Таны илтгэлийг гайхамшигтай болгох программууд

Таны илтгэлийг гайхамшигтай болгох программууд


“Илтгэл тань хүртээмжтэй болж чадахгүй байна уу? Та улиг болсон хуучин загвартаа баригдсаар л байна уу?” Тийм бол та анхаарлаа түр нааш нь хандуулна нуу.

Бидний олонх нь өдөр тутам ямар нэгэн байдлаар илтгэл бэлдэж, хэлэлцүүлж мөн сонсож байдаг. Тэрхүү илтгэл маань ажил хэргийн, сургалтын, уралдаан тэмцээний гэх мэтчилэн олон янз байдаг хэдий ч гол мөн чанар ямар нэгэн мэдээ мэдээлэл бусдад хүргэхэд оршино. Үнэнийг хэлэхэд таны илтгэл  сонирхол татахуйц байхгүй бол хэдий үнэн зөв юм ярилаа ч бусдад хүртээмжтэй болох нь юу л бол. Тэгэхлээр энэ удаад бид таны илтгэлд амь оруулах 4 програмыг танилцуулж байна.

1. Knovio

Knovio таны илтгэлд  аудио болон видео нэмэх боломжийг олгодог чөлөөтэй, ашиглахад хялбар программ юм. Мөн Knovioн тусламжтайгаар өөрийн одоо байгаа PowerPoint дээр байгаа танилцуулгаа  хялбархнаар  аудио, видео болон шинэ хуудас агуулга нэмээд ашиглах боломжтой юм. Мөн э-мэйл болон бусад олон нийтийн сүлжээгээр танилцуулгаа тараах боломжтой. Knovioн тухай та бүгдэд хүргэх хамгийн чухал зүйл гэвэл  таны илтгэл бизнес, боловсрол, эсвэл хувийн хэрэгцээнд зориулж байгаа эсэхээс үл хамааран тоо хэмжээ багтаамж үл харгалзан  ямар ч үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

Энэхүү видеог үзвэл Knovioг хэрхэн ажилладаг болохыг харж болно.

 Зөвлөгөө: Маш сайн дижитал илтгэл тавихыг хүссэн тохиолдолд Knovio нь хүчирхэг зэвсэг байх болно. Гэвч хүмүүс PowerPoint-г ашигласаар байна. Биечлэн илтгэл тавих боломжгүй үед ашиглах нь илүү тохиромжтой оновчтой байдаг

2. Prezi

Prezi нь анх 2010 онд танилцуулж байсан программ бөгөөд таны илтгэлийг хөдөлгөөнт хэлбэрт оруулан сонсогчдын сонирхлыг татах зэрэг олон боломжийг олгодог. Prezi нь аль ч чиглэлээр ашиглах боломжтой энгийн бөгөөд ойлгомжтой программ юм. Илтгэлээ бэлдэхийн өмнө та программаа суулгах хэрэгтэй бөгөөд www.prezi.com веб хуудсанд бүртгүүлэн эрхээ нээлгэнэ. Таны хэрэгцээнээс хамааран 3н төрлийн эрх үүснэ. Үүнээс Public эрх нь үнэ төлбөргүй бөгөөд Enjoy болон Pro таны хэрэглээ шаардлагаас хамааран тодорхой хэмжээний үнэтэй юм. Public  эрхтэй үед онлайн, болон компьютерт суурилдаг хувилбаруудын аль алийг нь ашиглах боломжтой бөгөөд энэхүү эрх нь тодорхой хугацаа болон багтаамжийн хүрээнд хүчин төгөлдөр юм. Хэрэв та хүсвэл төлбөртэй эрхийг нь авч илүү их багтаамж болон олон олон сонголт бүхий загваруудыг сонгон ашиглах боломжтой .

Энэхүү видеог үзвэл Prezi-г хэрхэн ажилладаг болохыг харж болно.

Зөвлөгөө:Prezi нь уламжлалт PowerPoint дээр бэлтгэгдсэн агуулгын хүрээнд илүү дэвшилтэд шинэлэг байдлаар таны илтгэлийг бусдад хүргэх болно. Олон хүмүүст мэдээлэл хүргэх, тэдгээрийн анхаарлыг татахыг хүсэж байвал Prezi хамгийн зөв сонголт.

3. PowToon

Та илтгэлээ бэлтгэх гадуур дэлгэрээгүй программыг хайж байна уу? Тийм бол танд PowToon программыг санал болгож байна. PowToon нь ашиглахад маш хялбар бөгөөд таны илтгэлийг хөдөлгөөнт хүүхэлдэйн хэлбэрээр бусдын анхаарлыг татахуйцаар хийхэд тусална. Та ямар нэгэн нэмэлт зураг төсөл, техникийн ур чадваргүйгээр гайхалтай хөдөлгөөнт танилцуулга бэлдэж болно.

PowToon-г ашиглах нь хэцүү гэж та санаа зовж байна уу? PowToon програм нь PowerPoint дээр илтгэл бэлдэхтэй төстэй бөгөөд гол ялгаа нь таны слайдад хөдөлгөөн нэмэх юм. Энэ бол амархан гэдгийг та ашиглаж үзээд шууд мэдэх болно. PowToon програмын үнэ төлбөргүй эрх нь тодорхой хугацаа болон нөхцөлд ашиглах боломжтой. Та багтаамжаасаа шалтгаалан хэд хэдэн илтгэл бэлдэж болох бөгөөд таны танилцуулга бичлэг нь хамгийн уртдаа 5 минут байна. Мөн илтгэлд тань PowToon лого нь байрласан байх болно. Хэрэв та урт, тамга байхгүй илтгэл бэлдэхийг хүсвэл PowToon програмын эрхийг тодорхой төлбөр төлөн авах боломжтой юм.

Энэхүү видеог үзвэл PowToon-г хэрхэн ажилладаг болохыг харж болно

Зөвлөгөө: PowToon программыг богино хэмжээний танилцуулга болон дүгнэлтэд ашиглах нь тохиромжтой. PowToon танилцуулгын хувьд шинэлэг арга хэрэгсэл хэдий ч олон агуулга бүхий зүйлийг хийх нь хэцүү байж магадгүй. Илтгэлийн үеэр ерөнхий  сэдвийг танилцуулахад  PowToon ашиглах нь илүү тохиромжтой бөгөөд хүмүүсийн анхаарлыг татахад тань туслах болно.

4. Emaze

Emaze бол  хэрэглэхэд энгийн бөгөөд өвөрмөц програм юм. Өнөөдрийн байдлаар дэлхий дээрх олон мянган илтгэлийн хамгийн сайн загварууд нь Emaze дээр хийгдсэн байдаг. Таны илтгэлийн сэдэв ямар ч байж болно Emaze танд сонин, сэтгүүл, санхүү, маркетинг гэх мэтчилэн жишээ загваруудыг санал болгох бөгөөд хэрэв та хүсвэл өөрийн өвөрмөц, шинэлэг загварыг хялбархнаар бүтээж болно. Та ямар ч төлбөр төлөхгүйгээр Emaze-г тодорхой хэмжээнд ашиглах боломжтой бөгөөд хүсвэл та сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлснөөр мэргэжлийн зохион бүтээгчдийн санал болгосон, дахин давтагдашгүй загваруудыг авч ашиглах боломжтой. Энэ таны цаг завыг хэмнээд зогсохгүй өөр бусад зүйлдээ анхаарахад тань туслах болно. Илтгэлээ хэлэлцүүлж дууссан тохиолдолд та өөрийнхөө хаягаараа дамжуулан бусадтай хуваалцах боломжтой. Мөн та ердийн PowerPoint дээр бэлдсэн илтгэлээ Emaze-уу шилжүүлж болно.

Энэхүү видеог үзвэл Emaze хэрхэн ажилладаг болохыг харж болно

Зөвлөгөө: Ямар нэгэн тоо мэдээлэл төсөл хөтөлбөрийн үр дүнг танилцуулахаар бол Emaze-г ашиглах нь тохиромжтой учир нь тоо мэдээллийг харьцуулан график, хүснэгт, диаграммаар үзүүлэх нь хялбар байдаг.

Мөн та бүхний илтгэлд амь оруулах эдгээр программуудаас илтгэлдээ тохиромжтой, үр ашигтай, сонирхолтой, өөрийн цаг завыг хэмнэх, өөрт таарсан, хэрэглэхэд хялбар  программыг сонгон хэрэглэх нь чухал юм.

Танд амжилт хүсье!!!

17 Сэтгэгдлүүд

бичих
  1. 2
    Ялалт

    Маш сайхан сэтгэгдэл үлдээж байна. Хурдацтай хөгжиж байгаа энэ үед мэдээ мэдээллийг хурдан шуурхай хүргэж түгээж байгаарай.

  2. 4
    Б.Баяржавхлан

    Таны тавьсан нийтлэлүүд их гоё байдаг шүү.Өшөө олон өсвөр насныханд зориулсан хэрэгтэй мэдээлэл тавиарай.
    Амжилт хүсье !!!!

  3. 5
    Max

    Танай сайт их мундаг бусдаас ялгарсан мэдээлэлтэй юм байна, сая л ийм сайт байгаа гэдгийг мэдлээ.

    Та нарын ажилд амжилт хүсэе!

  4. 6
    javkhlan

    Edgeer website-d free trails 30 days baidag busad ued yaadiin boloo? burtguulehees gaihaad baina. Une tulburgui heseg gej bdag bolu

  5. 9
    bonnie

    emaze dr persantation xiigeed download xiix gxer tolbortei uptade xj bj tataj awax yostoi gd bx ymaa yax wee? @youngreader pls help me

  6. 10
    davaa

    bi prezi g ashiglaj bsan amarhan l yum bilee ….. gehdee ene dansaar mongo shiljuuleh gdg zuil yum bolgond garch ireh yum mgl ooos ymar card -rr gadaadiin iim prograamm burtguuleh we. Engiin haan banknii visa esuul union pay ntr ees dansaa bicheed tolboroo hiij boldog yumuu eswel zaawalchgui aihtar golden master ntr card bh yostoi yu pay n oiroltsoogoor hed orchim bdiin bol todorhoi tailbar oogoooch ….

  7. 11
    Золбоо

    Мэдээлэл өгсөнд баярлалаа мэдэхгүй юм гарч ирж байна. Өшөө илүү цаг алдалгүй мэдээлэл хүргэж байгаарай. Мэдээллүүдийнх дор тэр сайтынх нь линкийг оруулад өгвөл бас зарим хүмүүст хялбар болох байх гэж бодлоо.

  8. 13
    Maral

    Mash ih heregtei medeelel bna bayrlla zarim iltgel tavih bichlegig n uzle uneher orchin uyiin sedeltei shildeg iltgel tavihad nuluuluhuic iltgel bna :))

  9. 17
    Boloroo

    Uneheer ih bayrlalaa end bgaa buh medeelel mash gaihaltai bgd uneheer hurteemjtei ymaaa. tanai hamt olond amjilt husiiii. hairtai bolchloo shuu ta nart. ENE SITE_D hahaha.

+ Сэтгэгдэл үлдээх