Халловийнаар аймшигт мангас, Зул сараар энэрэлт өвлийн өвгөн

Халловийнаар аймшигт мангас, Зул сараар энэрэлт өвлийн өвгөн


Жил бүрйн халловийны баяраар хаа саагүй цус сорогч, хүн чоно, шуламнууд харагдаж тун чиг айдастай байдаг билээ. Гэтэл санхүүгийн салбарын аймшигт мангас, цус сорогч, мангасууд нь хэн юм болоо. Энэхүү нийтлэлдээ  зөвхөн Волл стрийт (Wall street)-г ч бус улс гүрнийг айдаст автуулж чадсан айдас төрүүлэгчдийн нэгэн болох Жорж Соросын тухай онцлоё.

Бизнесийн магнат, эрсдэлт хөрөнгө оруулагч, либерал үзэлч Жорж Сорос нь 1992 онд Английн төв банкыг нилээд сандаргасан нэгэн шийдвэрээрээ “Английн төв банкыг нураасан хүн” гэх нэрийдэлтэй болжээ. Тэрээр бусад валют арилжаалагчидтай хамт  1992.9.16 өдөр буюу хар лхагва гараг гэж нэрлэгдсэн энэхүү өдөр ихээхэн хэмжээний фунт стерлингийн шилжүүлэг хийсэн юм. Энэхүү үйлдэл нь төв банкыг нураан сүйтгээгүй ч Их Британыг Европын валютын ханшийн системээс (ERM) гаргахад хүргэсэн юм.

Хэдийгээр Их Бритайн нь 1990-д онд эдийн засгийн уналттай байсан ч Европын валютын ханшийн системд нэгдэж чадсан юм. Ингэснээр фунтыг Германы мөнгөн тэмдэгттэй уях  боломжтой болж Европ болон Их Бритайны хөрөнгө оруулалтын орчинг илүү тодорхой болгох давуу талтай байсан. Эдийн засгийн хүнд нөхцөлд фунт нь зах зээлийн механизмийг хүчирэхээ больсон нь ажиглагдаж эхэлсэн юм. Валют арилжаалагчид нь санхүүгийн орчин илүү муудахыг хүлээн, их хэмжээний фунтыг зах зээлд нийлүүлэн борлуулж ашиг олсон юм. Зах зээлд нийлүүлэлт ихээхэн хэмжээгэр хийгдэж фунтын үнэ буурсан байна. Энэ үед ихээхэн хэмжээгээр оролцож байсан хүн нь Жорс Сорос ба фунтын минут бүрийн үнэгүйдэлээс хэдэн сая фунтын ашиг олж байсан юм.Тэрээр энэхүү үйл явдлаас 1 тэрбум $ ашиг олсон юм.How-soros-broke-the-bank-of-England

Соросын хэрэгжүүлсэн стратегийг хялбараар тайлбарлабал: Сорос 1  сая фунт худалдан авсанаа 2 сая доллараар худалдсан (GBP/USD=2). Фунт үнэгүйдэх үед (GBP=USD 1.5 ) фунтаа дахин худалдан авсан.  Эцэст нь 0.5 сая долларын ашигтай үлдсэн. Хэдийгээр энэхүү хүнд өдрийг хар Лхагва гараг гэж нэрийддэг ч зарим хүмүүс ERM-г хямралын механизм гэж нэрийдээд энэхүү хямралын механизмаас ангижирсан цагаан лхагва гараг, алтан лхагва гараг гэж нэрэлцгээдэг.

Улс гүрнүүд, бүр нарийвчилбал улсын төв банкуудын айдас нь Жорж Сорос байж болох ч зарим хүмүүсийн хувьд зул сарын баярын өвлийн өвгөн нь болдог билээ. Шинэ үеийн филантропийн илэрхийлэл гэгддэг Жорж Сорос нь олон мянган хүнд өөрийн гараа сунгаж тусалдаг билээ. 1970- д онд оюутнуудад их сургуульд сурах боломжийг олгосноор эхэлсэн энэхүү ажил нь одоо нээлттэй нийгэм сан хүртлээ өргөжиж, жил бүр 500 мянган долларын тусламж үзүүлж байна. Эцэст нь Жорж Сорос аймшигт мангас уу эсвэл сайхан сэтгэлт өвлийн өвгөн үү гэдэг асуулт үлдлээ.

1 Сэтгэгдэл

бичих

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.