Онлайн маркетингийн тухайд 2014 оноос дүгнэх зүйлс

Онлайн маркетингийн тухайд 2014 оноос дүгнэх зүйлс


Удахгүй энэ жил дуусч шинэ жил ирэх гэж байна. Бүгд л өнгөрсөн жилийн алдаа оноо, амжилт сургамж юу байв хэмээн дүгнэж, дараа жил хэрхэн юу хийх талаар төлөвлөгөөгөө гаргадаг.  AudienceBloom.com-н үүсгэн байгуулагч Жэйсон Дэмэрс 2014 онд зонхилсон онлайн маркетингийн чиг хандлагуудыг нэгтгэн дүгнэж, цаашдын төлөвийн талаар хэрхэн таамаглаж байгаагаа та бүхэнд танилцуулж байна.

1. Контент маркетингийн цар хүрээ хэзээ хэзээнээс ч илүү өргөжнө

Хэрэглэгчдэд уламжлалт маркетингт үр дүнгээ үзүүлэхээ больж, тэд зурагтын реклам үзэхгүй, сэтгүүлийн сурталчилгааг тоож харахаа больсон. Харин тэрний оронд интернетээс илүү их мэдээллийг авч байна. Ухаалаг маркетерууд үүнийг аль хэдийн олж хараад үүнд чиглэсэн үйл ажиллагааг явуулах болсон.  Энэ байдал мэдээж цаашид улам нэмэгдэх болно. Тиймээс бизнес эрхлэгчид, маркетерууд энэ тал дээр мэдлэг дутуу бол тэр байдлаа засах шаардлага тулгарч байгаа юм.

2. Олон нийтийн сүлжээ ашиглан маркетинг хийхдээ илүү өвөрмөц байх шаардлага тулгарна

Зөвхөн Фэйсбүүк, Твиттэр, Линкэдн зэрэг түгээмэл хэдэн олон нийтийн сүлжээнээс гадна өөр олон олон шинээр гарч буй сүлжээнүүдийг ч мөн ашиглах шаардлагатай юм. Хамгийн гол нь таны зорилтот зах зээл тань аль сүлжээнд илүү идэвхитэй байна, өрсөлдөгч нар тань алийг илүү хэрэглэж амжилттай байгаад байна гэдгийг тодорхойлох нь чухал. Ямартаа ч Фэйсбүүк, Твиттэр, Линкэдн зэрэг нь маркетеруудийн хамгийн өргөн хэрэглэж байгаа олон нийтийн сүлжээ байсаар байгаа юм.

Хамгийн олон хэрэглэгчтэй сошиал платформууд

Untitled
3. Зураг-төвт мэдээллүүд /Инфографик/ давамгайлах болно

2014 онд маркетеруудын 70% нь маркетингийн төлөвлөгөөнийхөө цөмийг зураг-төвт контент болгосон байна. Блог болон олон нийтийн сүлжээгээр нийтэлж буй мэдээлэлдээ яг голыг нь олсон зохимжтой зургийг хамтад нь байрлуулснаар хэрэглэгчдийн анхаарлыг татахад туйлын ач холбогдолтой болж байгаа юм.

4. Том амжилтыг жижиг зүйл л авчирна

Хэрэглэгчдийн байнга бөмбөгдөж байдаг сурталчилгаа, мэдээллүүд залхааж орхидог. Америкт нэг хүн өдөрт дунджаар 250-аас хэдэн мянга хүртлэх зар сурталчилгаа бүтээгдэхүүний танилцуулга зэргийг ямар нэгэн байдлаар авч байдаг. Тэгэхээр таны сурталчилгаа урт байлаа гээд, чанга байлаа үр дүнтэй байх нь юу бол. Харин тэрний оронд хэрхэн тэр олноос онцгойрох вэ гэдгийг олох нь чухал. Хэрэглэгчид яг юу хүлээж буйд нь анхаарлаа хандуулж, сурталчилгаагаа элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлсээр чимэхээс илүү энгийн байснаар амжилт олсон жишээ олон бий.

5. Хэрэглэгчид рүү чиглэе гэвэл гар утас руу онил

Гар утсан дээр ачаалах контент бол таны маркетингийн төлөвлөгөөнд ихээхэн ач холбогдолтой зүйл гэдгийг бүхий л маркетерууд мэддэг ч төдийлөн түгээмэл ашиглаж чаддаггүй. Гар утасны ач холбогдлыг ойлгох нэг хэрэг, энэ талаар бодож үзэн хэрэгжүүлэх нь өөр хэрэг юм.

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.