Кейс 1: ВЖИ пүүс

Кейс 1: ВЖИ пүүс


Залуу энтрепренерүүдийнхээ аливааг шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх үүднээс бид бүхэн цувралаар кейс оруулж байхаар болсон билээ. Ингээд та бүхэнд хамгийн эхний кейсийг хүргэж байна. Энэ удаагын кейс байгууллагын зан төлөв, тэр дундаа удирдлага ажилтан хоорондын харилцааны тухай байх болно.

“ВЖИ” пүүс

Эгон Шнелл хэмээх авьяаслаг залуу инженер электроникийн салбарт ажиллаж байв. Инженерийн хувьд тэрээр уг пүүст амжилттай ажиллаж, телевизийн тоглоом зохиохтой холбогдсон ажилдаа дуртай байв. Гэвч удалгүй тэрээр ажлаасаа гарч өөрийн пүүсийг нээхээр шийджээ. Пүүсээ “ВЖИ” гэж нэрлэн олдох бүх л газраас мөнгө зээлэв.

Тэрээр туйлын ихээр завгүй ажиллаж. сайн сайн санаа дэвшүүлсэн боловч ажил хэрэг нь амжилт муутай, бараг хоосрохын даваан дээр очиж байлаа. Ажилтнуудын хувьд уур амьсгал энгийнтэй “ВЖИ” хэмээх Шнеллийн пүүст ажиллах дуртай байв. Мөн пүүсийн уур амьсгал нь шинэ зүйлийг сэдэх, санаачлахад дөхөмтэй байв. Гэтэл энэ үед том, удирдлага сайтай пүүсүүдийн өрсөлдөөн ширүүсч байв.

“ВЖИ” пүүсийн санаачлан хийж бүтээсэн зарим бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр байсан бөгөөд  ийнхүү хэрэгцээг даган пүүсийн үйлдвэрлэлийн хүчин чадал дутагдаж, цаашлаад үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд хөрөнгө хүч шаардагдаж эхлэв. Иймд Шнелл том пүүстэй нэгдэхээр шийдэв. Үүний үр дүнд тэрээр хэдэн сая долларын ашиг олж чадав.

Нэгдсэний дараа Шнелл пүүсийн ерөнхийлөгч хэвээр үлдсэн боловч ажил хэргээ үргэлжлүүлэн явуулах сонирхол нь илтэд буурч, ажиглагчид түүний пүүсийн ажил хэрэг “эмх замбраагүй байдалд байна” гэж дүгнэж эхлэв. Шнелл ч өөрийгөө пүүсийн ажил хэргийг муу удирдаж байгаагаа хүлээн зөвшөөрч, өөрчлөн зохион байгуулалт хийх, үүний үр дүнд Жон Ньюсамыг пүүсийн ерөнхийлөгч болохыг зөвшөөрчээ.

Шинэ ерөнхийлөгчийн хийсэн анхны алхам нь техникийн боловсролтой хүмүүс давамгайлж байсан “ВЖИ” пүүсийн сул талыг даван туулахын тулд борлуулалт хариуцсан удирдах ажилтны орон тоог шинээр бий болгов. Ньюсам нь удирдлагын ширүүн арга барилыг хэрэглэж, шинэ шинэ дүрэм горимыг бий болгон, тодорхой зорилтуудыг тавьж, санхүүгийн хатуу чанга хяналт тогтоожээ.

Сул чөлөөтэй байдлаас удирдлагын хатуу арга барилд шилжсэн явдал нь хуучин инженерүүдэд таалагдсангүй. Тэдний хэрэгцээ их байсан учраас тэд өөр ажил олж олонхи нь пүүсээсээ гарчээ. Зарим нь тэр ч байтугай өөрийн пүүсийг байгуулж хуучин пүүстэйгээ өрсөлдөж эхлэв.

Асуулт:    

1. Шнелл эхэн үедээ яагаад амжилттай байсан гэж та бодож байна вэ?

2. Хуучин ажилтнууд, ялангуяа инженерүүд яагаад Шнеллтэй хамтран ажиллах дуртай байсныг тайлбарлана уу?

3.  Яагаад Шнелл огцроход хүрэв? Та түүний оронд байсан бол юу хийх вэ?

4. Та Ньюсамын удирдлагын арга барилыг дэмжиж байна уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Ангилалууд

8 Сэтгэгдлүүд

бичих
  1. 1
    Miracle

    1.Санаачлан хийж бүтээсэн зарим бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр мөн оновчтой шинэ санаа гаргаж байсан учираас амжиллтай ажиллаж байсан.
    2. Байгуулалгын уур амьсгал ажилчид их нөлөөлдөг сул чөлөөтэй гэдэг нь ямар нэгэн хяналт байхгүй байсан мөн бусад ажилчид Шнеллтэй харилцахад амар хялбар байсан тул хамтран ажиллах дуртай байсан.
    3. Шнелл огцроход хүргэсэн шалтгаан бол сайн инженер боловч удирдан зохион байгуулах , хяналт тавих , борлуулалтын талын мэдлэг дутмаг байсан. Харин би түүний оронд байсан бол үнхээр миний хийж чадах зүйл борлуулалт биш бол маш сайн борлуулалтын менежер авч хамтарч ажиллах байсан.
    4.Та Ньюсамын удирдлагын арга барилыг дэмжиж байна уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?
    Зарим талаар дэмжиж зарим зүйл буруу санагдаж байна. Ажлын байрны хяналт мөн ажлын гүйцэтгэлийг сайжруулах бол зөв боловч хүнийг хамгийн сайн ажилуулах арга бол тухайн хүнийг чин сэтгэлээсээ ажилдаа эсвэл хамт олондоо дуртай байлгах хэрэгтэй тийм байдал үүсгэж чадаагүй мөн чадварлаг боловсон хүчин ямар ч байгуулгад чухал байдаг гэхдээ хандлаг муутай хүн бол ямар ч байгуулга чадвартай байсан ч хэрэггүй гэж би боддог

  2. 2
    ueS

    1. Шнелл эхэн үедээ яагаад амжилттай байсан гэж та бодож байна вэ?

    Эхэн үедээ Шнелл Пүүсийн нэг хэсэг байж, ажилаа сайн хийж үүндээ ч сэтгэл хангалуун байдаг байсан байна. Гэсэн ч хүн бүр л улам дээшээ тэмүүлэхийг хүсдэг тул Шнелл өөртөө итгэж, өөрийнхөө Пүүсийг байгуулжээ. Энэ нь эрсдэлтэй алхам байж, алдагдал хүлээж, хоосорхын даваанд хүрсэн учир нь Шнелл – н удирдах арга зүйн талаарх мэдлэгээр дутмаг мөн түүнчлэн гаргасан бүтээгдэхүүнээ хэрхэн зарж борлуулах тал дээр арга ухаан байгаагүй болвуу. Шнелл авьяастай инженер, мөн эрсдэлтэй алхам хийх зоригтой хүн хэдий ч тохиолдож болох нөхцөл байдлыг тооцоолж үзээгүй нь том алдаа юм.

    2. Хуучин ажилтнууд, ялангуяа инженерүүд яагаад Шнеллтэй хамтран ажиллах дуртай байсныг тайлбарлана уу?

    Хуучин ажилтнууд уур амьсгал энгийнтэй Шнеллийн пүүсэд ажиллах дуртай байсан нь тэд илүү чөлөөтэй байсан байх.

    3. Яагаад Шнелл огцроход хүрэв? Та түүний оронд байсан бол юу хийх вэ?

    Доор бичсэн Б.Батзориг эрхэмийн хариулт их оновчтой юм. Үнэхээр л Шнелл хэдэн сая долларын ашиг олоод цангаа нь тайлагдаж, ажил хэргээ явуулах сонирхол нь буурж огцорсон байх.

    4. Та Ньюсамын удирдлагын арга барилыг дэмжиж байна уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

    Хатуу арги барилтай, дүрэм журамыг тавьж, мөн түүчлэн санхүүгийн тал дээр хатуу хяналт тогтоосон Ньюсамын удирдлагын арга барилыг бүрэн дэмжиж байна. Ажиглагчид Шнеллийг пүүсийн удирдлага байхад ” Эмх замбраагүй байдалд байна ” гэж дүгнэсэнээс үзхэд үргэлж эрх чөлөөтэй, дураараа байж сурсан хуучин ажилчид шинэ дүрэм журамдаа захирагдахыг хүсэлгүй пүүсээ орхижээ. Аавьяаслаг инженер – үүдээ нэг дор олноор нь ингэж алдах нь байгуулагын ажилын явцад сөргөөр нөлөөлөх хэдий ч том том пүүсүүдтэй бизнесийн талбарт өрсөлдөхөд удирдалагын хатуу арги барил зайлшгүй хэрэгтэй юм.

  3. 5
    Baagii

    Udirdlagiin tal deer anhaarlaa baga handuulsan bna neg shaltgaan n … ursuldugch companiud n ene puusiin sul taliig n olj harsan buguud uun deeree duruulj uursdiin marketing borluulalt tal deeree iluu anhaaral handuulsiin bolwuu …

  4. 6
    Б.Батзориг

    Сонирхолтой кейс байна.
    1. Шнелл өөрийн дур сонирхолтой, сайн чаддаг зүйлээ хийж байсан тул амжилттай ажиллаж байсан бололтой. Ялангуяа технологийн хүмүүс өөрийн хүсэл сонирхолтой хөтлөгдөж маш амжилттай ажиллах нь элбэг. Гэхдээ тэд тухайн бизнесийн технологийн шийдэл, инноваци, бүтээгдэхүүний боломжууд талаас нь л хараад байдаг сул талтай. Уг бизнесийг амжилттай явуулахад шаардлагатай бусад нэгжүүд, жишээ нь маркетинг, борлуулалт, санхүүгийнхний оролцоог дутуу үнэлж хардаг. Энэ нь ийм хүмүүс компаниасаа гарч өөрийн бизнесээ эхлүүлье, бид бүтээгдэхүүнээ яаж хийх технологийг мэддэг тул мэдээж сайн чадна гэсэн импульсаар шийдвэр гаргаад старт ап эхлүүлээд явчихдаг харагддаг. Тэр үед бүтээгдэхүүнээ маркет хийх, борлуулах, магадгүй үйл ажиллагаагаа зөв тэлэх дээр алдаад амжилтгүй ажиллах эрсдэлтэй байдаг.
    2. Технологийн хүмүүс байгууллагын соёлын ad hoc хэлбэр давамгайлсан хэлбэрт илүү зохицож ажилладаг санагдсан. Тэдэнд шинийг санах, сэдэх, бүтээлчээр сэтгэх, эрсдэл хүлээх, хүнд сургал болон байгууллагын улс төрд бага идэгдсэн, хурдтай ажиллах, инновацийг зоригтой хийх орчин хэрэгтэй байдаг, Шнелл бодвол ажлаа сайн хийх тийм энгийн орчинг үүсгэж байсан тул инженерүүд ажиллах дуртай байсан биз.
    3. Шнелл хэдэн сая долларын ашиг олсон нь түүний сэтгэл ханах, өмнө байсан том зорилгод хүрэх өлсгөлөн амбицыг байхгүй болгох нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Стартапууд жишээ нь хэт эрт IPO хийхэд хүмүүс нь огцом баяжаад ажлаа сайн хийхээ больдог үзэгдэл байдаг. Би Шнеллийн оронд байсан бол илүү том зорилтын гарган ирж тэр лүүгээ зорьж өөрийгөө сэдэлжүүлэх байсан.
    4. Хяналтын соёл давамгайлсан компанид технологийн авьяаслаг инженерүүд ажиллах дургүй байх нь элбэг байдаг. Технологийн инноваци бизнесийнх амжилтынх нь том фактор болсон компанийг Ньюсам шиг удирдах нь дунд урт хугацаандаа үр дүн муутай. Борлуулалт хариуцсан удирдах ажилтан бий болгох бол харин зөв алхам байх магадлалтай.

+ Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.