БОД, БИЧ, ХОЖ


Залуу энтрепренерүүдийнхээ аливааг шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх үүднээс манай сайт цувралаар кейс оруулж байхаар болсон билээ. Залуу шинжээчдээ урамшуулах үүднээс кейсүүдээ шагналтай болгож байна. Нийт цуврал 8 кейсэнд хамгийн оновчтой үндэслэлтэй хариуг бичин, хамгийн өндөр оноо цуглуулсан нэг уншигчид Рейд Хоффманы “ТА ӨӨРӨӨ СТАРТ-АП КОМПАНИ” номыг бэлэглэх болно.

Уралдаан доорх дүрмийн дагуу явагдах болно.

1. Хоёр дугаар кейсээс ес дүгээр кейсийг хамарна.

2. Хариултаа сэтгэгдэл хэсэгт үлдээнэ. Оролцогч бүр нэг л удаа хариулна.

3. Кейсийг долоон хоногийн зайтай нийтэлнэ. Шинэ кейс тавигдахаас өмнө уншигчдын авсан оноо болон байрыг нийтэлж фэйсбүүк хуудсанд байршуулна.

4. Эхний 10 хүн л зөвхөн оноо авах бөгөөд хамгийн оновчтой үндэслэлтэй хариунд 5 оноо, оновчтой хариунд 3 оноо. Хамгийн эхний оновчтой хариунд +1 оноог өгөх болно.

5.  Оролцогчид тэмцээний дундаас оролцох боломжтой бөгөөд тухайн долоо хоногийн кейсээс эхэлж оролцоно. Мөн өмнөх долоо хоногийн кейсүүдийн оновчтой 10 хариулт бүрдээгүй тохиолдолд нөхөн хариулж оноо авч болно.

Дүрэм маш энгийн байгаа биз. Та бүхэнд амжилт хүсье!!! БОД, БИЧ, ХОЖ!!!

Цуврал кейсүүд:

                                     ЭХЛЭХ                             ТӨЛӨВ

 

1 Сэтгэгдэл

бичих
  1. 1
    Bayasgalan

    Setgegdel uldeeh heseg deer copy, paste hiij bolohgui yum.
    Krilleer urt yum bichih geheer jaahan tuvugtei baidag.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.