Google хэнтэй дайтах хэрэгтэй вэ?

Google хэнтэй дайтах хэрэгтэй вэ?


Андройд уу эсвэл Iphone уу? Facebook үү эсвэл Google+ уу? Эдгээр өрсөлдөөнийг хэн ч гэсэн хараад, хэн хэнтэйгээ өрсөлдөөд байгааг ойлгох биз. Тэдний цаг үргэлж өрсөлдөх өрсөлдөөнийг бид хэвийн зүйл мэт хүлээж авах болж. Google-тэй өрсөлдөгч компаниуд цөөнгүй хэдий ч тэдний халааснаас мөнгийг нь хулгайлаад байгаа нэгэн компани, тэдний санааг үнэхээр их зовоож байгаа бололтой. Ирэх хэдэн жилийн турш бидний үзэх ёстой өрсөлдөөн, Google-н жинхэнэ өрсөлдөгч бол яах аргагүй Amazon юм.

Google бол хайлтын үйлчилгээ үзүүлдэг компани. Яг үнэндээ бол хүмүүсийн онлайн худалдаа хийхээсээ өмнө хийдэг хайлтуудаас мөнгө олдог үйлчилгээ гэж ойлгож болно. Хайлтуудын үр дүн гарч ирэх хэсэг бол суртачилгаа байрлах газар. Жишээлбэл та ягаан өнгийн цүнх хайлаа гэж бодоё. Тэгвэл  google-д мөнгө төлсөн цүнхний компани, тэдний сурталчилгаа хайлтын үр дүнгийн жагсаалтын хамгийн дээгүүр гарч ирэх болно. Google дээрх нийт хайлтын 20%-г худалдааны хайлтууд эзэлдэг гэсэн судалгаа бий.

Google-н санааг зовоогоод байгаа тэр зүйл бол хэрэглэгчид авахыг хүссэн бараагаа google дээр хайхын оронд шууд л Amazon сайт, апп дээр хайн худалдан авалт хийж буй хандлага хурдтай өсч байгаа явдал юм. Энэ хандлагыг батлах хэдэн тоо бий. Цахим ертөнц дэх хэрэгчдийн үйл хөдлөлийг судалдаг ComScore компаний мэдээлснээр Амазон дээрх хайлт жил бүр 73%-иар өсөж байна. Өнгөрсөн жил гэхэд л суурин компьютераас хайх хайлт 47%-иар өссөн. Мөн сүүлийн 2 жилийн хугацаанд утсаараа интернет хэрэглэгчдийн тоо суурин компьютер ашигладаг хэрэглэгчдээс аль хэдийн хол давжээ. Утсан дээрээ хайлт хийхдээ google ашиглахын оронд апп ашиглах нь хамаагүй амар.

Энэ талаар бодож үзээрэй. Яагаад дараах алхамыг дамжих ёстой гэж:

  • Утсан дээрээ веб хөтчөө нээн
  • Google хайлт дээр “гагнуурын бэлий” гэж хайна
  • Илэрцүүдийг богино холбоосоор жагсаан харуулна
  • Жагсаалтаас дэлгүүрээ сонгож орно
  • Бүтээгдэхүнийг картанд нэмнэ
  • Кредит картны мэдээллээ оруулна
  • Хаягаа оруулна
  • Хүргэлтийн нөхцөлөө сонгож төлбөрөө төлнө

Ингэхийн оронд:

  • Амазон аппликейшнийг утсан дээрээ нээн
  • “гагнуурын бэлий” гэж хайна
  • Худалдаж авах товчон дээр дарснаар өмнөх мэдээлэл
    хаягаар тань худалдан авалт хийгдэж гэрт тань
    бараа очих болно.

Нөхцөл байдал google-н хувьд улам бүр хэцүү болж ирж байна. Учир нь Amazon өөрсдийн гэсэн ухаалаг утас, таблетаа худалдаанд гаргаад байгаа билээ. “Fire Phone” хэмээх энэхүү утас нь 4.7 инчийн дэлгэцтэй бөгөөд сүүлийн үеийн ухаалаг утсанд байж болох бүх зүйлийг багтаасан байна. Гол давуу тал нь Amazon-ий бүх үйлчилгээнд шууд нэвтрэхээс гадна онлайн худалдаа хийхдээ бараагаа 3-D дүрслэлээр харах боломжтой ажээ. Үүнээс гадна ухаалаг утсанд суурилсан зураг таних “Firefly” технологийн тусламжтайгаар хэрэглэгчийн харж байгаа объектийг таньж Амазоны онлайн дэлгүүрт зарагдаж байгаа эсэхийг хэлж өгөх юм байна. “Firefly”-ийг ашиглан 100 сая орчим эд зүйлийг таних боломжтой гэж Амазоны CEO онцолсон. Хэдийгээр утасны борлуулалт маш муу байгаа хэдий ч, Амазоны гүйцэтгэх захирал Жэф Безос бууж өгөх бодолгүй байгаагаа саяхан болсон нэгэн технологийн чуулган дээр хэлсэн байна.

Харамсалтай нь Google хэрэглэгчээ өдөр ирэх тусам алдсаар байна. Хар дарсан зүүднээсээ салах арга тэдэнд бий болов уу. Дайнд хэн ялалт байгуулах бол?

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.