Цахим бизнесийн амжилтын 4 хууль

Цахим бизнесийн амжилтын 4 хууль


Мэдээлэл технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед цахим орчинд явагдах бизнесийн салбар ч үүнийг даган хурдацтай өсөж байгаа билээ. Өнөөдөр  интернеттэй л бол хүн бүр хамгийн зардал багатайгаар өөрийн бизнесээ эрхлэх боломж бүрэн нээлттэй болсон. Цахим зах зээлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг баттай эзэлж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлж, үйл ажиллагаагаа тогтворжуулах нь шинэхэн бизнесменүүдийн хувьд хүндхэн асуудал нь яах аргагүй мөн. Тиймээс цахим бизнесийн салбарт өөрийн бизнесээ эрхлэх гэж байгаа залуу бизнесменүүддээ өөрийн брендийг зах зээлд таниулах, хамгийн их ашгийг бий болгож, үнэнч хэрэглэгчдийг татаж, тогтвортой байр суурь эзлэхэд туслах “Цахим маркетингийн хамгийн чухал 4 хууль”-ийг танилцуулж байна.

#1. Сонсохын хууль

Social media, content marketing-ийн амжилт бага ярьж, их сонсохоос шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл та зах зээлийн өөрчлөлтийг маш нарийн мэдэрдэг байх хэрэгтэй. Үүний тулд та контентууд дээр бичсэн хэрэглэгчдийн сэтгэгдэл, санал бодлыг нь байнга уншиж тэдний хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүнд нь тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж, шинэчилж байх шаардлагатай.

#2. Төвлөрлийн хууль

Бүх хүмүүсийг хамарч, бүх зүйлийг багтаах гээд хэрэггүй. Хамгийн оновчтой зүйлийг олж, түүн дээрээ төвлөрөн маш сайн брендийг бий болгох хэрэгтэй. Жишээ нь amazon.com-ийг үндэслэгч Жефф Безос анх компаниа байгуулах үедээ интернетээр борлуулж болох хамгийн тохиромжтой зүйлсийг жагсааж зөвхөн номонд дээр төвлөрснийхөө үр дүнд амжилтанд хүрсэн.

#3. Чанарын хууль

Чанар амжилтыг дуудна. Нээж үзчихээд л гардаг 10,000 хэрэглэгчээс илүү таны контентийг уншдаг, түгээдэг, сэтгэгдэл бичдэг идэвхтэй 1000 хандагч л танд хэрэгтэй. Хэрэв та тэдний сэтгэл ханамжийг хангалттай эерэг байлгаж чадвал та тэдний цаана байгаа 10,000 хэрэглэгчдэд хүрч чадаж байгаа гэсэн үг юм.

#4. Нөлөөллийн хууль

Таны бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээ, байнгын хэрэглэгчдэд нөлөөлж чадах цахим нөлөөлөгчдийг хайхад цагаа зарцуулж, тэдэнтэй хамтарч ажилла. Та тэдний хэрэгцээт мэдээллийг нь найдвартай эх сурвалжаас авч, сонирхолтой байдлаар тэдэнд хүргэж чадвал та өөр нэг зах зээлийг бий болгож байгаа юм.

Үнэхээр энгийн энэхүү 4 хууль нь цахим бизнесийн тань амжилтын салшгүй хэсэг байх болно гэдэгт итгээрэй. 

Ангилалууд

4 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Mr.Bean

    цахим бизнес эрхэлэхэд хамгийн чухал анхаарал асуудал бол хэрэглэгчдийн анхаарлыг л татах явдал юм. үүний тулд маркетерууд бид энэ бизнесийн зах зээлд бороонд луу усалж, бодолд цаас үйрүүлэхтэй адил ажиллах нь хамгийн чухал. таныг миний далд боловч хэлэх гэсэн санааг минь ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

    • 2
      Mr.Green

      Yeap илүү individual шинжтэй болж эхлэж байгаа. Тиймээс ч тухайн хэрэглэгчийн анхаарлыг татахын тулд илүү нарийн, гүн гүнзгий мэдэх шаардлага тулгардаг болсон. Гэвч ямар ч төрлийн ямар ч шинж чанартай байсан хүмүүстэй учирхад цахим бизнесийн хувьд хамгийн чухал зүйл бол итгэлцэлийг бий болгоход л чиглэдэг.

  2. 4
    Ms.Gold

    Бидний нийтлэлийг уншиж, дэмждэг эрхэм уншигч та бүхэнхдээ талархлаа.
    Та бүхэн бидэнтэй “Цахим бизнес эрхэлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?” гэдэг дээр санал бодлоо хуваалцана уу . Маркетинг гэдэг бол шинэ санааны эрэлхийлэл байдаг учир үргэлж амжилтанд хүргэх тогтсон нэг стратеги гэж байхгүй. Тиймээс хамтдаа амжилтанд хүрэх арга замаа тодорхойлж яагаад болохгүй гэж 🙂
    Урагшаа залуусаа

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.