Ажлын бүтээмжид өнгө нөлөөлөх нь

Ажлын бүтээмжид өнгө нөлөөлөх нь


Оффисын өрөөгөө ажлын онцлог, ажилчдын сэтгэл зүйд тохируулан тохижуулж, будах нь ажилчдын бүтээмжид нөлөөтэй байдаг байна. Бүтээмжийг нэмэгдүүлэх өнгө нь чухам ямар өнгө байх нь ажлын онцлогоос шалтгаалдаг ба зөвхөн нэг өнгөөр дагнах бус харин олон өнгийн хольцыг ажилчид өөрсдөдөө тохируулан сонгох нь илүү үр дүнтэй байдаг. Ингээд гол 4 өнгө болох цэнхэр, ногоон, шар улааныг дэлгэрүүлэн авч үзэцгээе.

Цэнхэр: Энэхүү өнгө нь амгалан тайван байдлыг бий болгох ба ажилчдыг нэг ажилдаа төвлөрөн ажиллахад нь тусална. Цэнхэр өнгийг нь оффисын ерөнхий өнгөөр сонгож оффисоо бүхлээр нь будахад тохиромжтой өнгө юм. Харин бусад өнгийг туслах өнгө мэтээр ажлын ширээ сандал зэрэгт ашиглах нь тохиромжтой байдаг байна.

Ногоон: Энэхүү өнгө нь урт хугацаагаар ажилладаг хүмүүст их тохиромжтой юм.  Нүд ядраах нь бага байдаг ба тайван байж цагийг үр ашигтай өнгөрүүлэх боломжийг олгодог.

Шар: Энэхүү өнгө нь өөдрөг өнгө гэж тооцогддог ба бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөтэй гэж үздэг. Иймээс загвар зохион бүтээгч, зураач, маркетер зэрэг бүтээлч байх шаардлагатай хүмүүс шар өнгөөр өөрсдийгөө хүрээлэх нь үр дүнтэй.

Улаан: Эрч хүчний өнгө. Бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг өнгө гэж үздэг. Зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг хурдасгах нөлөөтэй байдаг ба сэтгэл хөдлөлийг өдөөдөг байна. Мөн ямар нэг чухал байнга харцанд өртөж байх ёстой зүйл байвал энэхүү өнгийг ашиглан анхаарлыг нь татаж болно.

Эцэст нь хэлэхэд энэхүү өнгийн нөлөө нь хүний сэтгэл зүйтэй ихээхэн холбоотой тул сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан өөр өөрөөр нөлөөлж болох юм.

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.