсан нийт зардал 250.000.000$+103.125.000$=353,125,000$
    Хэрвээ анх эргүүлэн татсан бол нийт 137.500.000$
    353.125.000$-137.500.000$=215.625.000$ энэ мөнгө бол company-ны маркетингдаа зарцуулсан мөнгө гэж ойлгож болно. Эргүүлэн татсан бол маркетингдаа энэнээс их зардал гарах байсан байх гэж бодож байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа 😀

    • 4
      Mr.Red

      Сайн байна уу. Мөнхөө та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  3. 5
    Usukhuu

    Хүмүүс дургүйцчих вий дээ.
    1.Тэр үед, тэр жилүүдэд гэж тодорхойлж бичвэл дээр байх. Би маркетинг нь байсан бол бүх зүйлд би 1-р сонголтыг хийх байсан.
    2.Фордын сонголтыг маркетингийн менежер би тайлбарлах гэж хичээе.
    Учир нь өнгөрчихөн цаг хугацаагаа авч үзвэл хууль ч тэр, хүн амын амгалан тайван байдал ч тэр ашиг нь тэр цаг үетэйгээ яв цав тохирсон шийдвэр гэж үзнэ. Учир нь одооны нөхцөлд бид эрүүл мэнд амь нас гэж боддог болсон үе. Маркетинг талаасаа авч үзвэл сөрөг бас бодитой мэдээллийг бид ашигтайгаар эргүүлж чадна. Бид алдах гэж байсан, Бид шинэчлэгдэнэ, Бид чадсан, гээд л компанит ажлуудыг шил дараалан өрнүүлэх болно. Учир нь бид хүний аминд хүрсэн. Тиймээс бусад моторсыг хүмүүнлэгт нэгдэхийг уриалж байна,хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс технологийн хамтын сан байгуулах хэрэгтэй-биднээс хэрэглэгчид үүнийг шаардаж байна гээд л өрсөлдөгчидөө хөлдөө чирэх ажлыг давхар хийж асуудлыг өөр чигт чиглүүлнэ. /Учир нь бүгд биш цөөн хүний амь эрсдэсэн болохоор хүмүүсийн хандлага өөрийн амийг хамгаалахад нэгдэх л болно,/ Ийм технологийн машин дэлхий дээр дахин байж болохгүй, хууль хурдан батлагдаж, стандарт нь гарчихсан бол ийм зүйл болохгүй байсан, гэх мэтчилэн сөрөг сэдлийг эерэгжүүлж, нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг тэр үед анх, эсвэл хүчтэй гаргах байсан. Тийм болохоор бид хүмүүст сөрөг үйлдэл гаргасан ч эерэг сэтгэгдэлтэй үлдээж чадах боломж байна гэж харах хэрэгтэй. Маркетинг хүн гэхээрээ заавал зөв замаар явдаг гэсэн үг биш, маркетер бол удирдлагын гаргасан буруу замаар явсан шийдвэрийг өөрчлөх, өөрчлөх гэж хичээх, чадах ёстой л байх чадвартай байх хэрэгтэй.

    • 6
      Mr.Red

      Сайн байна уу. Usukhuu та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  4. 7
    Ermuun ochir

    1. 2-р сонголтийг сонгоно. Учир нь хэрэглэгч байгаа цагт ашиг олох нь бол цаг хугацааны асуудал. хэрэгдэгчдийг алдвал хамгийн сайн машин байлаа гээд эрэлт байхгүй учир хогоос өөрцгүй болдог. энэ явдалаас болж форд дан ганц мөнгөний алдагдал бус давхар хэрэглэгчдийн итгэх итгэл нь буурах учраас хэдий үнтэй байсан ч хэрэглэгчийн амь нас мөнгөтэй харьцууламгүй үнэтэй болохоор фордод 1-р сонголтыг сонгох эрх байгаагүй.

    2. тэд ослыг буруу тооцоолсон. хойноосоо ийм хэврэг машиныг тэд ингэж хүчтэйгээр мөргөх магадлал бага гэж үзсэн. нөгөө талаар АНУ бол Монгол шиг цөөн хүнтэй улс биш.хэдэн 100 сая хүнтэй улсад осол гарах магадлал тэр хэмжээгээр их байна. тэд энэ удаад хэтэрхий өрсөлдөөнд ялж ашиг олох гэж улайрах даа дэндүү хайнга хандсан.

    • 8
      Mr.Red

      Сайн байна уу. Ermuun ochir та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  5. 9
    Нямсүрэн

    1. Хэрвээ та Фордын маркетинг юм уу үйлдвэрлэлийн менежер байсан бол дээр дурдсан 2 сонголтын алийг сонгох байсан бэ?
    Энэ тохиолдолд эхлээд өөрт байгаа мэдээлэлээ нэг нягталж үзнэ. Үүнд:
    – Бид суудлын 11,0 сая, ачааны 1,5 сая нийт 12,5 сая авто машин үйлдвэрлэнэ.
    – Манай машин араасаа 20 км/ц дээш хурдтай мөргүүлэх эсвэл осолд орсон тохиолдолд түлшний сав хагарч түлш алдагдах аюултай.
    – Сүүлийн үеийн судалгаагаар нийт авто машины 0,02 хувь нь осолд орох магадлалтай. Иймд нийт үйлдвэрлэсэн 12,5 сая машины 2100 нь араасаа мөргүүлэх эсвэл осолд орох боломжтой ба осолын үеээр түлшний сав хагарч түлш алдагдах, машин дэлбэрэх, шатах, мөн зорчигчид машин (Ford Pinto)-д түгжигдэх боломжтой (4 хүний суудалтай ба 1 машин осолдоход 1-4 хүн өртөх боломжтой, машины салон давчуу ба жижиг 2 хаалгатай, арын суудалд суусан хүн машинаас буухын тулд урьд суудлын түшлэгийг урагш налуулах шаардлагтай тул ослын үед машинаас гарахад хугацаа их орно) зэрэг аюулыг тооцвол боломжит нас баралт 630 хүн, хүнд бэртэлт 840 хүн байна. Осол гарсан тохиолдол осол бүрт 700$-ийн зардал гарах ба хүн нас барвал хүн тутамд 200,000$, хүн хүндээр бэртвэл хүн тутамд 67,000$-ийн зардал гарна.
    – Бид машиныхаа загварыг ялимгүй өөрчилсөнөөр осолын үед түлшний сав хагарах явдлыг бууруулж чадна. Ингэснээр түлш алдагдсанаас үүдэлтэйгээр машин шатах, дэлбэрэх аюулыг багасгаж олон зуун хүний амь нас эрсдэх, хүнд бэртэл авах, хөдөлмөрийн чадвараа алдахаас урьдчилан сэргийлж болно. Үүнд машин тутамд 11$-ийн зардал гарна.
    – Манай бүтээгдэхүүн одоогийн мөрдөгдөж буй хууль, стандартад бүрэн нийцэж байгаа тул бид бүтээгдэхүүнийхээ загварыг өөрлчөхгүй үйлдвэрлэх боломжтой.
    – Шинээр хэлэлцэгдэж буй хуульд манай бүтээгдэхүүн нийцэхгүй ба хууль батлагдсан тохиолдолд бид бүтээгдэхүүний загварыг өөрчлөх, бүтээгдэхүүнээ эргүүлэн татан авах шаардлагтай болно.
    Мэдээ нягталж үзсэний дараа эдгээр мэдээллийг үндэслээд боломжит 2 хувилбараар зардлыг тооцож гаргана.
    1. Бүтээгдэхүүний загварыг өөрчлөлгүй үйлдвэрлэх
    Машины осол Нас баралт Хүнд бэртэлт
    Боломжит дүн 2,100 630 840
    нэгж зардал 700 200,000 67,000
    Дүн 1,470,000 126,000,000 56,280,000

    Нийт зардал 183,750,000$

    2. Бүтээгдэхүүний загварыг өөрчилж үйлдвэрлэх
    Суудлын Бага оврын Нийт
    Машины тоо 11,000,000 1,500,000 12,500,000
    нэгж зардал 11 11 11
    Дүн 121,000,000 16,500,000 137,500,000

    Нийт зардал 137,500,000$
    Энэ тохиолдолд бүтээгдэхүүний загварыг өөрчлөлгүй үйлдвэрлэсэн тохиолдолд илүү өндөр зардал гарах эрсдэлтэй харагдаж байна. Мөн шинээр хэлэлцэгдэж буй хууль нь хэзээ нэгэн цагт батлагдах нь ойлгомжтой ба тэр үед хүссэн хүсээгүй бүтээгдэхүүний загварыг өөрчлөх шаардлагатай болно. Эцэст нь хэлэхэд хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд хохирол учируулж болохуйц аюул занал тодорхой харагдаж байна. Иймд бүтээгдэхүүний загварыг өөрчлөх шийдвэр гаргана.
    (Үнэнийг хэлэхэд ямар шийдвэр гаргах байсанаа хэлж мэдэхгүй юм. Фордийнхоны сонголтын үр дүнг хараад анализ хийчих шиг боллоо)

    2. Та Фордынхны сонголтыг хэрхэн тайлбарлах вэ?
    Фордынхон хэд хэдэн зүйлийг буруу тооцсон. Үүнд:
    1. Ford Pinto-ийн загварын онцлог болон бодит тулгараад буй аюулыг дутуу тооцож осолын улмаас хүнд бэртэл авах, болон амиа алдах хүмүүсийн тоог хэтэрхий багаар үнэлсэн. Тэд гарч болох ослын хэмжээг ойролцоо тооцсон боловч боломжит нас баралтын хэмжээг буруу тооцсон нь харагдаж байна.
    2. Ирээдүйд учирч болошгүй аюул болох хууль эрх зүйн орчны өөрлөлтийг авч хэлэлцээгүй зэрэг нь буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн.

    • 10
      Mr.Red

      Сайн байна уу. Нямсүрэн та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  6. 11
    Батхүлэг

    1. Миний хувьд бүтээгдэхүүнээ сайжруулах буюу урт хугацааны сонголтыг илүүд үзэх байсан. Богино хугацаандаа зардал өндөртэй ч, урт хугацаандаа хэрэглэгчдийн итгэлийг олж авах, брэндийн нэр хүндийг унагахгүй байх давуу талууд үүснэ.

    2. Тухайн үед Тоёота, Датсун, Волксвагэн зэрэг авто үйлдвэрлэгчид америкийн зах зээлд нэвтэрч байсныг харгалзан үзвэл аль болох хурдан хариу үйлдэл үзүүлэх нь зүйтэй байсан. Гэхдээ бизнесийн хамгийн гол зарчим буюу талуудын харилцан ашигтай байдлыг умартаж, зөвхөн өрсөлдөөнд суурилан богино хугацааны шийдвэр гаргасан нь Фордын удирдлагуудын алдаа юм. Тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийг зөрчөөгүй хэдий ч, хэрэглэгчийн амь насанд аюул учруулах эрсдэл өндөр гэдгийг нь мэдсээр байж зах зээлд нийцүүлэх шийдвэр гаргасан нь ёс суртахууны зөрчил гаргасныг илэрхийлж байна. Форд 1980 он гэхэд их хэмжээний алдагдал хүлээсэн нь зах зээлийн зарчмаараа мэдээжийн зүйл байсан бөгөөд тухайн үедээ хохирлыг нөхөн төлөх санхүүгийн чадамжтай байсан нь компанийн хувьд зол болжээ. Удирдлагын буруу шийдвэр компанийг дампуурах хүртэл эрсдэлд оруулж болохыг, мөн бизнес гэдэг бол зөвхөн их мөнгөөр хэмжигдэхгүй гэдгийг энэхүү жишээнээс харж болохоор юм байна.

    • 12
      Mr.Red

      Сайн байна уу. Батхүлэг та 5 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  7. 13
    Bmr

    1. Тухайн үед үүсэх хохиролоос ирээдүйн үнэ цэнэ нь илүү чухал учир Пинтогийн загварыг дахин шинэчилхийг шаардах байсан. Энэ нь үйлдвэрийн ирээдүйн ашиг, нэр хүнд, зах зээлд эзлэх байр суурь юм.
    2. Форд зөвхөн тухайн үеийн зардлаа тооцож ийнхүү шийдэлд хүрсэн. Гэвч энэ сонголт нь нийгэмд болон Фолд-д их хэмжээний хохирол дагуулсан.

    • 14
      Mr.Red

      Сайн байна уу. Bmr та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  8. 15
    Төгөлдөр

    1. Хэрэв би Фордын Маркетинг болоод үйлдвэрлэлийн менежер байсан бол Пинтогийн загварыг өөрчлөхийг шаардах байсан бөгөөл энэ нь Фордын ирээдүйн нэр хүнд болон ашгийг хэрэглэгчдийн итгэл дээр суурилан өсгөх боломж юм.
    2. Ихэнх компани хамгийн их ашгийн төлөө байдаг тэдэнд нэн түрүүнд ашиг чухал байсан ба тэд ирээдүйд болох өөрчлөлт болон гарж болох зардлыг үл тооцсон.

    • 16
      Mr.Red

      Сайн байна уу. Төгөлдөр та 3 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  9. 17
    Erdenee

    Menejir bsan bol zagwaraa urrchluh sanaliig ergelzeegui demjne .. Oiriin hugatsaand zardal baga ch gsn urt hugatsaanii uildwerlel hamgiin hol ni olj awsan bolon tsaashdiin ner hundiin asuudald chuhal anhaarnaa..

    • 18
      Mr.Red

      Сайн байна уу. Erdenee та 1 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

  10. 19
    Санжаажамц

    1) Хэрэв би Фордын Маркетинг болоод үйлдвэрлэлийн менежер байсан бол компани болоод бүтээгдэхүүний нэр хүнд дээр анхаархаас гадна хамгийн том үнэт зүйл болох хэрэглэгч тэр тусмаа хүний амь насанд аюул занал хийлэх шийдвэрийг гаргахгүй байсан. Хэнд ч ямарч энтрепнерүүдэд ийм эрх байхгүй. Хэдий бизнес гэдэг бол нэг талаасаа эрсдэл эрсдэлийн цаан асар их хэмжээний мөнгө, ашиг дагаж байдаг ч гэм зэмгүй хүний амь настай дүйцэх ашиг байхгүй.
    2) Фордын удирдлага, баг хамт олны шийдвэрийг дүгнэх нь: Тэд тооцоолол дээр алдсан учир нь өнөөдөрийн хийсэн тооцоолол нь ирээдүйд үүссэж болохуйц үр дагварт нөлөөлөх хүчин зүйлсийг дутуу тооцсон. МАХ нөлөөлөл 200,000 доллар энэ тоог яаж гаргасан нь сонирхолтой. Хэрэв тэдний тоо

    • 20
      Mr.Red

      Сайн байна уу. Санжаажамц та 4 онооны эзэн боллоо баяр хүргэе. Цаашид идэвхтэй оролцон номын эзэн болоорой. Амжилт!!!

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.