Whatsapp-аас суралцах 4 тоо

Whatsapp-аас суралцах 4 тоо


Өнгөрсөн 2 дугаар сард технологийн ертөнцийн хамгийн том наймаа болсон. Толгой эргэм өндөр дүнтэй наймаа. Facebook компани Whatsapp мессенжэрийн үйлчилгээг $19 тэрбум доллараар авсан явдал юм.

Whatsapp бол амжилтанд хүрэхээр тэмүүлж буй старт-апуудын хувьд сайхан хичээл болохоор жишээ. Sequoia венч хөрөнгө оруулалтын компанийн Mike Goguen энэ талаар нэгэн чуулган дээр ийнхүү ярьжээ.

Тэсрэлттэйгээр урагшилж байгаа, алсыг харсан, үнэнч хэрэглэгчдийг бий болгосон компанийг олно гэдэг маш чухал” хэмээн онцлон, эдгээр шинжийг бүгдийн агуулсан хэдэн компаний нэг бол яах аргагүй Whatsapp хэмээжээ.

Хамгийн гол нь Whatsapp энэ бүгдийг их мөнгө зарцуулан хийгээгүйд байгаа юм. Энэ бол өсөлттэй старт-апийг тодорхойлох үзүүлэлт. Түүний хэлэх гээд байгаа санааг 450, 32, 1, 0 гэсэн эдгээр тоонуудаас харж болох юм.

  • Whatsapp-г сард 450 сая хүн идэвхтэй ашигладаг.
  • Хурдтай өсөлттэй компанийг бий болгоход 32 инженер л авч ажиллуулсан.
  • Үйлчилгээг ашиглахын тулд жилд ердөө $1 доллар төлнө.
  • Хамгийн чухал нь Whatsapp маркетингдаа 0 доллар зарцуулсанд байгаа юм.

Seqouia бол Whatsapp-н цор ганц хөрөнгө оруулагч. Энэ наймаанаас $3 тэрбум орчим долларын ашиг олсон.

Хэрэглэгчдийн өсөлтийг харвал:

WhatsApp_users

 

+ Одоогоор сэтгэгдэл алга байна.

бичих

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.