CES2015 онцлох 3 бүтээгдэхүүн

CES2015 онцлох 3 бүтээгдэхүүн


Та бүхэнд шинэ оны болон энэ өдрийн мэндийг хүргэж байна. 2015 он бол технологийн жил байх болно. Энэ онд технологийн салбарт ямар шинэ нээлт, бүтээгдэхүүн бий болох бол гэхээс тэсэж ядаж байна уу?  Энэ сарын 6-9 хооронд АНУ-н Лас Вегас хотод зохион байгуулагдаж буй CES2015 арга хэмжээнээс дээрх асуултын хариуг олж болох юм.  Технологийн салбарын бүхий л хүчтэй тоглогчид, старт апууд өөрсдийн цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар нэгэн дээвэр доор цугларцгаажээ. Эхний өдрийн байдлаар бид та бүхэнд дараах гурван бүтээгдэхүүнийг онцлон танилцуулж байна.

1. DITTO

Ditto бол Андройд, IOS төхөөрөмж дэмжин ажилладаг мэдэгдлийн төхөөрөмж юм. Таны өмнө нь тохируулсан тохиргооны дагуу, тухайн хүн тантай холбогдох, э-мейл илгээх, юм бичих үед  энэ төхөөрөмж чичирч дохио өгөх юм. Дуудлага эсвэл мэдэгдэл ирэх үед утас мөн л чичирдэг байхад энэ төхөөрөмж чухам ямар хэрэгтэй вэ? Уг төхөөрөмж нь усны хамгаалалттай мөн 4-6 сарын турш цэнэгээ барина. Та бассейнд сэлэх, шүршүүрт орох, гэрийнхээ гадаа юм хийх, утсаа цэнэглэх үедээ уг төхөөрөмжийг хувцсандаа эсвэл биедээ зүүхэд л болно. Таны утсанд чухал дуудлага, э-мейл ирэх үед та түүнийг цаг алдалгүй мэдэх боломжтой юм.  Мөн энд тэнд утсаа мартсан үед тань дохио өгч сануулах болно.  Төхөөрөмж зах зээл дээр $39,95-оор зарагдах аж.

0105_ditto-730x410

2.PARROT POT

Магадгүй та томилолтоор явах болсон. Аль эсвэл цэцэг арчлахдаа тааруу нэгэн байж гэж бодъё. Асуудал шийдэгджээ. Таны хайртай ургамлыг таны өмнөөс арчлаад байх ухаалаг төхөөрөмжийг  Францын PARROT компани бүтээжээ. Уг цэцгийн сав нь 2,2 литрийн усны багтаамжтай, чийг, нар, хөрс, дулаан гэсэн 4 төрлийн мэдрэгчтэй. Эдгээр мэдрэгчид таны утсан дээр суусан апп уруу ургамлын мэдээллийг дамжуулах юм. Уг апп нь 7000 ургамлын сантай учир та ямар ургамал тарьж байгаа заагаад өгөхөд л болно. Хэрхэн ямар хэмжээгээр услах уу? нартай газар тавих эсэх гэх мэт бүхий л зөвлөгөөг апп өгч, сануулж байх болно. Төхөөрөмж нь WiFi холболттой учир хаанаас ч гэсэн мэдээллээ авах боломжтой, мөн 1 жил цэнэгээ барих тул удаан хугацаагаар явсан ч болно.  Хэрвээ усны нөөц багасвал төхөөрөмж цэцгийг байж болох хамгийн бага хэмжээгээр буюу үхүүлэхгүй байхаар услах болно.  Одоогоор зах зээлд ямар үнээр борлуулах нь тодорхойгүй байгаа аж.

3. LYVE

Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэдэг байх аа. Бид бүхэн алхам бүрдээ зураг дарах болж. Хуримтлагдсаар хуримтлагдсаар тэр их зураг нэг л асуудалд хүргэнэ, хэрхэн яаж хадгалах вэ? Утас, таблет, компьютерын багтаамж дүүрчихнэ. Клауд орчинд хадгалах нь эрсдэл өндөртэй. Энэ бүх асуудлыг 2012 онд байгуулагдсан старт ап компани болох Lyve Mind, Inc-хан ухаалгаар шийджээ. 2TB бүхий багтаамжтай хувийн клауд төхөөрөмж. Бүхий л зураг, видеогоо нэг санд хадгална. Төхөөрөмж нь андройд, ios, windows гээд бүхий л системийг дэмжиж ажилдаг. Мөн usb, hdmi, sd card, wifi, ethernet холболтуудтай. Хүсвэл та зургаа хялбархан гэгч нь цахим сүлжээгээр түгээж болно. Үр хүүхдүүддээ хэдэн том зургийн альбом үлдээх биш харин дурсамжаар дүүрэн ганц жижиг төхөөрөмж үлдээх нь дээ. Мэргэжлийн зурагчдад бол үнэхээр хэрэгтэй эд байна. Зах зээл дээр $299, 199$ гэсэн хоёр төрлийн сонголттойгоор зарагдаж байгаа аж.

Энтрепренерүүдийн эдгээр шинэ санаа, технологи, шийдэл бидний амьдралыг улам л хялбар болгож байна. Үүнд л энтрепренер байхын утга учир орших биз. Бид технологийн талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй уншигч та бүхэнд хүргэж байх болно.

НИЙТЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ LIKE&SHARE ХИЙГЭЭРЭЙ!!!

3 Сэтгэгдлүүд

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.